Албажаагүй зах зээл боломжоо алдсаар байна

Албажаагүй зах зээл боломжоо алдсаар байна
Монгол Улс сувдан эд зүйлс, зоос зэргийг борлуулж, 18 орчим мянган ам.доллар олжээ

Монгол улс жилд дунджаар хагас тэрбум ам.доллартай тэнцэх үнэт чулуу, металлыг хилийн чанадад худалддаг байна. Эртнээс эдүгээ хүртэл монголчуудыг чимэг байсаар ирсэн болор, чүнчүгноров зэрэг үнэт эрдэнийн экспорт Монголын хэтэвчийг түнтийлгэдэг зэс, нүүрстэй харьцуулахад хэмжээ бага ч чамлахааргүй мөнгө энэ зах зээлд чимээгүйхэн эргэлдэж байна.

Манай үнэт металл, чулууны экспортын бараг 99 хувийг түүхий болон хагас боловсруулсан алт бүрдүүлдэг. Тиймээс шар металлын дэргэд бусад эрдэнэ бүдгэрч, улс төр, эдийн засаг, олон нийтийн анхаарлын гадна үлдэх нь түгээмэл. Гэтэл сүүлийн 20 жил үнэт чулууны олборлолт, худалдаа, экспорт тасралтгүй үргэлжилсээр. Эхлээд энэ зах зээлийн зарим тоон үзүүлэлтэд анхаарлаа хандуулна уу.

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр үнэт чулуу, металл, сувд, гоёл чимэглэлийг нэгэн дээвэр дор нэгтгэсэн энэ зах зээлийн экспортын бараа таваарын төрөл болон хэмжээ аль аль нь өнгөрсөн онд буурчээ. Тодруулбал, улсын хилээр 2018 онд 145.4 сая ам.долларын үнэт чулуу болон металл, гоёл чимэглэл гарсан нь өмнөх оныхоос бараг дөрөв дахин буурсан дүн. Өнгөрсөн онд Монгол Улс алт, нунтаг мөнгө, үнэт чулуу, гоёлын зүйлс гэсэн дөрвөн төрлийн эрдэнээ хил давуулан борлуулжээ. Үүнээс зарим төрлийн үнэт болон хагас үнэт чулууны экспорт сэргэж, 198 мянган ам.доллар олсон нь гаалийн байгууллагад бүртгэгдсэн байх юм.

Харин 2017 оны гаалийн мэдээллийг сөхөж үзвэл харьцангуй олон төрлийн эрдэс, түүхий эд экспортолсон нь харагдана. дээр дурдсан алт, мөнгө зэрэг түүхий эдээс гадна сувдан эд зүйлс, зоос зэргийг борлуулж, 18 орчим мянган ам.доллар олжээ. Сонирхолтой нь, 2017 онд Монгол улс дуураймал гоёлын зүйлс экспортлоод 367 мянган ам.доллар олсон. Энэ нь тухайн  үеийн ам.долларын ханшаар тооцвол 880 орчим сая төгрөгтэй тэнцэж байна.

Гэтэл энэ хэмжээний мөнгө, цөөнгүй төрлийн бараа, таваарыг багтааж байдаг энэ зах зээлийн олны анхаарлын төвд байдаг нь зөвхөн алт. Эрсдэл бага, үнэ цэнтэй хөрөнгө оруулалтад тооцогддог алтны салбар үргэлж улстөрчид болон олон нийтийн хараанд байдаг. Тиймээс алтыг энэ удаад түр орхиё. Харин алтны сүүдэр дарагддаг бусад төрлийн үнэт чулуу, металлын зах зээлийг харцгаая.

Алт, мөнгөнөөс бусад төрлийн үнэт металл болон чулууны олборлолт, борлуулалт албан бус, төрийн хяналт, нэгдсэн бодлогогүй олон жил болжээ. Төрийн байгууллагууд ч зэс, нүүрс зэрэг экспортын үндсэн түүхий эд рүүгээ анхаарч, энэ төрлийн түүхий эдийг төдий л тоогоогүй. Харин энэ зуур хувиараа ашигт малтмал олборлогчид нэрийн доор нуугдсан нинжа нар Монгол орны аль л өнгөтэй, өөдтэй чулууг тонож говийн аймгуудын цөөн хэдэн сумын нутгийг сэндийчиж эхэлсэн. Нинжа нарын арми дорноговийн даланжаргалан, Айраг сум, Өвөрхангайн Арц богдын нуруу, Баянхонгорын зарим нутагт мана, гартаамын үүсмэл ордыг бут ниргэж, одоо овоолсон шороотой хар нүх л үлдээсэн нь цөөнгүй байна.

• Манай үнэт металл, чулууны экспортын бараг 99 хувийг түүхий болон хагас боловсруулсан алт бүрдүүлдэг. 

• Шар металлын дэргэд бусад эрдэнэ бүдгэрч, улс төр, эдийн засаг, олон нийтийн анхаарлын гадна үлдэх нь түгээмэл. Гэтэл сүүлийн 20 жил үнэт чулууны олборлолт, худалдаа, экспорт тасралтгүй үргэлжилсээр. 

• Сонирхолтой нь, 2017 онд Монгол Улс дуураймал гоёлын зүйлс экспортлоод 367 мянган ам.доллар олсон. Энэ нь тухайн үеийн ам.долларын ханшаар тооцвол 880 орчим сая төгрөгтэй тэнцэж байна.

Бараг 20 орчим жил албажаагүй энэ зах зээлд сүүлийн жилүүдэд ахиц гарч, Швейцарын хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төсөл хэрэгжсэнээр албан ёсны тоглогч төрж эхэлсэн байна. Ялангуяа, Улаанбаатар хот, Дорноговь аймгийн Сайншанд, Айраг сумдад, Өмнөговь аймагт албан ёсоор чулууны үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүд бий. Гэхдээ энэ зах зээлд албан бус тоглогчид буюу нинжа, ченжүүд жин дарж, үнэт метал, эрдэнийн чулууг хууль бусаар олборлож, арилжсаар байгааг салбарын хүн хэлж байна.

Монголын үнэт чулуу гадаадад өндөр үнэтэй түүхий эд болдог ч албан ёсны олборлогч ховор хэмээн эрдэнийн чулууны шинжээч Ш.Бямбасүрэн онцлов. Тиймээс ахиу үнэ цэнд тэр бүр хүрдэггүй, энэ хэрээр Монгол Улс боломжоо алдсаар байдаг аж. Дээрээс нь алт, зэстэй харьцуулахад үнэт чулуунд жигнэсэн дундаж үнэ гэж үгүй. Байгаль дээр тогтсон өвөрмөц онцгой тогтоц, бүтэц, өнгө үзэмжээсээ хамаарч, чулуу бүр өөрийн үнэтэй байдаг аж. Цаашлаад далд хэлбэрт өрнөсөөр буй энэ зах зээлийн тоглогчид түүхийгээр нь хил давуулахыг л хичээхээс биш эрдэнийн чулууг илүү үнэ хүргэхийн тулд засаж, янзлахдаа хойрго ханддаг аж.

Энэ хэрээр үнэт чулууны хайгуул ч хоцорсон. 1950-1980-аад оны үед хайгуул хийж, 160 орчим орд илрүүлснийг Швейцарын хөгжлийн агентлагаас мэдээлж байна. Үүнээс хойш дорвитой хэмжээний хайгуул судалгаа хийгээгүй. Судлаачид анар, усан биндэръяа, болор, молор, мана, гартаам зэрэг хагас үнэт чулууны багагүй нөөц бий гэж таамагладаг байна.

Алт, зэс, нүүрс зэрэгтэй харьцуулахад энэ төрлийн зах зээлийн хэмжээ жижиг учраас төр, олон нийт тэр бүр тоодоггүй. Энэ хэрээр Монгол орны газрын хэвлий дэх нэг чухал баялаг ийнхүү хараа хяналтаас хол байсаар. Гэтэл олон улсын зах зээлд өнгөт болон эрдэнийн чулуу болон бусад түүхий эд нь зөвхөн гоёл чимэглэлийн зориулалтаар бус шинжлэх ухаан, технологи, инновацын гол түүхий эд болж, үнэ цэн нь өсөөд байна. Тиймээс энэ зах зээлийг албажуулж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэхэд аль аль талдаа анхаарч, үнэ цэнийг нь өсгөх нь чухал байна.

Эх сурвалж: zgm.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419