Үндэсний эв нэгдэл...

Үндэсний эв нэгдэл...

Олимпийн аваргаа өлгийдсөн он цагийн тэр өдрүүдэд монгол үндэстэний эв нэгдэл дээр доргүй дээд цэгтээ хүрч тэр чигээрээ явсан бол тив дэлхийг ч дахиад эзлэх нь энүүхэнд байсан ч өнөөдөр утга учраа алдаж ус агаар мэт дутагдалд оржээ.  Угаасаа бид жудагтай ард түмэн унасан бөхөө ч хайрладаг ард түмэн эндсэн нэгнээ уучилдаг ард түмэн ингэн тэмээг ч уйлуулдаг ард түмэн эвтэй байхдаа дийлддэггүй ард түмэн гэдгээ дахин нэг санаж монголчууд бид харилцан буулт хийж эвлэрэх уучлах ухаарах замаар үндэснийхээ эв нэгдлийг хангахгүй бол  баруун зүүн хойд урд их гүрнүүдийн тасдаад хуваагаад тас цавчаад залгиад дуусгадаг дүрэмгүй тоглолтын хөлд үрэгдчих вий дээ.

Үндэсний эв нэгдэлд монгол хүн бүр би би гээд дайраад байлгүй бие биедээ зам тавиад өгч чаддаг сэтгэхүйтэй болсон үедээ амархан хүрчих боломжтой бөгөөд ялангуяа улстөрчид маань сэтгэхүйн хувьсгалаар нэг нэг шат буулт хийхэд л Нэгдсэн Монголоо босгох энүүхэнд байна. Сэтгэхүйн хувьсгалч нь сэтгэл зүрхээ хараал зүхэл хар пиар хар санаа бодлоос ангижруулж, хажуудаа дандаа гэрэл гэгээтэй зүйлийг цацруулж өөрийн өөрчлөлтөөрөө өрөөлийг хувиргаж чаддаг хүнийг хэлнэ.

Ардчилсан намаас ялалт авчирсан шинэ ерөнхийлөгч маань үндэсний эв нэгдлийг хангагч гэдэг утгаараа ч нам улс төр харгалзахгүйгээр Ардын намын Хулан, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас Уянга нарыг албан ёсны зөвлөхөөрөө томилж, иргэний нийгмээс аюулгүй байдал судлаач Чулуунбат, авилгалын эсрэг тууштай тэмцэгч хуульч Туяацэцэг нарыг татан мэргэжлийн шинжээчээр ажиллуулж, Жанжин штабын даргаар мэргэжлийн бэлтгэгдсэн нэгнийг томилж байгаа нь үндэсний эв нэгдлийн эхлэл сайн үйлсийн жишиг яах аргагүй мөн.

Ардчилалынхан 1990 оноос хойш тархай бутархай тав зургаан нам байж байгаад 2000 онд Энхбаярт далан хоёр суудлаар дал мөрөөрөө цэвэр тавиулсан хойноо л сая ухаарч эвлэлдэн нэгдсэн тэр цагаас хойш монголын улс төрд тасралтгүй үзүүр түрүүнд явж байгаа нь эв нэгдэл ямар хүчтэй болохыг харуулж байгаа юм. Энэ бол яахав дотооддоо, харин гадаадынханд цэвэр тавиулаад өнгөрсөн хойно нь бид хоёр дахь удаагаа ухааръя, эвлэлдэн нэгдэе гэсэн ойлголт байхгүй одоо л ойлголцохгүй бол дахиад хэзээ ч байж мэднэ.

Үндэсний эв нэгдэлд ард түмэн бол доороо атгасан шагай шиг байгаа, харин өнөөгийн улс төрчид маань дээрээ нэн даруй учраа ололцож Үндсэн хуулиа үндсээр нь өөрчилж наад зах нь гэхэд Ардын хянан шалгах Хүний эрхийг хамгаалах дөрөв дэх засаглалыг  Үндсэн хуулиар бий болгож  гишүүдээр нь нам бус иргэдийг Их хурал ерөнхийлөгч шигээ ард түмнээс шууд сонгох, Улсын прокурор ч, Улаанбаатарын мээр ч, манай Ургамал сум дундын шүүгчийг ч гэсэн ард түмэн өөрсдөө шууд сонгож, хариуцлага алдсан ямарч төрийн  өндөрлөг албан тушаалтныг сонгосон шигээ огцруулдаг зэрэг тогтолцоог нэн даруй бүрдүүлэх шаардлагатай.  Энд бид эцэг өвгөдөөс өвлүүлсэн эрх чөлөө газар шороо тусгаар тогтнолын хувь заяаны асуудлыг ярьж байгаа бөгөөд ахмад үеийнхээ асар их үнэ цэнэ цус хөлсөөр олсон аз жаргалаа бид талцаж байгаад зүгээр нэг тавиад туучмааргүй байна.

Монгол Улсын мөнхийн эрхэм зорилго нь туурга тусгаар оршин тогтнох явдал бөгөөд үндэсний эв нэгдэл бол түүний тулгуур багана, монгол үндэстэний хөгжил цэцэглэлтийн гүүр,  элэг нэгтнүүдээ эх орон лугаа татах соронз, их монгол гүрнээ байгуулах үндэс, Чингэс хаан шигээ тэнгэрээс заяах лидераа гаргаж ирэх угтвар, Сүхбаатар жанжин шигээ хэлсэнчлэн цэнгэлийн манлайд хүрэх зам нь юм. Огтгүйгээс оройтсон нь дээр буюу  орос ардын Лучше поздно чем никогда гэсэн үгийг санаж эвлэлдэн нэгдэхийн ач тусыг эрүүл монгол хүн бүр оройтсон ч гэсэн ухаарахын цагт  эв нэгдлийн бамбарыг асаах хувьтай, мангас шиг мананцаруудаас  тэс ондоо сэтгэхүйтэй, тэрхүү ирээдүйн лидер маань тэнгэрийн зараал түмний хүслээр удахгүй төрөхөөр хаа нэгтээ дуншиж байгаасай.

Хорь гучин намууд өнгө зүс үзэл бодол үүх түүх угшил угсаагаараа нэгдээд хоёрхон хүчтэй нам болж хоорондоо бие биенээ хянасан шигээ байж байгаад бүр цаашлаад зөв нь буруугаа залгиад газар дээр ганцхан монгол нам төр түмэн баймаар чиг.  Гэхдээ дангаар ноёрхож даргын зөөлөн суудал авилга оффшор мөрөөдөж байгаа бол ёстой тэрүүн шиг худлаа юм байхгүй шүү, дэлхий нийтийн чиг хандлага тэс ондоо болсон өнөө үед, ард түмэн  авилга өглөг өргөл барьцанд нугасгүй дарангуйлагч хаантнаа өргөмжлөдөг бус харин өөртөө үнэнчээр зүтгэх боол-төрөө өөрөө сонгож огцруулж түүний ажлын хөлс унаа унаш утасны мөнгийг ч ард түмэн кармаанаасаа гаргаж байдгийн хувьд гагцхүү үнэнч шударгаар сайн ажиллахыг л шаардаж илжиг шиг эдэлдэг болсон цаг, өөрийн буруугаас бүү хэл өрөөл найзаасаа болоод өмнөд солонгосын ерөнхийлөгч шиг яллагддаг болсон цаг гэдгийг ирээдүйн лидерүүд улс төрчид маань эрхбиш ухаарч байгаа байлгүй.  Эс тэгвээс ард түмэн нэг л өдөр оймсийг нь гозолзуулж, тээр жилийн нэгний өдрөөс ч долоон дор юм болгохоо хэнээр ч заалгахгүй мэднэ. Монгол түмнийг Заяа нь түшиг!

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419