Үхрээ хогоор хооллодог Монголын эмгэнэл

Үхрээ хогоор хооллодог Монголын эмгэнэл

Үхэр гэдэг сонин идэштэй ховдог амьтан. Эргэн тойронд нь ногоон өвс халиурч байхад идэхгүй хэрнээ айлын гадна мартаад орхисон саванг яах ийхийн зуургүй үмхээд авна. Тэгээд амнаасаа хөөс сахруулан хивээд зогсож байхыг нь олон ч удаа харж байлаа. Зуслангийн айлуудын хувьд ховрын бараанд тооцогддог нүүр гарын савангаа үхэрт идүүлэх нь дээхнэ үед бас л овоо гарз хохиролд тооцогддог байв. Үхрийн энэ “сонин” зан өнөө цагт улам “архагшиж”, илүү муухай зүйлд дурлах болжээ. Өөрөөр хэлбэл, энд тэндэхийн хогийн цэг тэдний очих дуртай газар болоод буйг манай сонин хөндөн бичиж, албаны хүмүүст анхлан анхааруулсан билээ. Улаанчулуунтын хогийн цэг дээр үхэр сүрэг хоёр, гурван зуугаараа идээшилж, тэндээс бэлтгэсэн мах, сүүг нийслэлчүүд хүнсэндээ хэрэглэж байгаа тухай цуврал нийтлэл бэлтгэн хүргэсний дараа хотын Засаг дарга захирамж гаргаж, хотын суурьшлын бүсэд мал бэлчээхийг хориглож байв. Ингэснээр хог иддэг үхэрний уршиг нийслэлчүүдийн хувьд бага ч атугай шийдэгдсэн гэж болно.

Гэхдээ тайвшрахад эрт аж. Учир нь хөдөө, орон нутгийн үхэр сүрэг хогийн цэгийн байнгын зочин хэвээр байна. Хэд хоногийн өмнө ажлын шугамаар Сэлэнгийн хэд хэдэн сумаар явлаа. Сумын төвүүдийн хогийн цэг дээр үхэр бэлчээрлэж буй дүр зураг хаа сайгүй. Хэнтийд ч байдал ялгаагүй гэдгийг тэндхийн хүмүүс хэлж байна. Ер нь зөвхөн Сэлэнгэ, Хэнтий гэлтгүй Төв, Өвөрхангай, Дундговь, Архангай гээд нийслэлтэй ойрхон олон аймгийн нутагт үхэр сүрэг хогийн цэг дээр бэлчиж буй тохиолдолтой таарах болно. Нутгийнхан ч “байдаг л зүйл” гэсэн шиг үүнтэй эвлэрчихэж. Хамгийн харамсалтай нь өдөржин хог эргүүлдсэн үхрээ бид орой нь сааж, сүүг нь ууж, нядлаад махыг нь идсээр байгаа юм. Бусдын хаясан муу муухай бүхнээр хооллосон үхэрнээс ямар сүү, ямар мах гарахыг төсөөлөөд үзээрэй.

“Хог идсэн үхрийн сүү лав шим тэжээл гээд байх юмгүй харин ч хортой байж мэднэ. Гэвч үүнийг шинжилж судлахгүй байгаа болохоор их сүүн дотроо холилдоод л нийлүүлэгдэж байгаа шүү дээ. Уг нь сум бүрт мал эмнэлгийн тасаг гэж бий. Тэр нөхдүүд үүнийг анхаарах үүрэгтэй юм. Дээхнэ үед Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Б.Дорж гэж эрдэмтэн судалж шинжлээд, хог иддэг үнээний сүү нянгийн бохирдол ихтэй байгааг тогтоосон байдаг. Үхрийг хог дээр бэлчээхгүйн төлөө энэ хүн дуугарч, хэл ам хийдэг байлаа. Харин одоо үүнийг судалж шинжилж байгаа хүн алга шив дээ” хэмээн Монголын малзүйч үржүүлэгчдийн холбооны захирал, гавьяат малзүйч Д.Самданжамц хэлсэн юм.

Үнэхээр түүний хэлснээр хог идсэн үхрийн мах, сүүнд ямар өөрчлөлт гардаг талаар өдгөө бид  шинжилж тогтоогоогүй л явна. Улаанчулуутын хогийн цэг дээрх үхрийн асуудал ид дэгдэж байх үед тэнд идээшилдэг үнээний сүүг МХЕГ-ын лабораторид шинжлүүлэхэд хариу нь янз бүр гарч байсан удаатай. Эхлээд уг сүүг уухад аюулгүй гэсэн хариу гарсан бол дараа нь сүүний дээж өөрчлөлттэй гарсан гэх бүрхэг мэдээллийг албаныхан өгч байв. Эндээс харахад бид ходоодонд орж буй хоол хүнсээ аюулгүй эсэхийг шинжилж огт чадахгүй байна. Техник технологи асар өндөр хөгжсөн өнөө цагт ууж буй сүүгээ ч шинжилж чадахгүй байна гэдэг тун харамсалтай.

Үхэр байнга хог идэхээр ходоод нь хоол боловсруулж чадахаа больдог

“Социализмын үед ч үхэр хог идлээ гэх асуудал гардаг байлаа. Хог идсэн үхрийн ходоод нь ялзарчихдаг юм билээ. Заримдаа үхэр хадаастай юм идсэнээс болж өрц нь цоороод үхэх тохиолдол ч гарч байсан. Үхэр голдуу хоолны хаягдал, хүнсний бүтээгдэхүүн, цаас иддэг. Мөн заримдаа гялгар уут ч иднэ. Болзолт рефлекс гэдэг шиг нэг удаа хог идсэн үхэр дахиж идэх гээд байдаг талтай. Гэхдээ дээр үед хогийн цэгээ тойруулаад хашаа татах зэргээр арга хэмжээ авдаг байсан. Мөн малчид ч энэ асуудалд их анхаардаг байсан. Харин одоо мал хувьд очсоноор бүх зүйл замбараагүй болжээ. Өглөө дураар нь тавиад явуулчихна. Өдөржин хэдэн үхэр нь хог дээр бэлчиж байгаад ирэхээр нь орой жаахан хивэг өгсөн болоод л сааж байна шүү дээ” хэмээн Д.Самданжамц нэмж өгүүлсэн юм.

Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ гэсэн үг бий. Үнэнийг хэлэхэд хот, хөдөөгүй үхэр сүрэг хог идсэн хэвээр байгаа нь бидний л арчаагүйгийнх. Одоо болтол хогоо ил задгай хаядаг манайх шиг улс хэр олон бол. Тэгээд өнөө хогийн цэг дээрээ хүн, малгүй найрладаг арчаагүй дүр зургийг Монголоос л харж болох байх. Хүн, малын халдварт өвчин огт буурахгүй байгаагийн нэг учир нь энэ ч байж мэднэ. Хэдэн үхрээ хог руу тууж орхичихоод орой сүүг нь саагаад ууж байгаа хүмүүс яаж ч эрүүл байх билээ. Тэгээд болоогүй, хэрэгцээнээс илүү гарсан сүүгээ зардгийг хүн бүр мэднэ.

Хог иддэг үнээний сүү нянгийн бохирдол ихтэй байдгийг тогтоосон

Үхэр байнга хог идэхээр ходоод нь хоол боловсруулж чадахаа больдог юм билээ. Тиймээс ердөө 3-4 жил амьдраад л үхэх нь элбэг. Эзэд нь хүртэл үүнийг мэддэг болохоор шүдлэн, хязаалан насан дээр нь нядлаад зарчихдаг. Мал эмнэлгийн хяналт, малын гарал үүслийн гэрчилгээ гээч зүйл хөсөр хаягдсан одоогийн нөхцөлд хүмүүс худалдан авч буй махаа эрүүл эсэхийг нь мэдэх ямар ч боломжгүй. Ингээд элдэв нян, бохироор хооллож, ямар уутаар гэдсээ дүүргэдэг байсан үхрийн мах захын лангуун дээр тавигдан танай гэрт очсоор байгаа юм. Үүнд хяналт тавьдаг хувь хүн, албан байгууллага ч гэж алга.

Энэ асуудлыг шийдэхэд дан ганц сум, орон нутгийн удирдлагуудын гарыг хараад нэмэргүй. Тусгайлсан хогийн цэг байгуулахаар төлөвлөж байгаа ч одоогоор хөрөнгө мөнгө дутагдалтай байгааг зарим сумын Засаг дарга учирлаж байв. Мөн хогийн цэгээ тойруулаад хашаа хатгасан ч хэдхэн хоногийн дараа эвдэрчихсэн байдаг гэх зовлон их. Тиймээс энэ асуудлыг улс анхааралдаа авч, салбар хариуцсан ХХААХҮЯ иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө дорвитой ажил хийх цаг болжээ. Ядаж л хогийн цэг дээр идээшилдэг үхрийн мах, сүүнд ямар өөрчлөлт гардгийг даруй судалж тогтоомоор байна. Өөрсдөө шинжилж чаддаггүй юм бол өндөр хүчин чадалтай гаднын лаборатори руу дээжийг нь явуул даа. Үүний дараа бид хүнсэндээ ямар сүү, мах хэрэглээд байгаа нь тодорхой болох нь гарцаагүй. Энэ цагт асуудлыг дахин сөхөж, олон нийтэд анхааруулбал үр дүнд хүрэх учиртай. Харин одоо бол хог идсэн үхрийн мах аюултай байж таарна гэж хар таамгаар бичихээс өөр арга алга.

Энэ талаар академич Я.Ганболд “Хогийн цэг дээр төрөл бүрийн химийн хортой хаягдлууд бий.  Тэгэхээр малын биед тодорхой хэмжээнд хуримтлагдаж, гадагшилж таарна. Гэхдээ нотолгоо баримтгүйгээр мах сүү нь ийм байна гэж хэлэх боломжгүй. Тэгэхээр сүү, махыг нь шинжилгээнд өгөх зайлшгүй шаардлагатай. Миний бодлоор хар тугалга илрэх өндөр эрсдэлтэй” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлж байв.

Анх хог иддэг үхрийн талаар хөндөн бичсэнээс хойш жил гаруй өнгөрчээ. Манай нийтлэлийн мөрөөр мал бүхий иргэдийг суурьшлын бүсээс гаргасан нь хотын өмнөх удирдлагын том гавьяа байв. Харин өөрсдийн идэж, ууж байгаа мах, сүүгээ шинжлэх ажил хэний ч анхаарлыг таталгүй орхигдон үлдсэн. Уг нь жил хагасын хугацаанд ямар л бол ямар шинжилгээ хийж, хог иддэг үхрийн мах, сүүг хүнсэнд хэрэглэж болох эсэх эргэлзээг тайлж амжмаар хугацаа. Сэтгэл дутаад байна уу, эсвэл жижиг асуудал гээд тоохгүй байна уу. Эрх мэдэлтнүүд нүдэн балай, чихэн дүлий суух хооронд хүмүүс үхрээ дагаж хордсоор байна. Монголчуудын хавдраар нас бардаг нь улам ихсэж буй нь үүнтэй холбоотой ч байж магад.

Эх сурвалж: zgm.mn

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419