Л.Ану-Үжин: Худлаа хурал хийж архи зарах цаг нар ярьж байхаар ядаж технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлээсэй
Олон улсад, олон хотод засаглал, дэд бүтэц хөгжүүлэлт, удирдлагыг старт-ап системээр удирддаг.
- Төрийн удирдлагат
- Хувийн байгууллага
- Төр хувийн хэвшлийн түншлэл
Гэсэн гурван хэлбэрээс сүүлийн хоёр нь ашиг сонирхол давамгайлах гээд байдаг ч төр нь удирдаж чадахгүй бгаа нөхцөлд хамгийн оновчтой шийдэл ба эдийн засгийн үр ашиг өндөртэй, Улаанбаатар шиг тохиолдолд ядаж зарим хэсгийг нь ОУ-ын IBM, BCG шиг корпорацуудад өгж системчилж удирдуулмаар юм. Дахиад хоцрогдсон, өвөөлөг хотын даргатай баймааргүй байна. Хотыг инновацилаг, олон талын мэдлэгтэй, гол нь креатив сэтгэлгээтэй хүн удирдах хэрэгтэй. Тэр дээр гарын үсэг зурж, гавихгүй юм ярьдаг хүн солигдчуул 1,5хан сая хүнтэй, ганц зууны ч түүхгүй шинэ хотын ганц сая машины түгжрэлийг, гурван давхарга хөрсний бохирдолыг, цэвэр бохир усны асуудлыг бүгдийг нь шийдэх боломжтой. Истанбулд очоод үз! Жуулчидтайгаа 18 сая хүн амтай, МЭӨ 660 оноос хойш хот суурин болсон түүхтэй. Манай асуудлуудыг мянганы өмнө туулаад дуусцан. Куала Лумпур, Бангкок, Сингапурын түгжрэл манайхаас хэдэн арав дахин хэцүү байсан, шийдсэн. Нээх худлаа хурал, зөвлөгөөн хийж архи зарах цаг нар ярьж байхаар ядаж технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлээсэй.
Эх сурвалж: Л.Ану-Үжин