Жирвий саарал…

Жирвий саарал…

Социализмийн үед манайх азаргаар тоологдох адуугүй ч боломжийн хэдэн сайхан морьдтой, улаан хүрэн зүсмийн хоёр гүүтэй байв. Манай аав хамгийн том эгч Ролмаад бор морио, улаан гүүний удам сайвар хээр морийг эгч Сумъяад, хүрэн гүүний удам хүрэн халзан морийг ах Эрдэнэбилэгт, хүрэн халзангийн дүү хамар цагааныг эгч Цагаанхүүд, жороо халтрыг дүү Эрдэнэ-Оргилд гэх мэтчилэн хүүхэд бүртээ тэмээ адуу зэрэг амины бод малаа бараг бүгдийг нь зүслээд өгчихнө. Энэ нь хүүхдийг багаас нь өөрийн гэсэн өмчтэй харьцуулж сургах, түүнийгээ хайрлаж хамгаалах үзэлтэй болгох монгол арга ухаан байж.

1970 оны хавар намайг сургуульд ордог жил улаан гүүнээс эр хонгор унага гарч, аав надад зааж өгч би мөн ч их баярлаж билээ. Даага болонгуут нь сумын наадамд уралдаж хоёрт оров. Уг нь сумын төвийн Сайрын адгаас даага гарахад миний хонгор даага хамгийн түрүүн цойлон түрүүлж явав. Би баяртай нь гэгч аргагүй ташуурдсаар түрүүлж барианд бараг орж явтал улаан гүү наадамчин олны дундаас янцгаахад миний хонгор даага бариа руу бус шууд л янцгаах эх рүүгээ ам булааж хадуурах нь тэр. Тэгтэл миний даагыг сойсон Сайханжаргал ах бор морьтойгоо давхин ирж намайг цулбуурдаж барианд хүргэхэд миний ард явсан хээр даага өмнүүр орж билээ. Түүнээс хойш даага сойхдоо эхийг нь наадмын талбайд аваачиж болдоггүй юм байна гэдгийг ойлгосон доо.

Дараагийн жил нь хонгор шүдлэнгээ сумын наадамд унаж түрүүлж, наадмын стадионд морьдоо цоллуулж, морь цоллодог, хурдны морины нэр өгдөг Бүрүү Бүбүүгээс хонгор шүдлэндээ Булган халиун хэмээх цол чимэг авч, чихэнд нь шивнүүлж билээ. Жил ирэх тутам хонгор үрээний өнгө нь бүдгэрч саарал болж сумын наадамдаа олон жил тоосоо өргөн үзүүр түрүү айргийн тавд найдвартай давхисан даа.

Миний саарал морийг аав болон бусад ах, эгч, дүү нар тэр болгон бараг унахгүй. Би амралтаараа ирэхээр унана, уяна. Хөдөө бол зургаагаас арванхоёр хүртлээ хурдны морь унаж, арвангурван наснаас морь уяж эхлэнэ дээ. Хамгийн сүүлд би аавыг өнгөрдөг жил саарал морио зэргэлдээ сум Завханмандалын баярт сойж айрагдаж байлаа. Түүнээс хойш би ер нь морь уясангүй юм байна. Орост курсант зургаан жил болохдоо зуны амралтаар ирэх болгондоо саарал мориныхоо дэлийг засч, Хүнгийн голоо өгсөж уруудан нутгийнхаа айлуудаар орж гарч хэсэж давхидаг байлаа.

Миний хайртай саарал морь хорь гаруй жилийг насалж, миний дүү Эрдэнэ-Оргил сүүлийн гурван жил нь уналга эдэлгээнд хэрэглэлгүй зөнгөөр нь байлгаад тогоо тосдох зүрх нь хүрэлгүй зөнөөж. Тэгээд Баруун Багалууртад зөнөж үхсэн байсныг нь олж, сайхан толгойг нь огтолж Цагаан овооны оройд тахьсан гэдэг. Гэсэн ч миний эгч яруу найрагч Сумъяа Нутаг амьтай аав дуундаа Жирвий саарал нэрээр мөнхжүүлсэн юм.

Ер нь манай улаан гүүний удам бага залуу насандаа бол зураачийн уран бийрээр зурсан юм шиг уран нарийн саарал морьд байсан. Эгчийнхээ зохиосон Нутаг амьтай аав минь дууг сонсохоор миний бага нас, нутаг орон, аав ээж, нутагтаа зуны амралтаараа очиж байсан зэрэг идэр насны  амьдрал маань тэр чигээрээ л багтдаг. Миний Жирвий саарал морь яалт ч үгүй хурдан, номхон, хатираа сайтай, гүүн сайвар, алс замд эцэнэ цуцна гэж үгүй, бас их ухаантай, эзнээ хээр хаядаггүй аргагүй л жинхэнэ монгол морь байсан юм.

Нутаг амьтай аав

Талын гурван улаан минь

Тарж нэг хурж нэг тослоо доо

Тамхиа нэрээд аав минь

Таниад чиг инээгээд чиг байх шиг ээ

Газрын эмжээр Хүнгүй минь

Галгиж нэг цалгиж нэг тослоо доо

Гандуу дээлтэй аав минь

Гаднаа чиг гэртээ чиг байх шиг ээ

Жирмийн сүлжээ харгуй минь

Жиндээ нэг аяндаа нэг хөтлөө юу

Жирвий саарлаараа аав минь

Жилдээ ч нэг сардаа ч нэг ирэх шиг ээ.

Нүүдлийн олон шувууд нь

Нуураа нэг тойрмоо нэг эргэлээ дээ

Нутгийн хэдэн буурлаасаа би

Нуугдаж нэг зүүгдэж нэг уйллаа даа

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419