Их хэмжээний чулуу хилээр нэвтрүүлэхийг завдлаа
Хилийн мэргэжлийн хяналтын алба их хэмжээний чулууг хууль бусаар хилээр гаргахыг завдсан үйлдлийг илрүүлсэн байна. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор зорчигч тээврийн суудлын автомашинд 760 кг чулууг нууж хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Тус үйлдлийг Замын-Үүдийн боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлж Прокурорт шилжүүлжээ.