ОХУ, Японы энхийн гэрээ байгуулснаар газрын тосны импортыг нэмэгдүүлэх боломжтой гэв
Орос болон Японы эрх баригчид энхийн гэрээ байгуулснаар Япон улсын дотоодын зах зээлд Оросоос нийлүүлэх газрын тос болон бусад эрдэс баялгийн импортын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой юм хэмээн Японы “Том дэлхий” намын төлөөлөгч Мунэо Сузуки мэдэгджээ.
"Гэрээ байгуулсан тохиолдолд Орос улсаас шингэрүүлсэн байгалийн хий, газрын тос илүү ихийг импортлох боломжтой. Одоогоор Япон улс 10 мянган км зайд байрлах Ойрхи Дорнодын орнуудаас газрын тос импортолж байна. Энхийн гэрээнд гарын үсэг зурснаар илүү их нийлүүлэлт хийх боломжтой болох юм” хэмээн тэрбээр ярьсан байна.
Түүнчлэн энхийн гэрээ улсын хилийн шугамуудыг нарийн тодорхойлох боломжийг олгох юм хэмээн Мунэо Сузуки ярьжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ