Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна + Аймгуудын цаг агаар
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 31 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. АЙМАГ ХОТУУДЫН 5 ХОНОГИЙН УРДЧИЛСАН ЦАГ АГААР: Бүх аймаг, хотуудын цаг агаарын урьдчилсан 5 хоногийн мэдээг харахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурайшилт ихэсч, хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудын нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, говь болон зүүн аймгуудын нутгаар 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна. |