Нутгийн буурлууд...

Нутгийн буурлууд...

Аав ээж маань аль хэдийн тэнгэрт халисан ч хааяа нэг нутагтаа очихоор халширч нэг хайрлаж нэг нуугдаж нэг зүүгдэж нэг золгодог аавын оронд аав ээжийн оронд ээж болдог нутгийн буурал хөх өвгөд маань жилээс жилд жижгэрсээр байгаад бас цөөрсөөр байгаад бараг дуусчээ. Манай ааваас өгсүүлээд Сартуулын хөх уулс шигээ хөх өвгөд маань цагтаа бүгд аян жин тээж адуу малтай ноцолдож эрийн цээнд хүрч эр цэргийн албаа таваас арван жилээр хааж, Халх гол Хянганы нуруунд харийн дайсантай тулалдаж, Алтай Таван богдод Оспаны дээрэмчидтэй алалцаж явсан нийтлэг монгол эрс ч гэлээ нутагтаа ирээд социализм байгуулах нэгдэл нийгмийн хүнд хүчир ажилд нухлагдаж явсаар эмнэлэг эрүүл мэнд тэтгэвэр тэтгэмж гэдэг зүйлийг ч мэдэлгүй ихэнх нь жар ч хүрэлгүй хониныхоо бэлчээрт шахуу нэг л өдөр пөд пөд хийгээд тэнгэрт одоцгоосон нь надад туйлын харамсалтай санагддаг.

Манай Завхан Ургамал нутгийн буурлууд дотор Халх голын дайчид төдийгүй Хатанбаатар Магсаржавын журамт цэргүүд Ардын хувьсгалын партизанууд ч бий. Тухайлбал,  1921 онд Хатанбаатар вангийн цэрэгт манай Сартуул хошуунаас 25 цэрэг гаргаж, хүн бүрт хоёр морь, сар тутамд хоёр ямааны махаар хүнс хийлгэхээр тогтоож мордуулсан манай сумын цэргүүд болох Ж.Санжаасүрэн, Г.Дэндэв, Д.Жамбал, Ц.Цэрэв, Д.Чүлтэм, Д.Балгансүрэн нар бөгөөд тэд сумаасаа хос морьтой гараад Ховд аймгийн Гурван цэнхэр гэдэг газар хүрэлцэн очиж Хатанбаатар Магсаржавын цэрэгтэй нийлэн хэд хэдэн удаа тулалдаанд орсны дотор Улаангомд цагаантны генерал Бакич нарын үлэмж хэмжээний цэргийг буулган авч олзлогдсон цагаантнуудаас 20 орчим хүнийг Их хүрээнд, 800 шахам цагаантныг Оросын Улаанбайшинт хэмээх газарт хүргэж өгч байсан гэж эдгээр ардын хувьсгалын партизанууд маань далаад онд бага сургуулийн сурагч бидэнд уулзалт яриа хийхдээ  дурсан ярьж байсан.

Жараад онд миний мэдээ орох цагаас л Гунгаа ахын, Түвдэндорж жаажаагийн, Хуушаан хуудайн, Төмөр ахынх гэх хөх өвгөдийн өрх айлтай манайх айл саахалт намаржиж, өвөлжиж, хаваржиж, зусдаг байв. Манай зүүн, урд талаар нутагтай Хуушаан Хуудай, Гунгаа ах бүгдээрээ л улсын сайн малчдаас гадна сайн анчид байж биднийгээ харлаг тэхийн дах дэгтийгээр үнэгүй хангадаг байсан бол манай баруун саахалтын айл Түвдэндорж Жаажаа оюутан хүүгээ Эрхүүгээс зуны амралтаар ирэхээр  /Наран ах одоо Монгол Нүүрс нийгэмлэгийн дарга/ Жаажаа аавыг заавал дуудаж Наран ахын авчирсан шил Водка хувааж уун орой нь Аав нь Жаажаагийн очоод Водка гэдэг юм уугаад ирлээ гээд аав маань их л сэтгэл нь хөөрсөн ирдэг байж билээ.

Манай баруун урдуур нутагтай Төмөр ах бол гучаад онд  Дандар баатартай хамт Тамбовын морин цэргийн сургууль /хожим нь бидний сурсан цэргийн химийн сургууль/ төгсч, Халх голд морин цэргийн салаанаас хороо хүртэл командлан байлдаж, Цусан гавьяаны одонгоор шагнуулж явсан, нутагтаа ирээд мал маллаж байгаад 50 гаруй насандаа гүний усанд сэлэлтийн Улсын спартикадад Ургамал сумаа төлөөлөн оролцож тэргүүн байр эзлэж байсан, энэ нь Тамбовын Цна гол, дорнын Халх голд загас шиг сэлж сурсантай холбоотой гэдэг.

Намайг сургуульд орохоос өмнө дээрхи дөрвөн айл манай баруун зүүн хойд урд дөрвөн талд өвөлжиж хаваржин, зусаж намаржиж байсан болохоор миний орчлон ертөнцийг дөрвөн зүгт танин мэдэхүй бол манайх гэдэг айл төвтэй энэ л дөрвөн айлаар л хязгаарлагдаж, цаана нь юу байдгийг огт мэдэхгүй түнэр харанхуй амьтан байв. Жараад оны он жилүүдэд айл болгон ахмад дайчин аавтай, аварга саальчин ээжтэй арав гаран хүүхэдтэй байсан нь нам засгаас хүн амаа эрүүлжүүлэх, хүүхдийн мөнгийг бий болгосонтой холбоотой байх. Тэр үед төрөөс нэг хүүхдэд хүүхдийн мөнгө гэж 300 төгрөг өгдөг байсан нь арван хүүхэдтэй манайх шиг айл жилд 3000 төгрөг авч байсан нь одоогоор бараг зуун төлөгний ханш гэж ойлгож болно.

Долоон хүү гурван охин төрүүлж өсгөсөн Хуушаан хуудай /Скаут хүүхдийн Баавгай багшийн аав/ мөн Халх голд 1939 он, 1945 онд байлдаж явсан дуу цөөтэй хөх өвгөн байсан бөгөөд харин түүний ах Шагдаржав Шаагаа ах гэж миний мэдээ орохын л хуц ухна хариулдаг, хамаргүй хүн байсан. Би жаахан байхдаа ээжээс Шаагаа ах яагаад хамаргүй юм болоо гэхэд, Шаагаа ах нь залуудаа их сахилгагүй хүүхэд байсан, тэгээд нэг өдөр нусаа чангахан нийсэн чинь хамар нь мултраад уначихсан юм гэнэлээ гэж хэлсэн нь намайг томоотой хүн болоорой гэсэн үг байв.

Шаагаа ах залуудаа их бяртай чадалтай, Цонж Хатгалгүй хөндлөн гулд явж тэмээн жин их тээдэг, хүдэр сайхан эр байсан гэдэг ч хамаргүй болохоор түүндээ гутраад  эхнэр ч аваагүй, бас огт барилдаагүй гэдэг.

Харин тэдний том ах Намгүр нь манай нутагт хувьсгалын эсэргүү хөдөлгөөнийг зохион байгуулж байсан их сайхан барилддаг, их бяртай бөх тэх  хүн манай нутагт байсан гэдэг. 19З2 оны таван сард дөнгөж нялх ногоонд адуу мал цадаж байхад мань эр Талын гурван улааны урд шил дээр сайн морьдоо сойн дэлийг нь шанхайтал нь засаж, муусайн хувьсгалчдыг хүйс тэмтэрнэ хэмээн ямар нэгэн юманд бэлдээд байсан гэдэг. Тэгтэл зургаан сард Ванчин богдын цэрэг ирж хүрээг эзэлж хэмээн цуу дэгдсэнээр мань эр одоо л цаг болж хэмээн ардуудыг уриалан босч хамгийн түрүүнд сумын хоршоо руу дайран орж хунзтай цайгаар арван ханатай хоршооны гэрийн хаалгыг цөм цохин орж хоёр сугандаа нэг нэг шуудайтай гурил, салтаандаа бас нэг  шуудайтай гурил хавчуулан алхаж явсан гэдэг. Үнэхээр бяртай хүн байж. Ийм цуу дэгдснээс болж манай нутгийн ихэнх эрчүүд хоршоо дээрэмдсэн, эсэргүүний хэргээр намар нь До яамныхан нутгийн хэд хэдэн отор тэмээнд хоёр хоёроор нь нуруугаар нь хүлж зөрүүлж ачаад явснаас эрчүүд маань эрс цөөрч, олон эхчүүд бэтгэрч нас барсан гэдэг.

Ийнхүү нутгийн сайхан зон олон маань эр эмгүй ингэж цөөрсөн ч манай нутагт  Гумаажав, Дөрвөд гээд насаараа эзгүй хээр хадны хонгилд амьдардаг бадарчин хүмүүс ч байсан,  Багаа Чулуунбаатар, Бүтэд Цэцэнхүү гээд  ядуу зүдүү хүмүүс ч байсан, гурван төрийн нүүр үзсэн Сартуулын сүүлийн ноёны хүү Налай баяны хүү удам угсаа Чадраа Андиа, Ядам Миндаа, хур баян Чойжоо панз гээд л, арав хорин жил уул хадаар бүгж, тэнгэрийн салхинаас өөр юманд баригдаж үзээгүй, баруун таван аймагт алдартай Дамиран мэтийн шилийн сайн эр байсан ч ихэнх буурлууд маань зогсоо зайгүй нэгдэл нийгмийн ажилд нухлагдсаар байгаад Зогсоо хайрхан шигээ жаахан бөгтөрдүү болсон, нэгэн жигд шахуу хөх өвгөчүүд байсан, өтлөх тусмаа тэдний ухаан санаа нь улам хурц мэргэн, үг нь үнэн үйл нь ариун болдог хөх өвгөчүүд байсан. Тэдний нэг нь манай нутагт цэцэн цэлмэгээрээ алдартай Түвдэн-Осор Дөдөө

 хэмээх уран цэцэн үг, хурц оюун мэлмийгээрээ нутаг орондоо алдаршсан, оюун билгээрээ нутгийнхныхаа амьдралын хөтөч болж байнга хэлж ярьж зөвлөдөг байсан Хуульч Сандаг лугаа адил хөх өвгөн байсан. Нэгэн хавар Дөдөө сумын төв дээр дэлтэй морь унаад давхиж явтал сум нэгдлийн дарга харчихаад Юун ноос ноолуурын цаг болж, эрвийх дэрвийхээрээ атга чимх дэл хөөвөр цуглуулж байхад Та дэлтэй морь унаж явдаг билээ, зургийг нь авч самбарт тавина гэтэл Дөдөө урдаас нь Танай авгай торгон дээл өмсөх дуртай бол би дэлтэй морь унах сонирхолтой гээд давхиад явсан гэдэг.

Мөн нутаг усандаа алдартай удам дамжсан бариач, нутгийн олон хүнд амьдрал, аз жаргал бэлэглсэн буянтай буурал ах дүү хоёр бариач Балбар Бааваа, Магсар Маа гэх хөх өвгөд байсан. Хэн нэгний яс үс хугарч эд эрхтэн гэмтэж бэртэхэд өдөр шөнө хэзээ ч очсон бариад өгдөг ирээд засаад өгдөг ах дүү хоёр сайхан бариач хөх өвгөд Магсар Маа, Балбар Бааваа нар хүү Рашцэрэн, Төмөр-Очир нартаа ур ухаанаа өвлүүлэн хүүхдүүд нь ч нутаг усандаа сайн бариач болцгоосон. Магсар Маагийн гэргий Д.Лхамжав Адиа гэхэд л гурван хүүхдийн эх хүн гэхэд тавь шахсан үедээ ч адуу уургалдаг, эмнэг сургадаг, үргэлж морин дэл дээр хийсч явдаг нилээд эршүүд эмэгтэй байсан.

Ийнхүү нутгийн буурлууд маань бүгдээрээ л сартуулын Сар хайрхан шигээ сайхан хөх өвгөд байсан бөгөөд тэдний нэг нь манай Завхан Ургамал сумын Баян-Улаан бригад Хүнгүй голын хөвөө Их Бага Хайрхан Гозгор улаан Үзүүр нурам хавиар нутагтай Аймгийн аварга ямаачин Цэрэндорж ах мөн бөгөөд тэрээр 1945-1949 онд ардын цэргийн албыг эх орны баруун хязгаар болох Хүрэн Богдын хилийн заставт хааж, Оспаны дээрэмчидтэй байлдаж, баруун хилийн тулгаралтад удаа дараалан оролцож явсан ахмад дайчин хүн. Цэрэндорж ах цэрэгт байхдаа бие даан бичиг үсэгт суралцаж, шинэ болон хуучин монгол бичгийг маш сайн эзэмшсэн, нутаг усандаа Ямаачин Цэрэндорж хэмээн алдаршсан яриа хөөрөө элбэгтэй, аж ахуйч, цэвэр цэмцгэр, өөрийнхөөрөө үзэл бодолтой нутгийн хөх өвгөдийн нэг байлаа.

Аав маань нас барсан жилийн тэр зун нь ээж маань мал ахуй биднийгээ аваад төрсөн нутаг хөрш зэргэлдээ Сантмаргац сум руугаа нүүнэ хэмээн оволзож байх тэр зун Цэрэндорж ах манайд ирээд Танайх нүүгээд явахаар энэ сайхан өвөлжөө хаваржаа зуслан хувхайрч нутаг эзгүйрнэ. Нүүхээр энэ хэдэн үхэр тугал чинь мөөрөөд Сүвний амаар орохгүй. Тэр хэдэн сайхан морьд чинь нутаг гүйгээд тогтохгүй. Энэ хэдэн хүүхэд чинь нутаг орноо санана. Битгий нүү гэж үглэн зөвлөсны үндсэн дээр бид нүүхээ больж билээ. Тэр нь ч зөв болсон байх. Тэр мөчөөс хойш ээж маань аавын буйрыг нутагтаа сахин хаашаа ч явалгүй яг хорин жил болоод Цагаанчулуутынхаа хаваржаандаа малаа төллүүлж байгаад далан гурван насандаа туулай жил дээрээ Тэнгэрт халиж билээ.

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419