Холбогдох хуулийг зөрчсөн Элчин сайд Б.Дэлгэрмааг эргүүлэн татахыг дэмжлээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэв. Б.Дэлгэрмаа нь хуульд заасны дагуу улс төрийн аливаа нам, эвсэл хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцохгүй байх, улс төрийн намын гишүүн байхыг хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хориглосныг зөрчиж, АН-ын дэд даргаар сонгогдоод байгаа учир ийнхүү эгүүлэн татах саналыг гаргажээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Улмаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татахыг дэмжив.