Босс ба лидер...

Босс ба лидер...

Босс лидер хоёр хоёулаа удирдагч гэлээ мөн чанар нь тэнгэр газар шиг ялгаатай, лидер нь алсын хараатай нээлттэй хүмүүст итгэл хүлээлгэж хүндлэл төрүүлж тэдний алдааг засаж хөгжүүлж бусдыг араасаа дагуулж чаддаг бол босс нь  санаат муут яван хатан бодолтой бусдын ард нуугдаж хүмүүст айдас хүйдэс төрүүлж хүмүүсийг ашиглах алдаан дээр дөрөөлөх ашиг олз гавьяа шагналыг өөртөө хумих нарийн увидастай бөгөөд  босс лидер хоёрт аль алинд нь захирагсадыг албан хаагч цэргүүд гэнэ. 

Аавын хүүхдүүд алагтай цоогтой гэгчээр цэргүүдийн дотор ч босс лидер даргаасаа илүү ухаалаг нэгэн байх тул сэрэмжлүүлэх зорилгоор Оросын баатар цагаан хаан Петр-I тушаахдаа "Цэргүүд илүү сэтгэдэг ухаантай байдлаараа даргыгаа эвгүй байдалд оруулахгүйн тулд даргынхаа өмнө жаахан маанаг дүнхүүдүү царайлсан бас ажил төрөл гэхээр ухас ухас хийсэн байдалтай байх ёстой" гэсэн ийм нэгэн зарлиг гаргаж байжээ.

Хэн нэгэн хүн хэдийгээр бусдаас илүү сэтгэдэг илүү ухаантай байж болно гэхдээ түүгээрээ бусдыг эвгүй байдалд оруулахгүй байх, ялангуяа хичнээн даргаасаа илүү сэтгэдэг цэрэг албан хаагч байсан ч дарга лидер боссыгоо хүндэтгэж байхыг зарлигдсан бөгөөд явцын дунд энэхүү зарлигын мөн чанарыг орос монголгүй дарга цэрэггүй эвдэж шоолж гуйвуулсаар байгаад дарга бол дандаа зөв хэмээн дээр доргүй ойлгож ирсэн явдал юм.

Тухайлбал, дарга унтаагүй харин амарч байна, дарга хоол идээгүй харин хүчээ сэлбэж байна, дарга архи дарс уугаагүй харин тамшаалж байна, дарга уурлаж хашгичаагүй харин санаа бодлоо илэрхийлж байна, дарга хуйхаа маажаагүй харин гаргах шийдвэрээ тунгаан бодож байна, дарга хуралдаа хоцроогүй харин хаа нэгтээ түр саатаж байна, дарга ерөөс алдаа гаргадаггүй харин эрсдэл хийж азаа үздэг,  дарга ерөөс аймхай хулчгар биш харин асуудалд маш болгоомжтой ханддаг, дарга ерөөс хахууль авдаггүй харин баярласандаа болоод бэлэг сэлт авдаг,  дарга ерөөс зөрүүд биш харин өөрийнхөө байр суурин дээр хатуу тууштай зогсдог гэх мэтээр даргыгаа дандаа зөвтгөж долигносоор байгаад сүүлдээ сайн лидерийг босс болгох зам руу нь түлхэж орхидог явдал манайд ч байсан байх. Гэхдээ гэмшиж ухаарч гэгээрч чадваас  босс ч гэсэн буцаад сайн лидер болох боломж бий.

Ууртай уцаартай ухаан мулгуу ихэмсэг босстой зөрөлдөх нь бүү хэл  урьдах ажлыг нь ч урдуур нь ороод уургын морь шиг ухас ухас хийн сайн санаагаараа барьж аваад хийгээд л байваас удахгүй таны мэдлэг чадвар местэн дээрээ ч багтахаа байгаад боссын аманд орох байсан шар тос, алдар хүндлэл, эрх мэдэл танд дээр асгараад та лидер болоод ирэхийн цагт харин та улам л ухаарч бөхөлзөхөө умартваа, эс тэгвээс таныг ч бас дээрх цикл тойрохгүй дайраад арчаад л гарна.

Өнөөдөр бидэнд айдас хүйдэс дагуулсан диктатор босс биш ард түмнийхээ итгэл найдварыг дааж араасаа олон түмнийг хуйлруулж улс гэрээ босгох чадалтай монголын маршал Чойбалсан, Цэдэнбал шиг, финландын  маршал Маннерхейм шиг үндэсний лидер ус агаар мэт үгүйлэгдэж байна.

Маннерхейм бол 1887 оноос оросын армид орж 1905 онд Японы фронтоос хурандаа цолтой, 1918 онд Германы фронтоос дэслэгч генерал цолтой эргэн ирж финнийн иргэний дайнд ялалт байгуулж Финландыг тусгаар тогтнуулж хөл дээр нь босгож өгснийхөө дараа амьдралынхаа арваад жилийг санаа амар алс газар Энэтхэг, Балбын Вант улс хавиар бар агнасан шигээ өнгөрөөж байтал Эх оронд нь аюул занал учирсан дэлхийн 2-р дайны он жилүүдэд тэрээр яаран эргэн ирж орос немцгүй бүгдийг нь бут цохиж хоёрдахь удаагаа эх орноо аварсан хоёр удаагийн ерөнхийлөгч агуу лидер ч гэлээ үхэн үхтлээ ордондоо унтаж хэрэглэж байсан маш энгийн энэ цэрэг модон ор ширээ сандлыг нь хараад лидер хүн ямар байх ёстой гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж билээ.

Дайны жилүүдэд орос цэргүүдээс финландын фронт явах уу, германы фронт явах уу гэхэд немцүүдтэй байлдахаа илүүд үздэг байсан нь маршал Маннерхеймын цэргүүдийн байлдах ур чадвар гарамгай,  цасан доороос гарч ирээд л хоолой огтлоод сураггүй болдог байсан гэж сая цэргээ финчүүдэд алдаж зүрхэндээ  шар ус хуруулсан оросын  ахмад дайчид ярьдаг байж билээ. Финчүүдийн ялалт дайчин шийдэмгий чанар нь хөх толбот монгол цустай холбоотойгоос гадна орос японы дайнаас эхлээд насаараа байлдсан  финнийн ард түмний агуу жанжин маршал Маннерхеймын байлдах урлагтай салшгүй холбоотой. Маннерхеймын цэл залуу офицер байхдаа Петербургаас гараад  Дундад ази Дорнод туркестан Алтайн өвөр говь Өвөр Монгол Бээжин хүртэл явган нүцгэн оросын цэргийн тагнуулын тусгай үүрэг гүйцэтгэж явахдаа цуглуулсан монголчууд бидэнтэй холбоотой маш их гэрэл зураг материал өнөөдөр түүний гэр музейд хадгалагдаж байна.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419