Сонгогдсон лидер...

Сонгогдсон лидер...

Борис Ельцин ерөнхийлөгч болсон цагаасаа эхлээд л өөрийн үе залгамжлагчаар орос орныг цаашид шинэ мянганд удирдах чадалтай залуу эх оронч сэтгэлтэй шударга нэгнийг янз бүрийн шугамаар олон жил хайхдаа Гайдар, Кириенко, Чубайс, Немцов, Касьянов зэрэг залуучуудыг хөдөө гадаанаас ч татан авчирч сайд, орлогч, ерөнхий сайд хүртэлх төрийн өндөр албан тушаалуудад туршилтын журмаар сэлгэн ажиллуулж ажиглаж байсан ч орос орныг ирээдүйд аваад явчихаар аавын хүү энэ мөн гээд сэтгэлд нь шивнэчих зүйлтэй огтхон ч тааралдсангүй.

Ельцин өөрөө орос мужик эрийн бүрэн төлөөлөл бөгөөд ямартаа л сайдад дэвшүүлж сонгосон нэгнээс асууж шалгаагаад байх юм байхгүй, тэртээ тэргүй боловсрол мэдлэг туршлага бүгд анкетан дээр бичээстэй байдаг тул гагцхүү орос мужик эрийн характерийг нь л сорих зорилгоор шууд л зуун грамм татуулаад зуун градус шахсан халуун орос баня-даа гурван удаа оруулаад гайгүй бол томилдог байв. Дөч шүргэсэн ямар ч орос эр энэхүү давааг өлхөн даваад гарах ч яагаад ч юм нэг удаа Егор Гайдар онхолдож Ельцины охин Татьяна нь Гайдарыг зүтгүүлээд байсан тул аргагүй эрхэнд сайдаар нь баталгаажуулсан  гэдэг.

Ер нь орос хүмүүс бол жирийн тариачнаас эхлээд төрийн тэргүүнээ хүртэл зүрх сэтгэлд дэхь эмоци баяр хөөр уур уцаараа нууж хааж чаддаггүй, хэлсэн л бол хэлсэн, сайн бол сайн муу бол муу, түс тас ард түмэн.  Халх голд биднийг хамгаална л гэсэн бол хамгаалдаг Арабын дайнд өнөөдөр Ассадыг аврана л гэсэн бол авардаг нялуун шулуун зангүй ард түмэн.

Мөрөөдөж байсан коммунизм нь нуран унаж эдийн засгаас эхлээд оюун санаа нь ч хоосорсон орос үндэстэн ерөнхийдөө сүйрэх араамандаа орж байсан ерээд оны тэр үед далд фронтод Үнэн алдартаны сүнслэг лидер ариун санваартан Алексей II-оос эхлээд ард түмэн нь нэлэнхүйдээ орос орныг аврахын төлөө чаддаг чаддаг юмандаа залбирч мөргөж байхад  оюун санааны фронтод коммунизмын тэрс үзэлтэн, Нобелийн шагналт зохиолч Солженицын улс төрийн цөллөгөөс эх орондоо эргэн ирж үндэстэнийг соён гэгээрүүлэх ажлаа улс орон даяар эхлүүлж, коммунизмын үзлийн хоосорсон орон зайг шинэ орос үндэсний сэргэн мандлын үзлээр дахин цэнэглэж байв. Хөдөлмөрийн фронтод эх оронч фанат охид хөвгүүд эрдэмтэн мэргэд эмч багш офицер цэрэггүй их гүрнийхээ боловсрол шинжлэх ухаан эрүүл мэнд цэрэг армийнхаа ноён нурууг авч үлдэхийн төлөө цалинтай цалингүй тулалдаж байв.

Яг ийм хүнд үеийн оргил буюу 1996 онд Ельцин эзэндээ үнэнч эх оронч шударга орос офицерийн өндөр ёс зүйтэй хуучин КГБ-ын хурандаа нэгэн эрхэм Петербургийн мэр Собчакын дэргэд шадарлаж байгааг ил далд шугамаар олж мэдээд шууд дуудан ирүүлж Тамгын газрынхаа орлогчоор тавин удаж төдөлгүй ҮАБЗ-ын нарийн бичгийн дарга, ФСБ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг чухал чухал местэнд жил хүрэхтэй үгүйтэй хугацаатай ажиллуулахдаа хайж байсан хүн нь мөн болохыг олж хараад дараагийн ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хугацаанаасаа өмнө ч хамаагүй түүнд сайн дураараа шилжүүлэн өгөх эгзэгтэй мөчийг хэнд ч хэлэлгүй дотроо хүсэн хүлээж байв.

Нас ч ахиж архинд ч нилээн орж эрүүл мэнд ч базаахгүй шатандаа орсон Ельцинд ерөнхийлөгчийн сандал ширээтэй зууралдах нь сонин биш харин Орос орны шинэ мянганы шинэ удирдагчийг олж замыг нь засч өгөх нь түүний өдрийн бодол шөнийн зүүд байв. Эс тэгвээс 2000 оны эхээр болох дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль ардчилал нэрийн дор  явагдсан болоод л Березовский мэтийн аль нэг олигархи гарч Орос орныг улам сүйрүүлэх аюул нь түүнийг түгшээж байв.

Гадаад дотоодын дайснуудын сөрөг үйлдлээс болгоомжилсондоо тэрээр өөрийн энэхүү  санаа бодлоо хэнд ч хэлэлгүй, эхнэртэй ч хэлэлгүй 1999 оны 12 сарын 31-тэй золгов. Тэр шөнө  унтахгүй эргэж хөрвөөн ямар нэгэн зүйлд санаа нь зовсон байдалтай байгаа нөхрөө өглөө эрт үүр цүүрээр эртлэн босохыг ажигласан хань Наина Ельцина түүнээс хүний л хань юм болохоор сэтгэл нь түгшсэн байдалтай учир начрыг лавлахад арга буюу хэнд ч задлаагүй өөрийнхөө нууцаас цухуйлган Би өнөөдөр огцорно, учир явдлыг чи орой зурагтаар харах бизээ хэмээн олон таван үггүй гарч одов.

Тэгээд өрөөндөө Ерөнхий сайд Путин, Онцгой байдлын сайд генерал Шойгу, ҮАБЗ-ын нбд хурандаа генерал Иванов, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, армийн генерал Квашнин зэрэг Оросын хамгийн дээд тушаалын офицер голдуу найман хүнийг дуудан авчирч учир байдлыг ойлгуулаад  Орос гүрний аюулгүй байдлын баталгаа болдог Цөмийн чемодан, Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурдаг Орос гүрний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн бэлэг тэмдэг болсон ПАРКЕР  үзэг хоёрыг шилжүүлэн өгөөд оройн нь зурагтаар ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлж байснаа гэнэт огцорч байгаагаа пал хийтэл нь зарлаж орхих нь тэр.

Ельцины мэндчилгээг шууд үргэлжлүүлэн он гарахаас хэдхэн минутын өмнө шинэ төрийн тэргүүн Путин 10 орчим минут мэндчилгээ дэвшүүлснээрээ хоёр толгойтой бүргэдэн сүлд шигээ хоёр мянганы зааг дээр хоёр Ерөнхийлөгч зэрэг мэндчилгээ дэвшүүлсэн үйл явдал хүн төрөлхтөний түүхэнд  ганцхан тохиолдсон юм.

Өөрийн бүрэн эрхээ хугацаанаас өмнө сайн дураараа өгдөг ямар ч тэнэг төрийн тэргүүн энэ дэлхийд байхгүй мэт бодогдох боловч энэ нь Орос орны ирээдүйн төлөө Орос орныг шинэ залуу үе удирдан шинэ мянганд дахин хүчирхэг гүрэн болгохын төлөө хийсэн өөрийгөө гаргуунд нь хаясан жинхэнэ лидер хүний орос эх орончийн ухаалаг асар их зүрх зориг шаардсан улс төрийн зөв шийдвэр байсан юм. Оросын агуу яруу найрагч Фёдор Тютчевын Орос орныг ухаанаар ойлгох боломжгүй буюу Умом Россию не понять хэмээн хэлсэнчлэн иймэрхүү зүйл зөвхөн Орос оронд л тохиолдоно.

https://hubpages.com/politics/A-Leader-is-Chosen

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419