Европын Холбоо ба Монгол...

Европын Холбоо ба Монгол...

Европын Холбоо  нь 28 улс, 500 сая хүн амыг багтаасан холбооны ч бус, засгийн газар хоорондын ч бус хүн төрөлхтөний түүхэнд анх удаа үүсч байгаа тусгаар улсуудын улстөр-эдийн засгийн ер бусын холбоо юм. Гишүүн орнууд үндэснийхээ язгуур эрх ашгийг холбооны эрх ашигт нийцүүлэх, зарим талаар золиосолж байдгаараа онцлогтой.

Council of Europe бол 1949 онд байгуулагдсан зүгээр л бие даасан олон улсын байгууллага тул түүнийг Европын Холбоо /ЕХ/-той хольж хутгах хэрэггүй.  Харин European Council буюу Европын Зөвлөл бол гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд  /ЕХ-ны гадаад хэргийн сайд нь ороод/ зургаан сард тутам хоёр буюу жилд дөрвөн удаа Брюссельд уулзаж улс төрийн ерөнхий тэргүүлэх чиглэлийг гаргадаг манай ҮАБЗ шиг бодлого тодорхойлогч институци нь юм. Гэхдээ хууль батлах эрхгүй.

Европын Парламент  нь холбооны улсын иргэдээс шууд сонгогдож тэдний эрх ашгийг хамгаалах, хууль төсөв батлах,  институцүүдэд хяналт тавих үндсэн гурван үүрэгтэй. Брюссель, Люксембургад өдөр тутмын ажлаа, Страсбургад Их Хурлаа хийдэг гээд гурван газар үйл ажиллагаагаа явуулдаг. Нэг орноос хүн амын пропорциональ харьцаагаар хамгийн багадаа 6 хамгийн ихдээ 96  нийтдээ 751 /үүнээс нэг нь ерөнхийлөгч/ сонгогдоно. Одоогоор хамгийн их төлөөлөлтэй Герман-96, Франц-74, Итали-73 хамгийн бага Кипр-6 төлөөлөлтэй байна. Парламент нь улс төрийн нэгдсэн намуудын саналаар сонгогдох ба одоогоор хамгийн их нь Христосын ардчилалынхан олонхийн  суудалтай байна.

Харин Европын Холбооны Зөвлөлийг албан ёсоор Council of the EU, албан бусаар  EU Council  гэдэг бөгөөд Брюссельд байрладаг үндэсний сайд нарын зөвлөл бөгөөд засгийн газар болгон өөрийнхөө үндэснийхээ ашиг сонирхолын төлөө ганц үзэлцдэг газар нь юм. Нөгөө талаас манай улсын бага хурал, америкийн сенат шиг хууль, ЕХ-ны төсвийг парламентайгаа зөвшилцөж байж батлана, ЕХ-ны улсуудын эдийн засгийн бодлогыг өргөн утгаар нь удирдан чиглүүлнэ,  ЕХ бусад улсын хоорондох гэрээ хэлэлцээрийг батлана, ЕХ-ны гадаад болон батлан хамгаалах бодлогыг тодорхойлно,  гишүүн орнуудын цагдаа шүүхийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг удирдан зохицуулна. Саналыг нээлттэй хурааж бүх саналын 55-аас доошгүй буюу бүх хүн амын төлөөлийн 65-аас доошгүй хувь буюу 28 орны 15 доошгүй орны саналаар батлагдсанд тооцдог. Гадаад бодлого, татвар зэрэг онц чухал ач холбогдолтой асуудлыг 100 хувийн саналаар хүчинтэйд тооцдог. Гишүүн орнууд хагас жилээр ээлжлэн ерөнхийлөн захирдаг.

Европын Комисс нь  ЕХ-ны хамгийн гол чухал байгуулага бөгөөд Брюссель, Люксембургад байрладаг ЕХ-ны ашиг сонирхолыг бүхэлд нь хариуцдаг, манайхаар бол засгийн газар нь гэсэн үг. Холбооны өдөр тутмын бодлого үйл ажиллагааг гүйцэтгэж, төсвийг зарцуулж, хуулийн төсөл боловсруулж парламентэд өргөн барьж, бусад улсуудтай хэлэцээр хийж, хуулийг шүүх хүчний байгууллагуудын хамт хэрэгжүүлж, олон улсад ЕХ-г албан ёсоор төлөөлдөг. Гишүүн орон бүрээс нэг нэг сайд томилогдон ажилладаг. 28 сайдуудыг  Европын Зөвлөл санал болгож Европын парламент батладаг.  

Ерөнхийдөө Европын Зөвлөл бодлогоо барьдаг, Европын парламент ба ЕХ-ны Зөвлөл нь хуулиа баталдаг,  Европын Комисс нь засгийн газраа хариуцдаг. Мөн төв банк, шүүх, аудит, ГХЯ,  эдийн засаг нийгмийн хороо гэх мэт 13 гол байгууллагаас гадна дөчин тусгай агентлагтай.

ЕХ-д элсэх хамгийн гол бичигдээгүй хууль нь европын соёл иргэншил юм. Тиймдээ ч 1987 онд ЕХ-д элсэх өргөдлөө өгсөн Турк одоо болтол чимээгүй, 1993 онд  өргөдлөө өгсөн Морок улс тэнцэлгүй хөөгдөөд  гарч байхад  тээр алс хол байгаа Израиль, Канад зэрэг улсуудыг ч элсүүлэхийг ЕХ-ний улс төрчид, хүн амынх нь 70 хувь нь ихээхэн хүсэмжилж байна. Элсэх улс нь нийтлэг соёл иргэншилтэй байхаас гадна газар зүй улстөр эдийн засаг нийгмийн гээд 100 гаруй үндсэн шалгууруудыг хангаж 2000 гаруй асуудлын босгыг давсан байх шаардлагатай.

ЕХ-ны хөршийн гадаад бодлого нь элсэхээр өргөдлөө өгсөн 6 орон, болзошгүй 2 орон, Европын хөршийн бодлогот 16 орон, дорнын хамтын ажиллагааны 6 орон/хуучин ЗХУ-ын голдуу/,  Дундад азийн хамтын ажиллагааны 5 орон, ОХУ руу чиглэгдэж бидний ойролцоо орших асар их газрын тос байгалийн хийтэй Орос, Азербайджан, Казакстан, эдийн засгийн өндөр хөгжилтэй Өмнөд Солонгос, Японтой, гишүүн бус өөрсдийн хөрш зэргэлдээ орнуудтай туйлын нягт хамтарч ажиллаж байна. ЕХ-ны хилийн ойролцоо байгаа Молдов, Армен, Грузин, Белорус, Украйны төлөө санаа илүү тавьж, хараа сунгаж  тэднийг алсдаа холбоондоо элсүүлэхийг хүсэмжилж байна. Эдгээр орнууд бүгд Европын хөршийн бодлого/European Neighbourhood Policy ENP) хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд энэ нь гишүүнчлэлд хамрагдах анхны алхам гэж хэлж болно. ЕХ нь Хятадтай худалдаа хамтын ажиллагааны гэрээ, Өмнөд Солонгос Японтой чөлөөт худалдааны гэрээ, Гүржтэй нэгдэх гэрээ /Association agreement/, Казакстантай эрчим хүчний санамж бичиг,  Молдов Украйн Гүржтэй визнээс чөлөөлөх яриа хэлцэл, ОХУ-тай виз хөнгөвчлөх хэлэлцээр зэргийг байгуулсан боловч Монголтой бусад улсуудтай уламжлал ёсоор хийгддэг Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрээс өөр дорвитой зүйл хийгдсэнгүй. 

Ийнхүү Монгол Улс ЕХ-ны  ашиг сонирхолын гадна орхигдсон нь аль 2013 онд ЕХ-той бидний байгуулж гарын үсэг зурсан дээрхи  Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг тэд дөнгөж  2017 онд  баталж 11 сараас нь хүчин төгөлдөр болгож өгч байгаатай зэрэгцүүлээд мөн сараас  биднийг санхүүгийн хар дансандаа оруулж  шинэ жилийн бэлэг барьж байсан зэргээс харж болно.  Энэ нь аливаа гэрээ хэлцэл гишүүн 28 улсын хүнд суртал бүхий парламент засгийн газраар заавал орж дараа нь ЕХ-ийн дээд газруудаар батлагдах гэж явсаар байтал 4-5 жил болж уг гэрээ утга учраа алдах магадлалтайгаас гадна 28 улс болгонд  монголын лобби бүлэг, элчин сайд байхгүй байгаатай бас холбоотой.

Цаашдаа бид ЕХ-ны томоохон хотууд Улаабаатарын хооронд шууд нислэгийг дэмжих, Монгол Улсын иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх хэлэлцээр эхлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, Европын хөршийн бодлого хөтөлбөрт хамрагдаж түншийн статустай болох, Европын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийн хүрээг улам өргөтгөх нь зүйтэй. Ялангуяа  Монгол Улс Европын хөршийн бодлого хөтөлбөрт элсвээс ENP гишүүн болж үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар олон хөнгөлөлт  /Financial support, free trade, student visa, technical policy support/ эдлэх эрхтэй болох юм.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419