Улаанбаатарын хамгийн залхмаар 15 зүйл
Нийслэл Улаанбаатарт ажиллаж сурч амьдарч байгаа хүмүүсийн хувьд хамгийн залхмаар 15 зүйлсийн талаар та бүхэндээ сонирхуулж байна. Магадгүй орхиж гээгдүүлсэн зүйл байгаа бол нэмж сэтгэгдэл дээр бичээрэй.
- Авто тээвэр, замын түгжрэл, ялангуяа автобусанд суух микронд чихэлдэх зэрэг
- Олон нийтийн газар хараал хэлж, хэрүүл хийж буй хүмүүс... (зодолдох нь ч би)
- Утаа (гэр хороолол, ДЦС-ууд, авто машинууд, мөн тамхичидын....)
- Нарантуулаас худалдан авалт хийх, баярын үеээр 3, 4-р хорооллын дэлгүүрээр хэсэх
- Цагаандаа гарсан хулгайчид, бариа хийх гэж оролдогсод
- Хаан банк эсвэл төрийн байгууллага (Иргэний бүртгэл мэдээллийн төв) дээр оочерлох
- Зам хөндлөн гарах
- Бар, зочид буудал, караокены ойролцоо амьдрах
- МАХН АН-ын Сонгуулийн сурталчилгаа, Энхбаяр, Элбэгдоржийг үзэн ядагчид...
- Гуйлгачин
- Gee, Tsetse нарын шүтэн бишрэгчидтэй нэг дор байх
- Олон нийтийн газар чанга яригчид
- Явган хүний шороон зам, газар хөдлөлтөнд өртсөн юм шиг засмалууд
- Согтуу хүмүүс
- Их яригчид, зогсолтгүй хэрэггүй зүлс чалчигчид
Эх сурвалж. life-edu.blogspot.com