8 хувийн зээлийн олдоц санхүүжилтээс болж улам хумигдахаар байна

8 хувийн зээлийн олдоц санхүүжилтээс болж улам хумигдахаар байна

Иргэд арилжааны Банкны тавьсан шаардлагыг хангаж л байвал найман хувийн зээлд хамрагдах тэрхүү боломжийг Монгол Банк 2013 оны хавраас хойш олгож байгаа. Уг зээлд өнөөдрийг хүртэл 90 гаруй мянган иргэн хамрагдаж, зээлийн нийт үлдэгдэл 4.5 их наяд төгрөгт ойртсон бөгөөд байрны урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн, ажилтай, орлоготой хэнд ч ипотек илүү амар болж эхэлсэн. Зах зээл дэх орон сууцны зээлийн хүү найман хувиас 2-3 дахин өндөр байгаа. Тиймээс иргэдийн дунд найман хувийн ипотек хамгийн эрэлттэй хэвээр байна.

Засгийн газраас энэ онд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, өөрсдийн сар тутам өгдөг мөнгөний хэмжээгээ нэмэхээ оны өмнө мэдэгдэж байсан. Тодруулбал, 2019 онд ипотекийн санхүүжилтийг 500 тэрбум төгрөгт хүргэхээ зарласан ч өнөөдрийг хүртэл уг зээлийн олдоц 2018 онтой харьцуулахад онцлох өсөлтгүй байна. Хэрэв нийт дүнгээрээ 500 тэрбум төгрөг болж чадвал жилд хамгийн багадаа зургаан мянган иргэний байрны асуудал шийдэгдэх юм.

Монгол Банкнаас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны гуравдугаар  сард 15.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 197 иргэнд олгожээ. Харин он гарснаас хойш буюу нэгдүгээр улирлын байдлаар нийт 47.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 684 иргэнд олгосон байна. Засгийн газар санхүүжилтээ нэмэх бус зогсоосон бөгөөд 2019 онд нэмж эх үүсвэр олголгүй, хоёрдугаар улиралтай золголоо. Дээрх нэгдүгээр улирлын санхүүжилтийг Төв Банк дангаар зээлийн эргэн төлөлтөөс бүрдүүлжээ. Хэдий тийм боловч ОУВС-гийн шахалт, шаардлагаар Монгол Банк ипотекийн зээлийг орхиж гарахаас аргагүй болоод байна. Засгийн газрын төсвөөсөө санхүүжүүлэх ёстой ажлыг мөнгөний бодлого хэрэгжүүлэгч нь удаан хугацааны турш цаашид ингэж хийх ёсгүй гэж донор байгууллага үзжээ. Тиймээс 2020 оны нэгдүгээр сар гэхэд төв банк ипотекийн хөтөлбөрөөс бүрэн гарах үүрэг хүлээсэн байна.

Эдийн засгийн уналтыг тогтворжуулах “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”ийн хүрээнд ОУВС-гийн нэр, нөлөө манай улсад нэмэгдэж, төсөв, мөнгөний бодлогыг тодорхойлоход үндсэндээ тэд оролцож буй. Өөрсдөө төсвөө залж, өрийн тогтвортой байдлаа удирдаж чадахгүй, санхүүгийн сахилга батгүй болсон учраас хамаг мөнгөний эрх мэдлээ ОУВС-тай хуваалцаж байгаа нь энэ. Засгийн газрынх нь чадал чансаа эндээс харагдана.

• Хэрэв нийт дүнгээрээ 500 тэрбум төгрөг болж чадвал жилд хамгийн багадаа зургаан мянган иргэний байрны асуудал шийдэгдэх юм.

• Засгийн газар санхүүжилтээ олгохгүй бол ипотек агшина гэсэн үг. Төв банкны санхүүжилт жилийн туршид 200 тэрбумаас хэтэрдэггүй. Ийм нөхцөлд нэг зээлдэгч 75 сая төгрөгийн зээл хүсэхэд ойролцоогоор 2600 иргэн л байртай болохоор байна.

• Засгийн газар санхүүжилтээ нэмэх бус зогсоосон бөгөөд 2019 онд нэмж эх үүсвэр олголгүй, хоёрдугаар улиралтай золголоо.

Сонгуулийн өмнөх жил гэдэг утгаар улсын нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтын зардал эдийн засгийн байх ёстой боломжоосоо хэдийн хальсан. Алдагдал нь талийсан бөгөөд ипотекийн зээлийг үүрэх хэмжээнд төсвийн нөөц, боломж нэмэгдсэнгүй. Тиймээс инфляц, валютын ханштай ноцолдож байх учиртай төв банк нь ирэх жил хүртэл найман хувийн орон сууцны зээлийг иргэдэд урьдынх шигээ олгож, Сангийн яамны ажлыг өмнөөс нь хийхээр болов. Засгийн газар санхүүжилтээ олгохгүй бол ипотек агшина гэсэн үг. Төв банкны санхүүжилт жилийн туршид 200 тэрбумаас хэтэрдэггүй. Ийм нөхцөлд нэг зээлдэгч 75 сая төгрөгийн зээл хүсэхэд ойролцоогоор 2600 иргэн л байртай болохоор байна.

Монгол Банк, Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд нийт 309.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, 4676 иргэн үүнд хамрагдсан. Үүний 191.2 тэрбум нь төв банкны эх үүсвэр байсан бол үлдсэн 118.1 тэрбум нь Засгийн газрын олгосон мөнгө. Төв банкны дан санхүүжилтээр ипотек цааш хэрэгжвэл нийгмийн бухимдал улам нэмэгдэхээр байна. Учир нь, найман хувийн зээл олгож байгаа эсэхийг иргэд дор бүрнээ нэгнээсээ сураглаж, банкнууд төв банк, Засгийн газрын санхүүжилтийг царайчилсаар.

Төсвийн орлого өнгөрсөн онд төлөвлөснөөс давсан ч ипотекийн зээлээ Засгийн газар өөрсдөө авч явахаас татгалзаж, харин ачааны хүндээ төв банк руу шилжүүлсэн нь ОУВС-гийн дургүйг хүргээд байгаа. Өөрөөр хэлбэл, монголчууд хэлсэн амлалтаасаа буцсан гэсэн үг. Үүнээс болж эдийн засагт 6.8 хувийн өсөлт бий болох хөрс суурь болсон хөтөлбөр цуцлагдах, улмаар бид модоо барих эрсдэл дэргэд байна.

Монгол Банк ипотекийн зээлийг эргэн төлөлтөөр санхүүжүүлж байгаа. Үүнд ОУВС-гаас хязгаарлалт тавьсан бөгөөд буцаж орж ирж буй мөнгөний зөвхөн үндсэн зээлийг буцаан гаргаж, үүгээрээ ипотекийг санхүүжүүлж байна. Харин хүүгийн орлогыг гаргаж болохгүй гэсэн хатуу нөхцөлд дээрх санхүүжилт хийгдэж байна. Төв банканд орж ирж байгаа ипотекийн хүү 120 орчим тэрбум төгрөг бөгөөд энэ хүүг Сангийн яам санхүүжүүл гэдэг зөвлөгөөг ОУВС-гаас өгсөн байдаг юм. Тэрчлэн 2018 он гэхэд Монгол банкийг ипотекийн зээлээс бүрмөсөн гарах ёстой гэж 2017 онд үүрэг болгосон ч Засгийн газар хүлээж авахаас цааргалсаар өнөөдрийг хүргэв.

Ийм нөхцөлд төв банкнаас зээлийн санхүүжилт шинээр нэмэгдэх боломжгүй. Харин Засгийн газар 100 хувь уг хөтөлбөрийг өөртөө шилжүүлж авсан цагт л зээлийн санхүүжилт нэмэгдэхээр байна. Харамсалтай нь, 2019 оны төсөв батлах үеэр ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэхээ чухам л уриа лоозон мэт давтаж байсан Засгийн газар хэлсэн үгнийхээ эсрэг ажилласныг нэгдүгээр улирлын ипотекийн тоон үзүүлэлт харуулна. Ийм нөхцөлд ипотекийн зээл олголт энэ онд нэмэгдэхгүй, харин ч 2018 оны төвшнөөс уруудахаар байна.

Эх сурвалж: zgm.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419