Х.Бадамсүрэн:”Эрдэнэт үйлдвэр”-т Эрсдлийн сан байдаг
Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар энэ сарын 5-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Эрсдлийн сангаасаа “Стандарт банк” нд тавьсан 40 сая ам.долларын өр төлбөрийг барагдуулсан гэж мэдэгдсэн билээ.
Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар/ТӨҮГ/-ын ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эрдэнэт үйлдвэрт Эрсдлийн сан гэж байхгүй, Үйлдвэрийн нөөц хөрөнгөөс өр төлбөрийг гаргасан талаар дурджээ.
Уг асуудлаар Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээс тодруулахад””Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ Эрсдлийн сангаасаа “Стандарт банк”-нд 40 сая ам.долларын төлбөрийг төлсөн. “Эрдэнэт үйлдвэр”-т Эрсдлийн сан байдаг. Цаг нь болохоор Засгийн газрын Ажлын хэсэгт албан ёсны мэдээллийг өгнө.Би өрийг нь тэглэсний дараахан тушаал гаргаж Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг энэ чиглэлээр төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Энэхүү хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлнэ. Харин тэр хүмүүсийн хөрөнгөтэй эсэх нь хуулийн хяналтынхны шийдэх асуудал. Бид 40 сая ам.долларыг нь төлчихлөө.” гэлээ.