О.Батбаяр: Шударга бизнест шүгэл үлээгчид үгүйлэгдэж байна

О.Батбаяр: Шударга бизнест шүгэл үлээгчид үгүйлэгдэж байна

“Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяртай ярилцлаа.

 

-Хувийн хэвшлийн үйл ажиллагаа тэлэхийн хэрээр шударга бус бизнес,  авилга, мөнгө угаалттай  холбогддог гэж яригдах боллоо. Энэ талаар эхэлж асуумаар байна?

-Манай улсад хувийн хэвшлийн авилгын эсрэг хууль эрх зүйн орчин нөөц чадавх асуудалтай. Тухайлбал, саяхан  хувийн нэгэн сургууль бизнес хийх гэж байгаад удирдлагууд нь мөнгө угаасан хэрэгт холбогдлоо. ТУЗ-ийн дарга нь компаниа аврах эзэн. Гэтэл  тэр хүн, та компаниа аврахын төлөө ямар ч аргаар хамаагүй мөнгө ол гэж явуулсан болж харагдаж байна. Гүйцэтгэх захирал ТУЗ-ийн даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ хууль бус зүйл болоод байгааг мэдэж байсан бол уг нь дохио өгөх ёстой. Энэ жишээ мөнгө угаалттай, ЖДҮ-тэй холбогдоно.

Түүнчлэн шатахуун нийлүүлдэг компани, тариалан эрхлэлтийн болон сурах бичгийн компаниуд хуйвалдан зах зээлийг эзэлж байна. Тэгэхээр эрх зүйн орчинд шүгэл  үлээгчдийн хууль байхгүй байгаатай холбогдож дээрх мөнгө угаах авилгын хэрэг гарсаар байна. Манай улс авилгын эсрэг индекст оноо алддаг үзүүлэлтийн нэг нь шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлын тухай хуульгүйтэй холбоотой.

Тухайн улс дотоод хяналтын хуульгүй бол асуудалтай болдог. Тухайлбал, нэгэн компани хугацаа дууссан барааныхаа шошгыг хусдаг гэж ажилтан нь шүгэл үлээсэн. Гэтэл түүнийг ажлаас нь халсан. Өөрөөр хэлбэл, тэр залуу болохгүй зүйлийг хэлснийхээ төлөө халагдаад өнгөрсөн. Манайх энэ хүмүүсийн эрхийг хамгаалах хуультай байсан бол  уг ажилтан хохирохгүй байсан. Харин Австрали улсын хуулиар бол  тэр залуу ажлаас халагдсаны төлөө компаниасаа 600 сая төгрөг авах эрхтэй. Учир нь тухайн компани авлигын шинжтэй эсвэл нийгэмд хор хохирол учруулах зөрчил байгааг мэдсээр байж мэдээлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээх  тогтолцоотой.

 

-Нэг үгээр, байгууллагын дотоодод хяналтын бүтэц бие даан ажиллах ёстой гэсэн үг үү.

-Социализмын үед манай төрийн байгууллагад  өөрийгөө шүүмжлэх, байгууллагын дотоод шүүмжлэл гэсэн бүтэц байсан. Үүнийг уламжлуулан хуулиар баталгаажуулах ёстой. Харамсалтай нь өмнөх нийгмээс авах сайн зүйлээ орхигдуулсан. Хэрэв  ЖДҮХС-д ажиллаж байсан төрийн албан хаагч олон нийтийн эрх ашгийн төлөө мэдээлэл түгээж байгаа хүнийг хамгаалах эрх зүйн байдлын тухай хуультай байгаад хэн нэгэн шударга ажилтан мэдээлсэн бол бид аль эрт мэдэх байлаа. Энэ хууль хувийн хэвшлийг шударга бизнес хийхэд нөлөөлөөд зогсохгүй, компанийг нийгмийн хариуцлагатай байлгахад түлхэц болж авилга, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдох нөхцөлийг хааж өгнө.

 

-Манайд нягтлан бодох бүртгэл, аудит үнэлгээ хийх байдлаар хяналт шалгалт явуулдаг хуультай. Ингэлээ гээд ил тод байдал нь хангагдаж байна уу?

-Зөрчил байсаар байна. Жишээлбэл,  уул уурхайн том компани энэ онд байгууллагын тохижилтонд 42 тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Нөгөө үр дүнтэй зарцуулалт хаана байна. Олон нийтийн компани ийм дураараа байж болохгүй. Аудит хийлээ ч  зардал хэтрүүлсэн гэдгээр хариуцлага хүлээлгэх хууль байдаггүй.

Нөгөөтэйгүүр эцсийн өмчлөгчийг зарладаггүй. Бизнесийн тэлэх  орчинд эцсийн өмчлөгчөө зарлаж олон нийтийнх болно гэдэг асуудалтай. Мөн зүй бус нөлөө, улс төрийн хандивыг зохицуулсан хууль хангалтгүй. Компаниуд улс төрийн хандив өгөөд хариуд нь концесс эсвэл өгсөн мөнгөө хэд нугалж авдаг.

Хуулийн хэрэгжилт хангалтгүй. Лоббины хууль, ашиг сонирхлыг зохицуулах хуульгүй. Үүнээс болж төрийн худалдан авалт шударга бус. Дарга нарын компани авдаг. Ингэхээр бизнесийн орчин шударга бус, хууль эрх зүйн орчин хангалтгүй байна. Мөн  гааль, татварын орчин шударга бус. Төр бизнесийн орчинд хутгалдаж юу ч биш болгосон. Иймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль гаргаж төрийг бизнесээс салгах хэрэгтэй.

 

-Тэгвэл хувийн хэвшлийнхэн хариуцлагатай бас, ил тод байхын тулд төрийг хараад суугаад байлгүй өөрсдөө хийж хэрэгжүүлж болох зүйл юу байна?

-Манай компаниудад  бодлогын баримт бичиг  байна уу гээд судлахад хангалтгүй. Алсын хараа, үнэт зүйлсээ тодорхойлсон компани тэр чинээгээрээ нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагатай байх эхний алхам. Манай байгууллага хувийн хэвшлийн бодлогын баримт бичгийг боловсруулсан. Компаниуд байгууллагынхаа хэмжээнд шүгэл үлээгчийн болон авлигын эсрэг мөрддөг журамтай байх ёстой. Манай ихэнх компанид байдаггүй.

Тухайлбал, төрийн байгууллагатай хамтарч ажилласнаар бэлэг өгч болохгүй, авч болохгүй, хоолонд оруулж болохгүй, буруу мэдээлэл түгээвэл эрсдэлтэй авилга болох магадлалтай гэх мэт. Тухайн компани удаан оршин тогтнохын тулд авилгаас сэргийлсэн гарын авлагатай, дотооддоо хяналттай байхаас гадна хил, гааль, гаалийн байцаагч нартай харьцдаг гадаад худалдааны ажилтан авилга өгч байгаад баригдвал тэр компани дуусна. Тиймээс эрсдэлтэй үеэ тодорхойлсон байх хэрэгтэй. Компаниуд хэдийгээр авилгаас ангид гэдэг ч төр нь авилгад өртөмтгий байгаа нь тэднээс шалтгаалахгүй байна. Жишээлбэл, Монголд уул уурхай, хүнд үйлдвэрийн машин механизм нийлүүлдэг “Вагнер Ази” компани тендерт нэг ч удаа ялж байгаагүй гэдэг.

Учир нь тус компани төрийн албан хаагч нартай уулзаж авилга өгдөггүй. Тэрнээс биш тендерийн сонгон шалгаруулалтад байнга оролцдог гэж захирал нь ярьж байсан.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419