Та Чингисийн үр сад мөн үү?
Чингис… Энэ нэр, энэ хүний намтар түүх, ноёрхолыг мэдэхгүй хүн, мэдэхгүй улс орон гэж үгүй биз ээ. Бараг улс болгон энэ хүний амьдралаар сайнтай муутай янзан бүрийн кино бүтээж. зохиол бичиж сүүлдээ “Чингис хаан монголынх биш манайх гэж цэц булаалдах болсон. Энэ худал эсвэл үнэн. Гэхдээ ганцхан үнэн юм байгаа. өнөөдөр дэлхийн аль ч оронд амьдарч, айлчилж, аялж, ажиллаж байгаа Монгол хүн “Чингис хаан” гэж хэлэхэд “Аан Чингисийн Монгол“ гэж хүлээж авдаг. Энэ бол цорын ганц үнэн. Магадгүй энэ нь Чингис хааныг дэлхийн нийтийн хаан тэр дундаа Монголын хаан гэж хүлээн зөвшөөрсний баталгаа ч болох. Социализмын үед Чингис хаанаар бахархах байтугай нэрийг нь ч хэлэхэд хэцүү байсан яахав нэг хэсэг монголыг мандан бадруулаад байсан орос ах нарын чингис хааныг мартагнуулах, түүнийг үзэн ядах сэтгэлгээг Хөх толбот монголчуудад шингээх гэсэн бодлого байсныг үгүйсгэх аргагүйБид мартаагүй ээ.
Яаж мартах юм бэ? 13-р зуунд дэлхийн талыг байлдан дагуулж явсан баатар зоригыг нь мартах байсан уу? Бидэнд хүн болгоны шуналыг сэдрээж, хүйн доороо эрдэнэс нуусан эх орон үлдээсэн агуу гавъяаг нь мартах байсан нь уу? үгүй ээ үгүй… Ясанд нь, генэнд нь, судсанд нь монгол хүний, эзэн чингисийн удмын цус гүйж яваа цагт бид мартахгүй ээ. Монголчууд бид энэ л нэрээр дэлхийд танигдаж, энэ л хүнээрээ бахархаж Чингисийн монгол гэж овоглох болсон.
өнөөдөр Чингисийн монгол гэж байна уу?
Яг одоо Чингисээ дээдэлж байгаа монгол хүн байна уу?
Та Чингисийн үр сад мөн үү?
Бидэнд энэ хүнээр бахархах, шүтэх ухамсар байна уу?
Төрийн ордныхоо өмнө хэн нь мэдэгдэхгүй хүний хөшөө босгож Чингис гэж тунхаглачихаад баяр ёслол, гадны томчууд айлчилж ирэхэд түүнийхээ урд бөхөлзөж чингисээ дээдэлж байна уу? Төрж өсөж, төрт улсаа байгуулсан Дэлүүн болдогын хормойг харын адгууст зарчихаад алдар гавъяаг нь дурсаж байна уу? Хятад мөрний эрэг дээрээс олсон хэн нь мэдэгдэхгүй зурагыг төгрөгөн дээрээ хэвэлчихээд түүнийгээ гүйлгээнд оруулж Чингисээ дээдэлж байна уу? үгүй ээ… Бид Чингисээ, Монголоо ингэж дээдлэхгүй ээ…
Сайн хүний нэрийг мянга худалдаж иднэ гэж үг байдаг. Бид энэ хүний нэрийг мянга байтугай түм бум худалдаж идэж байна. Цадахгүй нь ээ. Болор цомын эзэн яруу найрагч Галсансүхийн Бурханд хэлэх үг гэсэн сайхан шүлэг байдаг. үүнийг дуурайвал
Чи хийсэн архи бүхэнд Чингис гэж нэр байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Чингис гэсэн архи нээрээ хүмүүсийг согтоож байна
Чи үйлдвэрлэсэн тамхи бүхэнд Чингис гэсэн хаяг байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Чингис гэсэн тамхинд хүмүүс хачин сайхан хордож байна
Чи буух онгоцны буудал Чингис байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Чингис гэсэн буудалд буух онгоц олдохгүй байна
Чи зоогийн газар бүхэнд Хаан гэсэн нэр байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Хаан гэсэн буузнууд хамгийн сайн борлогдож байна
Бурхан чамд хэлэх үг байна
Чи битгий хуцаа...
... гэж хэдэн мөрт болж байна. Тиймээ монголчууд бид энэ л нэрийг худалдаж байна уу эсвэл нүдэнд хог болсон эд бараагаар дамжуулж түүнийг дээдэлж байна уу?
Яагаад яагаад бид энэ хүнийг нэрийг худалдах ёстой юм бэ? Худалдлаа гээд бид баяжсан уу? Америк Жорж Вашингтон гэсэн архи тамхи зардаггүй л биз дээ. Тэд биднээс баян л байна ш дээ.
Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай гэж Чингис хааны үг байдаг. Би ном зохиолоос Чингис хааныг ханиад хүрчихээд гаднаас том эмч авчирж өргөөндөө эмчлүүлж улсынхаа ажлыг цалгардуулж байсан гэж лав уншаагүй. өнөөдөр төрийн томчууд яаж байна вэ? Хариултыг таньд үлдээе. Дөнгөтэй байхдаа ч Чингис хаан гуйж ирсэн нэгнийг нь сөгдүүлж байсан болохоос гуйлгачилж өөрөө очоод монголоо зараагүй юм шүү.
Эмс ариун бол
Төр ариун гэж үгийг нь тунгаая. Эзэлсэн улс болгоныхоо хацар гоо охид эмсийг өөрийн болгож монгол ген монгол цусыг сэлбэж, түгээж явсан Чингис хааны ачаар өнөөдөр дэлхий дээр 18 сая монгол угсаатан өөрөөр хэлбэл Чингисийн үр сад амьдарч байна. Гэтэл Түүний гал голомтыг 2.6 сая хүн л манаж байгаа ч жилээс жилд гадагшаа явж амьдрах, хатан биесээ мөнгөөр үнэлэх, эх орныхоо харъяаллаас татгалзах, гадны хүнтэй гэрлэсээр тэд хорогдсоор. Тэднийг буруутгах аргагүй ч хамгийн аймар нь “Чингис” цусаа харыханд уусгаж хаана ч байхгүй монгол генээ үгүй хийж байгаа явдал юм. Яагаад… бид шуналын төлөөсөндөө монголоо, чингис цусаа, дэлхийд гайхуулагдсан генээ өгөх ёстой юм бэ? Хэзээ байхдаа монголын хацар гоо охид харынхны өвөрт шургалан орж байсан юм бэ? Шунал, учираа мэдэхгүй хоосон төр, ухамсар дорой ард түмэн байсан юм уу Чингисийн үр сад.
Чингисээ яаж дээдлэх вэ?
Монголчууд сэрэх цаг болсоон. Бид хятадаас олдсон хэнийн ч мэдэхгүй зурагыг харж. төрийн ордныхоо өмнө байгаа ямарч шийдэлгүй хөшөөнд мөргөж, Чингис гэсэн нэрийг худалдаж түүнийг дээдлэхгүй ээ.
Монголчуудаа Залуучууддаа бүгдээрээ сэтгэлгээндээ Чингисийнхээ дүрийг бүтээж, түүнийгээ дээдэлж, үлгэр дууриалал авч, бахархаж гайхуулъяаа…Бидэнд үлдээсэн эх орон, монгол цус, хөх толбоо худалдах биш хамгаалцгаая, Чингисээрээ бахархадаг шигээ өөрсдөөрөө бахархая,
Түүний хэлсэн
Биеэ засаад Гэрээ зас
Гэрээ засаад Төрөө зас гэсэн үгэн дор нэгдэе. Чингисийн үр сад гуйлгачин биш өөрсдийгөө ялсан, эх орноо, цусаа, генээ хамгаалсан Чингис байх ёстой.
Та Тэмүүжины үр сад мөн үү …
Чингисийн үр сад Мод барьсан боолууд биш ээ.
Нийтэлсэн Г. Дүүрэнбилэг