Хөгжлийг амталсан малчин заяа
Өргөн уудам талынхаа энгэр даган өвөлжиж , өнө мөнхийн хорвоод өөрийн хэдэн хүүхдээ дааруулахгүй юмсан гэсэндээ давхар бүрээсээ хийсэн ч сэрүүхэн оргих гэрийнхээ галын цооногийг нүүрсээр бус аргалаар асааж, галын дэргэд дулаацан сууж ганц кноп дарж охиныхоо явуулсан нотбүүк -гэгчийг асаалаа. Хүйтэн буй мэт санагдаж хүүхдүүдээ дааруулчихгүй юмсан гэж дахин бодон хөвөнтэй тэрлэгээ бас дээр нь тавих агшинд ихэр хоёр компьютерын зурагтай цонх цэнхэртэн зэрэг асаж интернетэд би холбогдсоноо мэдэрлээ. Интернет эксплорероо нээж илгээмж ирснийг мэдэх гэж нээтэл эрээ цээргүй нүцгэн шалдан хүүхний зурагтай цонх илрэн гарч ирж нүдийг минь анивчтал цочирдуулсан нь хүүгийн минь сахилгагүйтсэний шинж мэт санагдлаа. Экс товчлуурыг эвтэйхэн гараа хөдөлгөн дарж хаалаа.
Хөгжлийг амталсан малчин заяа
Хөгшнөөс минь захиа ирснийг шалгах гэж хөгөө чирч бүх хуудас руу нь орон байж хөөрхий гадаадад ажиллаж буй хөгшнийхөө нэрийг олоод баярлах сэтгэл, боргилох зүрхээ барьж чадалгүй баруун гараа хөдөлгөж хурдхан гээчийн хулгана гэгч амьтнаар зүйрлэсэн хөгийн цагаан, хонины дэлүү шиг эдийг хөлөрсөн гараараа дарж орхилоо. Гадаад үсгийг галиглан унших гэж хүүхдүүдээрээ заалгадаг минь хүн хөгшрөхөөр хүүхэд нохойн доог болно гэгчээр хүүхдүүд минь намайг шоолж Шинэ үсгийн багш кинон дээр гардаг Чойжоо өвгөнийг санагдуулж Монгол үсгээрээ энэ интернет гэгчийг бичих цагийг л хүлээх юм. Ямар сайндаа хөгшнөөс минь захиа эрхэд "sain uu hogshin mini" гэж бичсэнийг сайн хүнтэй болсон гэж ойлгоод балмагдаад дахин хүүхдүүдээрээ уншуулахад учрыг нь нэг олж хөглөх юм. Хөгшнийхөө захиаг уншаад сэтгэл минь өег болох юм даа. Ар гэрээ авч яваа бид хоёр чинь хүүхдүүдээ л гэх юм, давхар бас хэдэн малаа эргүүлэн тойрч, хашаа хунараа цэвэрлэх, хүнс тэжээлээ бэлдэх гээд ажил мундахгүй ээ. үр хүүхдүүд минь харин ээжийгээ санагалзах нь бага нь энэ интернет гэгч зүйлийн ашиг тус нь гарч байгаа нь сайхан. өө тийм олон үг нуршилгүй хөгшнийхөө захиаг та нартаа уншуулъя. Хуулж тавихаа ч өчигдөрхөн сурсан алдаж онож байж л сурах юм даа энэ орчлонд чинь.
-Sain uu hogshin mini . Huuhduud yaaj baina da? End ih haluun bainaa. Mal hunar mini yaaj baina . Ta nariigaa ih sanaj bainaa. Ene passporton deer darsan sonin ungutei biz gegch ni duusah gej baina genee nuguu Dulmaagiin ohinoor uzuulsen chine . End bairladag elchin gegch nertei hun deeree ochood sunguuldag yum baihaa. Uүuljuu her bolj baina da. Muhar alagiin suu tatarsan bizdee. 2 huuhediin hicheeliig ni sain hiilgeerei. Bi endees heden yum ogch yүuulnaaa hymdhan sanagdaad hudaldaad aүchihsan neeh muudaagui yum bainalee. Hugshin ni zugeeree chinii mini daralt gaigui bizdee. Nuguu emee sain uugaarai endees ih sain em gej Maamuu guian ach ni nadad zaaj ogson yumaa. Oor hachin sonin yum baiүal bicheerei. Nadad bitgii sanaa zovoo. Bayrtai
Гээд л хөгшин маань бичсэн байх юмаа. Сайхан юмаа энэ интернет гэгч чинь охин маань ойрд захиа бичихгүй удаж байхыг бодоход ажил ихтэй л байгаа юм байхдаа. За хүүхдүүд сэрэхээс өмнө хөгшиндөө хэдэн үг биччихээд жоохон ч гэсэн толгой тавья байз. Үүр хаяарах ч дөхөж байна.
Интернет судлаач Д.Бат-Оргил