Өөртөө үргэлж хэлж сануулж байх 13 зүйл
Өөрийгөө урамшуулж өөрийгөө сэдэлжүүлэх нэг арга бол өөртэйгөө ярилцах юм. Өдөр бүр эерэг энергээр өөрийгөө цэнэглэх, өөдрөг хандлагыг бий болгоход туслах ишлэлүүдийг танилцуулъя.
1. Ухаалаг байхаас илүү сайхан сэтгэлтэй байсан нь дээр.
Үргэлж ухаалаг байх шаардлагагүй. Зарим үед сайхан сэтгэлтэй байх нь хийж чадах хамгийн сайн зүйл юм. Сайхан сэтгэлээр хандахыг зуршил болговоос үр дүн нь танд 10 дахин нэмэгдэж ирнэ.
2. Би тийм ч завгүй биш байна.
Хамгийн амжилттай хүмүүс бусдад цаг гаргадаг. Хэдий завгүй байсан ч гэр бүл, найзууд, хамтран ажиллагсаддаа цаг зав гаргах хэрэгтэй.
3. Бодож буй зүйлээ хэлж, хэлж буй зүйлээ боддог.
Хүмүүсд хэрэгтэй мэдээлэл хүргэхийг туйлын зорилгоо болгох хэрэгтэй.
4. Би маш шаргуу, бас тэвчээртэй.
Шаргуу, тэвчээртэй бай. Энэ шаналал хэзээ нэгэн цагт ашигтай болох болно. Нэг л өдөр энэ тэмцэл утга учиртай болно. Шаналал бол ямар нэгэн өөрчлөлт шаардлагатай, ирээдүйн төлөө таныг удирдан чиглүүлэх нэгэн дохио юм. Тиймээс зүрх сэтгэлээ нээлттэйгээр шаргуу, тэвчээртэй байх хэрэгтэй.
5. Би бол суралцагч.
Амжилтанд хүрэхийн тулд үргэлж суралцахыг хүсэгч, сониуч, асуултыг нээлттэй тавьдаг байх хэрэгтэй. Үргэлж бэлэн байх нь боломж хаалгыг тань тогших үед бэлтгэлгүй болдог гэдгийг санаарай.
6. Эмчлэгч байхаа болино.
Өөрөө өөрөө хүссэндээ бусдыг эмчилж, тогтмол зөвлөгөө өгсөн тохиолдол хэр олон бэ? Хүмүүсд зөвлөгөөнөөс илүүтэй өөрийг нь сонсох хэн нэгэн л хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл тэд өөрсдийн ямар чадвартайгаа мэдэхийг хүсдэгээс биш таны тэдний сэтгэлийг засах, эмчлэх, туслах үйлийг мэддэггүй.
7. Би аливаа зүйлийг шүүж шүүмжлэхээ болино.
Хүн бүр ямар нэгэн байдлаар тулаанд тэмцэж байдаг. Өдөр бүр эргэн тойрныхоо хүмүүсийн мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэггүй. Та шүүмжлэгч, шүүгч байхыг үнэхээр хүсэхгүй л байвал үүнийгээ зогсоогоорой.
8. Би өөрийн сонголт, өдөр тутмын үйлдэлдээ тууштай байх болно.
Харамсах өчүүхэн ч зүйл үлдэхгүй амьдралаар амьдарч байна. Өөрийн зүрх сэтгэлээ мэдэрч тухайн зүйлийг хийх эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Өдөр тутмын үйлдэл, нийцсэн сонголт гаргах, шаргуу ажиллахдаа дурлаж ямар ч саад бэрхшээл тулгарсан хүчтэй байгаарай.
9. Алдаа гаргах нь амжлтын томоохон хэсэгт гэдгийг би хүлээн зөвшөөрдөг.
Бид бүгд л алдаа гаргадаг. Харин алдаагаа хувь заяа гэж бүү бодоорой.Үүний оронд алдаа бол амжилтын түүхийн нэгээхэн хэсэг гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ тэднээс суралцаж, дасан зохицож чадвал алдаа гаргах нь суралцах эх үүсвэр, томоохон боломж гэдгийг ойлгоно. Алдаагаа амжилт болгохын тулд юу хийж чадах вэ?
10. Хүрч чадахгүй амлалт өгөхөө болино.
Ямар нэгэн зүйлийг хийнэ гэж хэлсэн л бол хий. Амлалт өгөх амархан ч хүрэх хэцүү.
11. Миний туршлага миний хамгийн сайн багш гэдгийг би мэднэ.
Бусдын туршлагаас зайлсхийж онолыг санах гэж оролдох хэрэггүй. Бусдаас суралц. Гэхдээ амьдрал нөхцөл байдалдаа тохируулахыг мартаж болохгүй. Өөрийн туршлагаас өөрөө суралцаж, хамгийн сайн дадлага болох болно.
12. Би бүх зүйлийг хянаж чадахгүй. Гэхдээ би өөрийн хариултаа үргэлж хянана.
Бид маш олон зүйлийг хянаж чаддагүй ч бидний үргэлж хянаж чадах ганц зүйл нь бидний хэлэх үг, хариулт юм. Хянаж чадахгүй зүйлийг өөрчдөхийн оронд өөрийн хандлага, үйлдлээ хянаарай. Би өөрийн үг, хариултаа хяналтанд байлгана гэж өөртөө үргэлж хэлж бай. Энэ бүгд сайн ч бай, муу ч бай миний л сонголт байх болно.
13. Би бусадтай өөрийгөө харьцуулахаа болино.
Ямар ч хүмүүс хоорондоо адил биш. Өдрийн төгсгөлд та өөрөө өөртэйгөө л тэмцдэг. Өөр хэн ч биш.
Эх сурвалж: MLCTrainning.mn