ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг цагдан хорьжээ
Эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ. С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ийнхүү таван албан тушаалтан цагдан хоригдлоо. ТЕГ-ын хоёр албан тушаалтан, ЦЕГ-ын хоёр албан тушаалтан мөн ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц гэсэн таван хүнийг өнөөдрийн байдлаар цагдан хориод байна. Хуулийн байгууллагын ажилтнуудыг хамруулан баривчлан шалгаж байгаа бөгөөд эрүүдэн шүүсэн гэх гэмт хэргийг АТГ шалгаж байсан. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт АТГ тус хэргийг ЦЕГ-луу шилжүүлсэн юм. ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурцыг 48 цагийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.