Тэр хүртэл чи битгий ирээрэй...
Хайрлах эмэгтэй чинь унтамхай юм болохоор, гар чинь бадайрсан ч дэрлүүлээд хэвтэх тэвчээртэй болтлоо чи минь битгий ирээрэй.
Хайрлах эмэгтэй чинь эргэлзээ ихтэй юм болохоор, хичнээн удаан хүлээлгэсэн бай дэргэд минь үлдэх тууштай болтлоо чи минь битгий ирээрэй.
Хайрлах эмэгтэй чинь эмзэг юм болохоор, хичнээн уур чинь багтарсан бай чанга дугарч гомдоохооргүй буурьтай болтлоо чи минь битгий ирээрэй.
Хайрлах эмэгтэй чинь эрх юм болохоор, хичнээн төвөгшөөж залхсан бай хүйтэн хандаж ганцаардуулахааргүй тийм их хайртай болтлоо наддаа битгий ирээрэй..
..Ирэх замыг чинь засч би өдөр өдрөөр чамайгаа татсаар байх болохоор,
Замын туршид мөн чамайг эвлүүлж, чамд ууссаар байх болохоор,
Дэргэдээ уячихаад өөрөө бас явъя гэж санаж чамайг зовоохгүй болохоор,
Чи "Яг энэ л эмэгтэй минийх байх ёстой" гэж бат итгэтлээ надад битгий ирээрэй.
Эх сурвалж: Фэйсбүүк