Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан + Аймгуудын цаг агаар
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 15-17 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
АЙМАГ ХОТУУДЫН 5 ХОНОГИЙН УРДЧИЛСАН ЦАГ АГААР:
Бүх аймаг, хотуудын цаг агаарын урьдчилсан 5 хоногийн мэдээг харахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.
Малчид, иргэдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас
сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2019 оны 04 дүгээр сарын 03-ны¬ 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшиж, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн саваар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.