Сансрын нисгэгч нарыг ирэх таван жилийн дотор сар луу илгээх хөтөлбөр хэрэгжүүлэхийг АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс уриалсан байна. Тэрбээр Алабама муж улсын Хантсвилле хотноо болсон Үндэсний сансрын зөвлөлийн уулзалтын үеэр үг хэлэх үеэрээ энэ тухай тэмдэглэжээ.
“1960-аад оны үеийн сансрын уралдаантай нэгэн адил уралдаанд АНУ оролцож байна” гэж М.Пенс хэлжээ. Мөн тэрбээр, БНХАУ сарны нөгөө талд газардсан анхны улс болсныг онцолсон байна.
“ХХ-р зуунд АНУ саранд хүрсэн анхны улс болж байсан бол ХХI-р зуунд саранд сансрын нисгэгчтэйгээ очсон анхны улс болно” гэж дэд Ерөнхийлөгч хэлжээ. Түүнчлэн хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж, дээрх зорилгод хүрэхийн тулд хурдаа нэмэгдүүлэхийг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /НАСА/ мэргэжилтнүүдэд уриалсан байна.
“Сар луу 2028 онд сансрын нисгэгч илгээхээр төлөвлөж байна” гэж НАСА урьд нь мэдээлж байсан юм.
Эх сурвалж: Монцамэ