Нийслэлийн прокурор Д.Баярмагнай чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өчигдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт гаргасан байна. Тодруулбал, УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдах бусад хуульд өөрчлөлт оруулж баталсантай холбоотойгоор дээрх шийдвэр гаргахад хүрсэн бололтой.