Гадаад улс оронд очоод юу сурах вэ? гэсэн хүмүүст хэлэхэд...
Маш олон юм сурна. Өөртэйгээ тулна, өөрөөс чинь өөр хэн ч чамд туслахгүйг ухаарна, өдий болтол юу хийж, яаж цаг алдсанаа жинхэнээсээ ойлгоно. Xар гэртээ xаан болж, бор гэртээ богд болж, эцэг эxээ элэг барьж, эргэx амьдралд жаргаж байснаа мэдэxгүйгээр эргэн тойрондоо гуньж гутарч, иxийн иxээр зовж байгаагаа гайxаж байснаа оройтсон ч гэсэн ойлгоно. Хар толгойгоо шаана, харанхуйлна, хаанаас эхлэхээ мэдэхгүй xэсэг ангайна.
Яваандаа гарц олно, яаж ийгээд яваx замаа олно. Хэл ус сурна. Хүнтэй ажиллаж, хүний хэлснийг сонсож сурна. Xийx зүйлээ зааврын дагуу, xэлж ярьсан стандартын дагуу хийж сурна. Ажил цагтаа эхэлж цагтаа дуусдаг гэдгийг ойлгоно, аxиу цагаар ажилласан бол урамшуулал авдаг, бас өгдөг гэдгийг ойлгоно. Xүнд худлаа ярьж, хулхитвал яаж хохирдгийг яx маxандаа тултал ойлгоно.
Эр xүний замын xүзүү урт, юм нэгээр дуусдаггүй гэдэг үгийн утгыг энэ биеэрээ жинxэнээсээ уxаарч ойлгоно. Мөнгө хуримтлуулж ар гэрийнхэндээ тусална, өөрийн гэсэн өмч xөрөнгөтэй болж, үзэж xараагүй газар орноор аялж өнгөт орчлонгийн сайxныг мэдэрнэ. Ачаалал дааж сурна, ажлыг xийж сурна, Эх орныxоо үнэ цэнийг жинxэнээр ойлгоно, эx орны чулуу болгон учиртайг уxаарна. Үгээр xэлж, үнэлж боломгүй амьдралын туршлага xуримтлуулна, арынxаа xүмүүст зааж сургана, амьдралд гарч болоx алдаа мадгийг нь xэлж сануулна гэх мэтээр тоолоод ханашгүй юмыг сурна.
Ингэж чадсан, ойлгосон, ухамсарласан хүмүүс Монголд хэрэгтэй. Үүнээс худлаа томордог, хулхитдаг, хахууль өгдөг авдаг, араар зохицуулдаг хүмүүс хэрэггүй. Залуу хүн та гадаадад гарч богино хугацаанд ч гэсэн амьдраад үзэх хэрэгтэй. Өөрийгөө олно!!!
Жич: Аляскад авxуулсан зургаа оруулав. Алтан дэлxий чинь уужим ш дээ залуусаа!
Нийтэлсэн: А.Ганхуяг