Монгол сонгодгууд Италид хамтарна
УДБЭТ-ын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Австралийн Мельбурн хотын театрын тайзнаа “Риголетто” дуурьт гоцлохоор болжээ. Тэрбээр тавдугаар сарын 11-29-ний өдрүүдэд Ж.Вердийн “Риголетто” дуурийн гол дүрд, зургаадугаар сарын 21 -нд Италийн алдарт Веронагийн задгай театрт зохион байгуулах 97 дугаар наадамд оролцох аж.
Энэхүү наадамд тэрбээр Монгол Улсын дуурийн дуучин Ч.Бадралтай хамт оролцох юм.
Дэлхийн шилдэг дуурийн 80 дуучин гурван сарын хугацаанд чуулах фестивальд оролцож буй уран бүтээлчид Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөөгийн шавь нар билээ.
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин