НАТО ба Монгол Улс

НАТО ба Монгол Улс

НАТО бол албан есоор 29 гишүүн улсын засгийн газар хоорондын цэрэг-улс төрийн эвсэл гэлээ ч албан бусаар 70 улсыг эгнээндээ ямар нэгэн байдлаар нэгтгэсэн дэлхийн хамгийн хүчирхэг олон улсын цэргийн эвсэл болж хувираад байна. Үүнд гишүүн 29 орноос гадна Энхийн төлөө түншлэлийн  21 улс,  Газар дундын тэнгисийн диалогын 7 улс, Станбулын хамтын ажиллагааны санаачлагын  4 улс,   Даян дэлхийн түншлэлийн  9 улс байгаагийн дотор Монгол Улс багтаж байгаа юм. Энэхүү түншлэл нь энх тайван  ардчилал хүний эрх хуульт ёс олон улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх нийтлэг эрмэлзэлд үндэслэн, хоёр талын ашиг сонирхлын хүрээнд зөвлөлдөх хамтран ажиллах замаар харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх үндсэн зорилготой.

НАТО коммунизмыг хурааж Варшавын гэрээний орнуудыг өөртөө нэгтгэх эхний зорилгоо амжилттай дуусгаад, хойд Африк Хятад хүртэл хүрээгээ тэлэх хоёрдахь зорилгоо  Энхийн төлөө түншлэл хөтөлбөр нэрийн дор Баруун араб, Булангийн орнууд, Дундад Азийн орнуудаар дамжуулан хэрэгжүүлж, одоо Ази Номхон далайн бүсийг оролцуулаад бүх тив дэлхийд нөлөөгөө тэлэх  гуравдахь зорилгоо Даян дэлхийн түншүүд хөтөлбөрөөрөө амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Даян дэлхийн түншүүд хөтөлбөрт Афганистан Австрали Колумби Ирак Пакистан Өмнөд Солонгос Шинэ Зеланд Япон Монгол улс зэрэг НАТО-н хүрч амжаагүй байсан бүх бүс нутгийн төлөөлөл багтсанаараа  дэлхий өнөөдөр түүний атганд бүрэн оржээ.

НАТО өнөөдөр сонгомол утгаараа дэлхийн аль ч өнцөг буланд нэгэн зэрэг 2 фронтын, 5 армийн операци буюу орчин үеийн ойлголтоор Афганых шиг цэргийн ажиллагаа хоёрыг, Сомалийнх шиг ажиллагаа тавыг нэгэн зэрэг явуулах хүчин чадалтайгаас гадна газар хөдлөлт үер атомын станцын дэлбэрэлт зэрэг нийтийг хамарсан гамшиг ослын үед хүсэлт гаргасан гишүүн, түнш орнууддаа хүмүүнлэгийн тусламж үзүүлэх бүрэн чадвартай цорын ганц байгууллага.

Дайн дажин гэлтгүй дэлхийн аль ч өнцөгт ямар нэгэн үймээн самуун гамшиг цунами үйлдвэрийн осол болоход НАТО-н төлөвлөлтийн офицерууд 24 цагаар ажиллаж дүн шинжилгээ хийн НАТО оролцож болох бүх хувилбар операцийг төлөвлөж эхэлдэг.  Ялангуяа бид ган зуд үер гамшиг болоход хүсэлтээ гаргаад НАТО-н тусламжийг авах бүрэн боломжтой бөгөөд тайван цагт энэ чиглэлээр сургууль дадлагыг хамтран хийж жигдрүүлэх, тэдний санхүүжилтээр шинжлэх ухаан технологийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх эрх нь бидэнд нээлттэй  байгаа.  Мөн Монгол Улс түнш орны хувьд холбогч офицеруудаа НАТО-н төв штабт суулгах эрхтэй бөгөөд тэд зөвхөн  ажлын байраар хангах үүрэг хүлээдэг ба харин манай тал байр хоол цалин даатгал зэргээ өөрсдөө гаргах шаардлагатай. Гишүүн орнуудын офицерүүд ч мөн ийм зарчмаар ажилладаг.

Ер нь НАТО гэхээр наян хувь нь Америк байдаг. Үүнд төсөв хөрөнгө хүн хүч зэвсэглэл техник гээд бүгд багтана. Тиймээс НАТО-н бодлого гэдэг нь Америкийн бодлого, Америкийн бодлого гэдэг нь агуу стратегич Бжезинскийн бодлого гэж ойлгож болно. Учир нь тэрээр саяхныг хүртэл Ерөнхийлөгч Обамагийн идэвхтэй дэмжигч-зөвлөгч хийж байгаад өнгөрсөн онд  талийгаач болсон Бжезинский нь 1960 оноос Ерөнхийлөгч Жон Кеннедийн зөвлөх, 1965 оноос Ерөнхийлөгч Линдон Жонсоны зөвлөх, 1976 оноос Ерөнхийлөгч Жимми Картерын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, 1979 оноос Рейганы бодлогын зөвлөх хийн коммунизмыг нурааж, түүний НАТО-г тэлэх геостратеги нь өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж байгаагаас харахад  Америк, НАТО, Дэлхий тэр чигтээ Бжезинскийн бодлогоор сүүлийн жаран жил эргэжээ. Харин ирээдүйд түүний дэвшүүлсэн Ази Европ хоёрыг зааглан тэнцвэржүүлж барих Пан-Монголизм  хэзээ хэрхэн яаж хэрэгжихийг зөвхөн цаг хугацаа л харуулах үлдэж.

Манайд ч гэсэн мөн ялгаагүй ШХАБ, НАТО-тай хэрхэн харилцах, НАТО-н удирдлага дор Ирак Афганистан Косовод цэрэг оруулах зэрэг бидний хамгийн эгзэгтэй тулгамдсан асуудлуудыг тухайн, тухайн үед нь мэргэжлийн түвшинд оновчтой зөв бодлогоор тодорхойлж чадсан доктор Равдангийн Болдын гавъяаг үнэлж баршгүй бөгөөд  1997 оноос хойших Монгол Улсын геостратегийн бодлого  энэ эрхэмийн гараар орж өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж байгаа гэхэд хилсдэхгүй.

Доктор Р.Болд  Монголд Цэргийн дээд сургууль, Москвад Цэргийн дипломатын сургууль, АНУ-д батлах хамгаалах удирдлагын академи төгссөн, цэргийн дипломатич мэргэжилтэй, түүхийн ухааны доктор, Ардын Армид офицер, ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газарт офицер, ГЯЯ-нд ажилтан, Японд Элчин сайдын яамны атташе, БХЯ-нд стратеги судлаач, Тагнуулын төв газрын дэд дарга, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, АНУ-д Элчин сайд, Австралид Элчин сайд, одоо Туркэд Элчин сайдаар ажиллаж байгаа эрхэм нэгэн.

1998 онд Р.Болд гуай  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нбд байхдаа ЗХЖШ-ын 1 дүгээр орлогч дарга хошууч генерал Б.Шагдартай хамт анх НАТО-д айлчлан хамтын ажиллагааны эхлэлийг тавьснаар 2000 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг НАТО-ийн Энхийн төлөө түншлэлийн хүрээнд Дундад Азид явагддаг ЦЕНТРАЗБАТ хээрийн сургуульд оролцож цаашлаад Америкийн тэргүүлсэн НАТО-гийн цэргийн ажиллагаанд   Афганистан Ирак Косовод цэргээ оруулсан бөгөөд өнөөгийн НАТО-тай харилцах харилцааны гол хөшүүрэг мотор нь Монгол-Америкийн  батлан хамгаалах хамтын ажиллагаа дээр суурилж байна.

Бид НАТО-н дээрхи ажиллагаануудыг анхнаас нь дэмжиж өнөөг хүртэл амжилттай оролцсоноор  монгол цэрэг дэлхийн цэрэг болж, цэргийн хэргийн мэдлэг дадлага чадвар, цэрэг-эх оронч хүмүүжил дээшилж, нийгмийн асуудлаа ЦАХ-чид өөрсдөө тодорхой хэмжээгээр шийдвэрлэж байгаагаас гадна, хэдэн бор цэргүүдийнхээ нүүрээр Монгол Улс Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэж, монголчууд Америкийн 10 жилийн визтэй болж, Мянганы сорилтын сан Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийн мөнгө Дундад Азийн орнуудынхаас хэд  дахин их хэмжээгээр урсан орж ирж байна.

Манай улсын хувьд хоёр хөршийнхөө дургүйг тэгтлээ их хүргэчихгүйгээр олон улсын хамтын нийгэмлэг гэдэг утгаараа НАТО-той түншийн харилцаагаа хэвээр хадгалж, барууны соёл иргэншлийн цөм нь болдог ардчилал эрх чөлөө хүний эрх шударга ёсыг нийгэмдээ жинхэнэ утгаар хэрэгжүүлэх нь Монгол Улс туурга тусгаар оршин тогтноход  Америк, Европ, НАТО-гоос бидэнд гаргаж буй гадаад улс төрийн ганц том баталгаа нь болох юм.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

3
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419