Сэтгүүлч Б.Отгон Бөхчүүдийг бут ниргэлээ
Бөхчүүдээ, Ажил хөдөлмөр хийж, нийгэмд оруулах хувь нэмрийн хувьд яг үнэндээ та нар гудамжны цэвэрлэгчийн ч энд хүрэхгүй. Тэгсэн мөртлөө буруу зүйлд гаргуун сайн. Мэдэхгүй бол захаас нь хэлээд өгье!!!
1. Байгаль сүйтгэгчид. Ус нутгаараа дуудуулахдаа дуртай мөртлөө гол ус сүйтгэж, алт ухна. Уурхайнууд та нараар улаан хамгаалагч хийлгэж, ядарсан ардыг дээрэлхэж явахыг нэг биш удаа харсан гэрч нь би байна.
2. Газрын наймаачид. Бөхийн спортдоо тийм элэгтэй юм бол Төв цэнгэлдэх тойрсон газруудаа хамгаалахгүй яагаав!!! Харин ч өөрсдөө ихэнхийг нь зарсан. Энхтайвны гүүрний цаана байх Хурдын шилэн байрны нэг давхарууд лав тэр чигтээ нэг нэртэй бөхийнх гэж ярьдаг. Илчлэх мэт эхнэрийн нь 5D фитнесс тэнд нь байж л байсан.
3. Хувиа хичээгчид. Улаанбаатар тойрсон мод,устай газруудыг хамгийн түрүүн хашсан нь бөхчүүд. Нэг аварга маань Гацууртад нэг уулыг бүхэлд нь хашсан. Нөгөө аварга маань Богд- Уулын бугын сангийн аж ахуй байсан амыг тэр чигт нь хашаалсан.
4. Ёс зүйгүй. Монголын өв соёл тээгчид юм бол ёс жудаг чинь хаана байна вэ! Нэгэн ноён оргилоо өнгөрөөд ядаж 49 хонох байтугай нэг ч хонолгүй бөхийн өргөөгөө булаалдан зодолдож байна. Аагаа багтааж ядсан та нарын зодооныг зохицуулах гэж цалин багатай цагдаа нар хэдэн шөнө бөхийн өргөөний гадаа бээрч зогсох вэ!! Зодоон цохион, хутга шөвөгний хамгийн түрүүн бөхчүүд явна.
5. Хууран мэхлэгчид. Ардын наадмыг авлигажуулж, цол, даваа бүхнээ мөнгөөр үнэлсэн нь энэ цагийн бөхчүүд гэх та нар биш үү!!!
6. Эхнэр хүүхдээ дорд үзэгсэд. Тэр аваргын тэд дэхь эхнэр. Залуу амрагаас нь төрсөн хүүхэд …..
7. Жүжигчид. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдгийг улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө зориулахаас биш хувийн шуналдаа хөтлөгдсөн,өөр хоорондын зодоондоо ашиглаж болохгүй л дээ. Энэ бол төрийн нэр барьсан өрөвдөлтэй жүжиг.
8. Сөнөөгчид. Улсын циркийг нэг бөх нэр сүрээрээ далайлган хувьдаа авсан. Одоо цирк устаж, байшин нь дэлгүүр,гадна зогсоол нь машины зах болсон.
9. Хагалан бутаргагсад. Халх, Ойрдоор нь хувааж, жалга довны үзлийг хамгийн их түгээгсэд. Ийм л хүмүүсийг манайхан хамгийн их дэмждэг. Нэг наадамд түрүүлэхэд л байр, машин …өглөгөөрөө уралдацгаадаг. Нутгийн нэр гаргалаа ч гэх шиг. Түүнээс сайхан зүйлээр нутгийнхаа нэрийг гарга л даа. Яг үнэндээ нэг бөхийг дэмжлээ гээд тэр хүний л амьдрал дэвжихээс биш нийгэм, улс орон, ирээдүйд ямар ч ач тус байхгүй. Гуталчныг дэмжвэл харин дахиад нэг хүнд ажлын байр гаргаад өгчих байх шүү.
Сэтгүүлч Б.Отгон