Бид нийслэлээ нүүлгэн шилжүүлэхээс өөр гарцгүй!

Бид нийслэлээ нүүлгэн шилжүүлэхээс өөр гарцгүй!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган энэ сарын 23-нд сүржиндүү эхлээд даржиндуу өндөрлөсөн бололтой гэдэг нь хэвлэл мэдээллийн дуу хоолойноос бэлхнээ мэдрэгдэж байна.

Ажлаа аваад удаагүй хэдэн сайд дарга нар хуучин хэдэн тоо баримтаас дурьдаж, УБ-ын агаар хөрсний бохирдол, утааг арилгах гэж улсын татвар төлөгчдийн хичнээн их хөрөнгө мөнгийг үр ашиггүйгээр, утаатай хамт хийсгэж замхруулсан, хорт утаанаас болж хичнээн хүний эрүүл мэнд эрсдэлд орж байгаа г.м улиг болсон, мэдээжийн юм ярьсаар өндөрлөжээ.

УБ-ын агаарт хорт утаатай хамт замхраад, зарим хэсэг нь “овжин” нэгний халаасанд ороод алга болсон тэр 147 тэрбум төгрөг, бас дээр нь 60 сая ам.доллар бол одоохондоо ядруухан байгаа манай улсад маш их мөнгө шүү. Цаашдаа энэ үрэлгэн бөгөөд үр дүнгүй замаараа яваад байвал яваад л байна, хор уршииг нь улам бүр нэмэгдээд л байх болно.

Иймд муу зуршил болсон хуучин арга барилаасаа зориг шийдэмгий шийдэл гаргаж салах ганцхан зам эрт орой хэзээ нэгэн цагт манай улстай нүүр тулах нь гарцаагүй болох гээд байна. Тэр бол нийслэлээ өөр газарт нүүлгэн шилжүүлэх. Өөр ямар ч зөв шийдэл, гарц байхгүй мэт санагдана. Тэр жил Өвөрхангай аймгийн нутагт товлочихсон буурь ч бий шүү дээ...

Хөгжлийнхөө түүхэнд нийслэлээ шилжүүлсэн улс орон ч цөөнгүй байдаг юм билээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л 1998 онд нийслэлээ Алма-Атагаас Астана руу шилжүүлж сайхан нийслэлтэй болсон Казахстан Улс байна.

Ингэж шилжүүлэхийнхээ өмнө, мэдээж, тусгай ажлын хэсэг байгуулж, бүх талын судалгаа тооцоог нарийвчлан хийж,  олон улсын хэмжээнд “Монгол Улсын шинэ нийслэл” гэсэн сэдэвтэй ч юмуу, орчин үеийн болон ирээдүйн бүх талын шаардлагыг маш чамбай хангахуйц дизаин загвар зургийн уралдаан зарлаж, шалгарсан загвараар нь шинэ нийслэлтэй болох хэрэгтэй.

Зургийг газар доорхи бүх байгууламж, шугам сүлжээнээс нь эхлээд, газар дээрхи дэд бүтэц, барилга байгууламж, төрийн болон бусад байгууллагууд, төв талбай, цэцэрлэгт  хүрээлэн,  хорооллууд гээд бүх зүйлийг нь үндэсний онцлогтой бөгөөд орчин үеийн гаргууд шийдэлтэй чамин тансаг сайхан хот байхаар хийлгэж таарна.

Нийслэлээ шилжүүлсний дараа Улаанбаатар маань Монголын 2 дахь нийслэл бөгөөд их дээд сургууль төвлөрсөн, шинжлэх ухаан тенологийн чиглэл зонхилсон, худалдаа бизнесийн гол төв, байр  орон сууцны асуудал нь бүрэн шийдэгдсэн, автомашины түгжрэлгүй, хөрсний болон агаарын бохирдолгүй цэвэрхэн, амьжиргааны өртөг харьцангуй хямд, хүмүүсийн амьдрах таатай орчин бүрдсэн, голдуу залуусын суурьшсан хот болж үлдэнэ.

Нийслэлийг өөр газарт шилжүүлэхийг элдэв шалтгаанаар, түүний дотор бас хувийн явцуу эрх ашгийн үүднээс ч эсэргүүцэн дургүйцэх хүмүүс (олигархиуд) мэдээж, байж л таарна. Гэвч эцсийн эцэст хаана ч нийт ард түмний эрх ашиг давамгайлдаг нь ямарч нийгмийн жам байдаг билээ. Тэгээд ч, нүүлгэнэ гэхлээр бүгдээрээ нүүнэ гэсэн үг огтоос биш. Эхлээд зөвхөн парламент,  төр засгийн институциуд, банк санхүү, холбоо харилцааны байгууллагууд шилжин байрлаж, дараа нь дипломат төлөөлөгчдийн газрууд, олон улсын байгууллага г.м нэмэгдэн суурьшсаар аливаа улсын нийслэлд байх ёстой бүтэц аажмаар бүрэлдэн бий болох юм.

Асуудлыг шийдэхэд тодорхой хугацаа, асар их хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах нь мэдээж боловч газрын хэвлийдээ их баялагтай  манай улсын хувьд бидний сэтгэлийг тэгтлээ зовоох зүйл арай биш байх.

Энэхүү маргаан дэгдээхүйц асуудал ойрын хэдэн жилд шийдэгдэхгүй нь мэдээж боловч жилээс жилд бүх талаар ачааллаа нэгэнт даахаа больж байгаа нийслэл Улаанбаатар маань эрт орой хэзээ нэгэн цагт бууриа сэлгэхэээс өөр замгүй болох нь тодорхой болоод байна биш үү?!

Эцэст тэмдэглэхэд, гагцхүү, өнөө маргаашийг аргацаасан охорхон бодолтой, хулчгар биш, алс хэтийг харсан зориг зүрхтэй, бас биелэх боломжтой шийдвэр гаргах чадвартай төр засагтай байх нь чухал байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, химич, доктор (Ph.D) М.Хүрлээ

8
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419