Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан + Аймгуудын цаг агаар
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. АЙМАГ ХОТУУДЫН 5 ХОНОГИЙН УРДЧИЛСАН ЦАГ АГААР: Бүх аймаг, хотуудын цаг агаарын урьдчилсан 5 хоногийн мэдээг харахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү. Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 4-9 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна. |