Н.Баяртсайхан Монгол Улсын банк санхүүгийн салбарт асар их хохирол учруулсан тул чөлөөлөх санал гаргажээ
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үндэслэлдээ: "... Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нь энэхүү албан тушаалыг хаших, ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг чадвар ажлын туршлаггүйг нотолж,үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байна... Монголбанкны Ерөнхийлөгч хуульд заасан үүргээ цалгардуулж, улмаар Монгол Улсын банк санхүүгийн салбарт асар их хохирол учрууллаа гэж үзэж болохоор байна" гэж бичсэн байна.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар УИХ-ын дарга Г.Занданшатар ч Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан маш муу ажилласан тул өөрчлөх нь зүйтэй гэж үзэж буй ажээ.