Ё.Баатарбилэг: Багш нарт ачаалал үүсгэдэг нэмэлт ажлуудыг хязгаарлана

Ё.Баатарбилэг: Багш нарт ачаалал үүсгэдэг нэмэлт ажлуудыг хязгаарлана

Монголын багш нарын VII их хурал дөрөвдүгээр сарын 11-нд болохоор зарлагджээ. 1996 оноос хойш 23 жилийн дараа Монголын багш нар чуулах гэж байна. Ээлжит их хурлын босгон дээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэгтэй ярилцсан юм.

 

-Өнгөрөгч долоо хоногт таны ажлын нэг сар дууслаа. Бодож, төлөвлөсөн ажлуудаа хөдөлгөж чадав уу? 

-Өнөөдөр явагдаж буй салбарынхаа үйл ажиллагаанд өөрийнхөөрөө дүгнэлт хийж, тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлэх шаардлагатай ажил бүхэндээ гарц, гаргалгаа, шийдэл хайж, нэлээд шахуу хөтөлбөрөөр ажиллалаа.

Салбарынхаа холбогдох байгууллагуудаар орж, зарим сургууль, цэцэрлэгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын төлөөлөл, үйлдвэрчний эвлэлүүд, хувийн хэвшлийнхэн, иргэдтэй уулзалтууд хийж байна. Гадаадын дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагынхантай ч уулзаж ярилцаж, хамтын ажиллагааны хүрээгээ өргөжүүлэхээр мэрийж байна.  Сурагчдын сурах бичиг үйлдвэрлэгчид, дүрэмт хувцас үйлдвэрлэгчидтэйгээ ч уулзаж, санал бодлыг сонслоо. Ямартай ч ажлууд урагшилж байна.

 

-Дөрвөн том салбарыг хариуцдаг яамны ажлыг нэг дор ярьчих боломжгүй. Тэгэхээр боловсролын салбар дээр төвлөрч ярья гэж бодож байна.

-Монгол Улсын боловсролын салбарт 2-оос 20 гаран насны нэг сая хүүхэд, залуус сурч, хүмүүжиж байна. Сургуулийн өмнөх боловсролд 260 мянган хүүхэд хүмүүжиж, ерөнхий боловсролын сургуулиудад 600 мянга, их, дээд сургуульд 160-аад мянган оюутан суралцдаг. Энэ том салбарын үйлчилгээ хүрэхгүй айл өрх, хамааралгүй иргэн Монголд байхгүй гэж хэлж болно.

 

-Тун удахгүй Монголын багш нарын VII их хурал болох нь ээ, ямар зорилгын дор чуулах вэ?

-1935 оноос хойш долоо дахь их хурал болох гэж байна. Салбарын хувьд өндөр ач холбогдол өгч байгаа энэ удаагийн их хурлыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор БСШУСЯ зохион байгуулахаар ажиллаж байна.

Монголчууд “Багш” хүнийг гүнээ хүндэтгэж ирсэн. Багш дор мөргөмү гэдэг дээ. Багшгүй хүн ч гэж үгүй биз. 1990-ээд оноос эхэлсэн нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шилжилтийн жилүүдэд багшийн нэр хүнд, хөдөлмөрийн үнэлэмж буурч, тэдний тулгамдсан асуудал, ачаалал ихэссэн нь нууц биш. Үүнийгээ 26 жилийн дараа ярилцъя, их хурлын төлөөлөгчдөөр дамжуулж, нийт багш нарынхаа дуу хоолойг сонсъё, ажил хэрэгтээ тусгая, хэрэгжүүлэхээр зорьж байгаа бодлого шийдвэрүүдээ, хийж байгаа ажлуудаа мөн танилцуулж ярилцъя гэсэн зорилгоор зохион байгуулж байна. Сайн багшаас сайхан ирээдүй эхтэй. Сайхан ирээдүйн төлөө багш нараа дэмжье, урам зоригийг нь нэмэгдүүлье.

 

-Таны байр суурийг ажиглаад байх багш нарын ажлын ачааллын асуудлыг удаа дараа хөндөөд байна уу даа?

-Сурагч багачуудынхыг ч бас орхиогүй. Сүүлийн жилүүдэд багш нарын ажлын ачаалал ихэсч, сурагчдын сурлагын чанар муудаж байна, ялангуяа бага ангийн хүүхдүүдийн ачаалал хэрээс хэтэрлээ гэдэг шүүмж хаа сайгүй гарч байгаа. Тийм учраас сайдаар томилогдож ирснийхээ дараахан тушаал гаргаж, 21 аймаг, есөн дүүргийн багш нарын төлөөлөл болсон сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын багш нарын Үндэсний багуудыг бүрдүүлж, одоо хэрэгжиж байгаа ЕБС-ийн сургалтын “Цөм” хөтөлбөрийн судалгаа, шинжилгээг хийлгэлээ. Сургалтын хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч багш нар хөтөлбөртөө өөрсдөө дүн шинжилгээ хийж, засаж залруулах олон зүйл байгааг илрүүлж, тодорхой дүгнэлтүүдийг гаргасан байна.

 

-Тухайлбал, ямар дүгнэлт хийсэн бэ?

-Үндэсний багийнхан ажиллаад, тэдний хийсэн судалгаанууд дээр Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэд ажиллаад, өнөөдөр манай ЕБС-ийн багш нарын төдийгүй сурагчдын ачаалал их байна гэж дүгнэсэн. Ганцхан жишээ хэлэхэд манай дийлэнх багш нар нийт ажиллах цагийнхаа 37 хувийг үндсэн багшлах ажилдаа зарцуулаад 63 хувийг бусад нэмэлт ажилд зарцуулж байна гэсэн судалгаа гарсан. Олон улсын жишгээр бол ажлынхаа 85 хувийг багшлах чиг үүрэгтээ зориулж, 15 хувийг нь хөтөлбөр боловсруулах, өөрийгөө хөгжүүлэх зэрэг бусад ажилд зохицуулдаг юм билээ. Гэтэл манайд энэ харьцаа хэт урвуу болжээ.

 

-Бусад нэмэлт ажил гэдэг нь юу билээ?

-Багш нарын долоо хоног, сар, улирал, жилдээ хийдэг ажлуудыг жагсаалгаж бичүүлсэн. Нийтдээ тэдгээр 70 гаруй багш давхардсан тоогоор 419 төрлийн нэмэлт ажил хийдэг гэсэн жагсаалт гаргасан байна.  Мэдээж нэг багш биш шүү дээ, манай багш нар. Тухайлбал, дарга, удирдлагын илтгэл, мэндчилгээ бичих, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дүн гаргах, нийтлэл, захидлын уралдаан шүүх, Улсын төрөлжсөн олимпиадаас өөр төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит олимпиадуудын зохион байгуулалтад оролцох, ном, сургалтын материал борлуулах, сонгуулийн хорооны ажлын хэсэгт ажиллах гэх мэт багшлах үндсэн ажилд нь садаа болсон албан бус ажлууд их байна.

Мөн сурагчдын ачаалал их байгааг судалгаагаар гаргалаа. Сургалтын агуулга, зорилтыг анги тус бүрээр нь гаргаад үзэхэд жигд бус, хөрөөний ир шиг дүр зураг харагдаж байна. Сургалтын агуулга бол хүүхдүүдийн насны онцлогт тохирсон, агуулгын давхцалгүй, жигд өсөлттэй байх ёстой.

Цэцэрлэгээсээ дөнгөж орж ирсэн зургаан настай хүүхдүүдийг гэрийн даалгавраар “нүдээд” сурах сонирхол, идэвхийг нь бууруулдаг, сургуульдаа явах дур сонирхол нь нэгдүгээр ангиас эхлэн буурсаар буурсаар эцэстээ сургуульд явах хэцүү юм байна гэдэг ойлголттой болтол залхаах маягтай явж иржээ. Одоо энэ бүхнийг засна.

 

-Сайд бүхэн сайжруулна л гэдэг. Сайжруулсан юмгүй яваад өгдөг. Та яаж засах юм бэ?

-Засч сайжруулах нэрээр бас л хөтөлбөрөө өөрчлөх нь ээ, сурах бичгээ солих нь ээ гэдэг яриа гардаг. Зориуд онцгойлон хэлэхэд тийм зүйл болохгүй. Харин Цөм хөтөлбөрийн агуулгад тохиргоо хийнэ. Цөм хөтөлбөрийн агуулгын 10 орчим хувьд тохиргоо хийхээр байна. Үүн дээр Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид ажиллаж байна. Хөтөлбөрийн тохируулгыг хийчхээд, багш нарт зориулсан сургалтуудаа энэ зундаа хийж, багш нараа хамруулснаар ирэх есдүгээр сарын 1 гэхэд багш, сурагчдын ачаалал мэдэгдэхүйц хувиар буурна гэж тооцоолж байна.

Мөн элдэв уралдаан, тэмцээн, олимпиад зэрэг хүүхдүүд дайчилж, багш нарт зохиомол ачаалал үүсгэдэг үндсэн бус ажлуудыг хязгаарлах тухай тушаал шийдвэр гаргана. Дараа нь бүх шатны Засаг дарга нарт чиглэл хүргүүлнэ.

 

-Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд ямар алхам хийж байна?

-Багш нарын илүү цагийн хөлс, ялангуяа цэцэрлэгийн болон бага ангийн багш нарын илүү цагийн асуудлыг шийдвэрлэнэ ээ. Угаасаа төсөвт мөнгө нь суусан байгаа. Харин Засгийн газрын тогтоол гаргахдаа жаахан дутуу харсан зүйл байсан юм байна. Үүнийг засна. Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орох учраас одоогоор хууль журмын дагуу холбогдох яамдаас санал авах төсөл нь явж байгаа. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулна.

Мөн багш нараа орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр судалгааны ажил хийж үзлээ. Судалгааны дүнгээс харахад нийт багш нарын 41.9 хувь нь орон сууцанд, дийлэнх нь орчин үеийн тохилог орон сууцгүй байна. Улсын дунджаар нийт багш нарын шүү дээ. Ингээд харахаар манай багш нарын орон сууцны нөхцөл тийм ч сайн биш байгаа биз. Тэгэхээр яамны зүгээс орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд УИХ болон Нийгмийн Бодлого Боловсрол Соёл Шинжлэх Ухааны байнгын хорооноос бодлогын дэмжлэг авч ажиллахаар төлөвлөж байна. Мөн Монголын Ипотекийн корпораци, банкуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцаж байна.

 

-Энэ хичээлийн жилд л гэхэд хэд хэдэн сурах бичиг хоцорч хэвлэгдэж, сая гуравдугаар улиралд ирлээ. Энэ байдлыг таслан зогсооход ямар хүндрэл байна аа. Есөн сарын нэгэнд нь яагаад амжуулчихаж чаддаггүй юм бол.

-Үнэн. Би тантай санал нэг байна. Сурах бичиг тойрсон олон асуудал бий. Тендерийн маргаан, цагтаа хэвлэгддэггүй байдал, нэгэнт хэвлэгдсэн хойно нь өөрчлөх, устгах, эсвэл ченжүүдийн гараар дамжаад үнэ нь “тэнгэрт гардаг” явдлуудыг аль болох бууруулах, болж өгвөл энэ сөрөг зүйлсийг байхгүй болгох тал дээр анхаарна. Удаа дараагийн ажил хэрэгч уулзалтуудыг төлөвлөсөн. Одоогийн байдлаар дунд, ахлах ангийн эмзэг бүлгийн болон хагас, бүтэн өнчин, бага ангийн нийт хүүхдүүдэд үнэгүй эзэмшүүлж байгаа.

Саяхан Баянзүрх дүүргийн сургуулиудаар ажиллах үедээ зарим ангийн сурагчдаас “сурах бичигтэй нь хэд байна?” гэж асуухад 30 хувь нь л номтой байна лээ. Гэтэл алслагдсан сум, багт энэ тоо үнэхээр хангалтгүй. Нэг ангид хоёрхон сурах бичиг оногдож байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ сурах бичиггүй хүүхдүүдээс үр дүн хүлээнэ гэдэг болшгүй зүйл. Тийм болохоор энэ жил сурах бичгийн хангалт дээр нэлээд ахиц гаргахаар ажиллаж байна. Ямар ч байсан нөхөн хангалтынхаа асуудлыг шийдэх 3.7 тэрбумын хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар шийдүүлсэн. Одоо шинээр хэвлэгдэх болон хангалт дутуу байгаа номуудыг яаж есдүгээр  сарын 1 гэхэд хүүхдүүдийн гар дээр тавих вэ гэдэгт шийдэл хайж байна. Олон улсын байгууллагуудад санал тавьж байна. Дотоод боломжуудыг судлуулж байна. Ном, сурах бичгийг үйлдвэрийнх нь үнээр сурагчдад хүргэх сүлжээг зохион байгуулах шаардлагатай юм байна. Асуудлыг цогцоор нь харж байгаа.

 

-Та сайдаар ирсэн даруйдаа БСШУСЯ 2019 оныг “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарлаж, гурван зорилт дэвшүүлснээ танилцуулж байсан. Зорилтуудын хүрээнд ямар ажил хийгдэж байна?

-Салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд 13 хууль, үндэсний есөн хөтөлбөрийг шинэчлэх болон нэмэлт, өөрчлөлт оруулан боловсруулж, өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр зорилт тавьж байгаа. Дээрх зорилтод Боловсролын багц хуулиуд багтаж байгаа. Багш нарын VII их хурлын төлөөлөгчдийн санал, зөвлөмжийг ч хуульд тодорхой хэмжээгээр тусгах зорилготой ажиллаж байна. Зарим хуулийн төсөл Засгийн газрын хуралдаанаар дэмжигдэж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болсон.

Салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг эрчимжүүлэх нь дараагийн том зорилт. Хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгож, бүх сургуулийг хичээлийн хоёр ээлжинд шилжүүлэх үүрэг, даалгаврыг Засгийн газраас өгсөн. Он дамжин хэрэгжиж, гүйцэтгэл нь удаашралтай байгаа цэцэрлэг, сургуулийн барилгын ажлуудыг шахаж, олон мянган хүүхдүүдийн эрхийг хөндөж буй хариуцлагагүй компаниудын “чихэнд хонх жингэнүүлж” ажиллана. Захиалагч буюу албан байгууллагын дарга нар өөрсдөө энэ асуудлын араас биечлэн явж, тендерт шалгарсан компаниудтайгаа ажлын уялдаа холбоог сайжруулж, бие биеэ харилцан хариуцлагажуулж, зарчмын шаардлагыг тавьж ажиллана.

Өнгөрч долоо хоногоос барилгын ажлуудтай газар дээр нь танилцах ажил эхэлсэн. Барилга бүрийн шалтаг, шалтгаан өөр. Тухайлбал, газар газраас олон тендер авсан компани “даахгүй нохой булуу хураана” гэдгийн үлгэрээр алинд нь ч хүрч ажиллаж чадахгүй, хүн хүч нь тарамдчихсан, гүйцэтгэлийг нь шахсан үед нэгийг нь хийгээд нөгөөг нь зогсоогоод явдаг байх жишээтэй. Нийслэлийн хэмжээнд шинээр сургууль, цэцэрлэг барих гээд газар олдохгүй байхад нэг компани хорь, гучин байршил дээр концесс нэрээр газар хашчихсан 5-6 жилээр ажил уядаг, дэндүү хариуцлагагүй үйлдлүүд байна.  Дахин хэлэхэд ажил нь удааширсан барилга бүрийн ард хүүхдийн эрх хөндөгдөж байгаа. Яг өнөөдрийн байдлаар хөдөөгийн тав, нийслэлийн 23 сургуулийн 8451 сурагч гурван ээлжээр хичээллэж байна. Энэ бол бидний бодит тулгамдсан асуудлуудын нэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419