Дэн Сяо Пин, Хятадын хөгжлийн нууц

Дэн Сяо Пин, Хятадын хөгжлийн нууц

Дэн Сяо Пин (1904-1997) Маогийн халааг аваад Хятад улсад эдийн засгийн реформ хийж, өнөөгийн хөгжлийн суурийг нь зассан билээ. Хятад улсын сүүлийн 40 жилд гаргасан аварга амжилтын талаар би энд нуршаад яахав.

1980 он гэхэд хоёр том социалист хүч болох Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ) болон Хятад Ард Улсын (Хятад) эдийн засагт томоохон сорилтууд тулгараад байлаа. Горбачевийг төрийн эрхэнд гарах үед ЗХУ-н эдийн засгийн бүтээмж Америктай харьцуулахад маш тааруу болоод байв. Үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүний чанар, гарц, өртөг зэрэг бүтээмжийн бүхий л үзүүлэлтээрээ Америкийн ард хоцорчээ. Энэ үеийн ЗХУ 2000 он гэхэд эдийн засгийн бүтээмжээрээ Америкийг гүйцэх зорилт дэвшүүлсэн байдаг. Горбачев их шинэчлэлтийг (перестройка) хийх замаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг эрчимжүүлэх зорилт тавьж байв.

Харин яг энэ үед Хятадад Дэн Сяо Пин төрийн эрхэнд гарч төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг социалист-чөлөөт зах зээлийн эдийн засгаар солих реформыг эхлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл капитализмыг социализмтай хослуулан хэрэгжүүлэхээр болсон хэрэг.

“…Төлөвлөлт ба чөлөөт зах зээл нь социализмыг капитализмаас ялгах хүчин зүйлс биш юм. Төлөвлөгөөт эдийн засаг нь социализмыг тодорхойлохгүй; учир нь капитализмд ч гэсэн төлөвлөгөө байдаг; үүнтэй адилаар социализм чөлөөт зах зээлийг өөртөө агуулж болно. Төлөвлөлт ба чөлөөт зах зээл нь хоёулаа эдийн засгийг зохицуулах хүчин зүйлс юмаа…” гэж Дэн Сяо Пин шинэчлэлийн гол бодлогоо тайлбарласан байдаг.

Яагаад социалист лагерийн бүх улс орнууд 1990 он гэхэд эдийн засгийн хувьд бүрэн бүтэлгүйтэж нуран унасан. Харин яагаад Хятад тэсч үлдээд зогсохгүй, орчин үеийн эдийн засгийн хоёрдох том хүчин болж хөгжсөн нь эндээс тодорхой харагдаж байгаа юм. Яагаад чөлөөт зах зээл, ардчилсан дэглэмд 1990 онд шилжсэн Оросын эдийн засгийн бүтээмж өнөөдрийн социалист Хятадаас ингэж хол хоцров оо?

Энд би онолын цэцэн, ойлгомжгүй үгс хэрэглэхгүйгээр харин яг учир шалтгааныг нь оноож тайлбарлах гэсэн юм.

Дэн Сяо Пин үнэн хэрэгтээ хүн төрөлхтний бий болгож, 1,000 гаруй жилийн турш төгсрүүлсэн КОМПАНИ хэмээх бүтээмжийн машиныг олж харсан хэрэг. Тиймээ, КОМПАНИ бол хүн төрөлхтний хийсэн хамгийн том нээлтүүдийн нэг мөн. Өнөөдрийн бидний хэрэглэж буй өндөр технологиудыг бүгдийг нь КОМПАНИ л бүтээж байна. Учир нь компани бүтээмжийг хамгийн өндөр төвшинд хүргэж чаддаг юм.

Коммунист философичдын өвөг Карл Маркс (1818-1883) Лондон хотод амьдарч байхдаа үйлдвэрийн ажилчдын хүнд нөхцөл байдлыг ажиглан мэдээд, өөрийн Das Kapital зохиолоо бүтээсэн. Эндээс л Ленин, Мао зэрэг нэртэй коммунист философичид төрөн гарсан юм. Маркс, Ленин, Мао аль аль нь мундаг философичид байсан боловч, эдийн засгийн бүтээмж, түүний машин болох компанийн талаар сайн ойлголтгүй байсан. Тэдний ойлголт ихэнхдээ тухайн цаг үеийн үйлдвэрийн эздийн талаарх явцуу, буруу төсөөллөөс бүрдэж байсан нь зохиолуудаас нь илт харагддаг.

Тэд компанийг бүтээмжийн төгс машин болохыг нь олж хараагүй. Тийм учир төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, компани дээр суурилсан капиталист эдийн засагт эцэстээ салам цохиулна гэдгийг тооцоолж чадаагүй. Тэд хөрөнгийн захын талаар ямар ч ойлголтгүй байсан учир компанийн эзэд л зөвхөн баяжаад, ажилчид нь хохирно гэж бодсон. Гэтэл компани өөрийн хувьцааг хөрөнгийн зах дээр гаргаснаар нийт ард түмний өмч болох боломжтой өвөрмөц баялгийн хуваарилалтын механизм билээ. Компани бол зөвхөн бүтээмжийн машин ч биш, харин хөрөнгийн захтай хослуулснаар баялгийн хуваарилалтыг төгс хийж чадах машин билээ.

Горбачев төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаа шинэчлэхийг хүссэн бол харин Дэн Сяо Пин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтаа бүтээмжийн машин болох компанийг зохих ёсны байр сууринд нь авчирсан түүхтэй юм.

Аливаа улс оронд баялгийг компани л бүтээдэг. Хувь хүмүүс эсвэл төрийн байгууллагууд эсвэл коммунист хамтрал, нэгдэл, хоршоонууд баялаг бүтээж чадахгүй.

1990 оноос хойш бид ч гэсэн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаа халж, компани хэмээх ойлголтыг оруулж ирсэн. Яагаад ажиллахгүй, болохгүй байна?

Нэгдүгээрт бид төлөвлөлт гэдэг бол зөвхөн социализмд байдаг ойлголт хэмээн буруу сэтгэж, төлөвлөлтийг бүрэн устгасан. (Дэн Сяо Пиний дээр хэлсэн үгийг санацгаая)

Хоёрдугаарт өнөөгийн Монголд компанийн захирал шиг муу хүн үгүй мэт ойлгогдож байна. Төр засгийн бодлогын болон хэрэгжүүлэх аппаратууд бүхэлдээ компаниудыг дарамтлах, зогсоох, гацаахад чиглэсэн мэтээр зохион байгуулагджээ. Чөлөөт зах зээлт эдийн засаг гэж эдийн засгийн онолчид сүржин ярих боловч энгийн хүмүүс үүнийг Компанит эдийн засаг л гэж ойлговол зохино. Бид компанит эдийн засгийг үндсэн хуульдаа тунхагласан боловч бидний бүхий л үйл ажиллагаа компаниудыг бүтээмжээ гаргаж, баялаг бүтээж, түүнийгээ хуваарилахад нь саад хийхэд чиглэгдэж байна.

Аль нэг засгийн газар эдийн засгийн бодлого гаргаж зарлаад, яг хэрэгжиж эхлэж байтал дараагийн засгийн газар нь зогсоочихдог. Тогтвортой, ойлгомжтой хөгжих хөрс огт алга. Өнөөгийн Монголд хууль, шүүх, татварын хаалга татаж гэмт хэрэгт сэрдэгдээгүй компанийн захирал олдохгүй л болов уу. Ийм нөхцөлд бүтээмжийн машин маань улс орныг хөгжүүлэх ажлаа хийж чадах болов уу?

Эх сурвалж: ganzo.mn

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419