C.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгууллаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судалж, санал дүгнэлт гарах уг Түр хорооны бүрэлдэхүүнд Л.Болд, Ц.Нямдорж нарын зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
Улмаар гишүүдийн олонхийн саналаар Түр хороо байгуулахыг дэмжин, баталлаа.