“Оюутолгой”-г алах уу, аврах уу гэдгээ ҮАБЗ шийднэ

“Оюутолгой”-г алах уу, аврах уу гэдгээ ҮАБЗ шийднэ

Дахиад л ОЮУТОЛГОЙ-н сэдвийг хөндөхгүй бол надаар дутах юм шиг санагдаад ер болдоггүй шүү. Үнэхээр үйлийн үртэй төсөл юм аа. Бүр хамгийн зовлонтой сэдэв гэсэн ч болно. Хүний өөрийнгүй мах мариагаа жинхэнэ барж байгааг нь хараад, дуугүй явж чадахгүй байгаа учраас хошуу, хуруу нэмэх ёстой болов. Үнэндээ Монголд Оюутолгойн талаар мэддэггүй хүн огт үгүй шигээ бас мэдэж байгаа хүн ч алга байх шиг санагддаг. Ийнхүү улиг болсон сэдэв хэрнээ огт хуучирдаггүйн учир шалтгаанаас оюутолгой өөрөө асар хаялгатай, асар нөлөөтэй, үр өгөөжтэй, үнэ цэнтэй, басхүү алдартай, маш дуулиантай төсөл гэдэг нь тодорхой харагддаг. Гэтэл энэ гоё нэрийг нь сонсоход л захын хүний тархинд хэзээ ч дуусдаггүй хэрүүл маргаан, будилаан гэсэн ойлголт хамгийн түрүүнд харваж ирдэг болчихжээ.

Яагаад. Оюутолгой төсөл монголд ямар ч ашиггүй, бидний мэдлэггүй, туршлагагүйг далимдуулан шулсан ямар ч хэрэггүй, цаашид хойч үеийнхэндээ хувь заяаг нь даатган үлдээх нь зөв хэмээн бидний ярих болсон ТӨСӨЛ мөн гэж үү. Би энэ сэдвийг хөндөж бичихдээ өөрөөсөө яг ингэж асуулаа. Хэрэв зэ, хэн нэгэн тоож миний бичсэнийг уншиж байгаа бол өөртөө яг энэ асуултыг тавиад хариулахыг хичээгээрэй гэж хүснэм. Намайг шүүмжилж, буруутгах басхүү зөвтгөх, санаа нийлэх эсэх таны дурын хэрэг. Оюутолгой төслийн ач холбогдлыг маш сайн мэддэг хэрнээ дуугардаггүй улстөрчид, эрдэмтэд олон болж байгаа нь надад хамгийн харамсалтай санагддаг. Энэ төслийн талаар наад захын ойлголтгүй хэрнээ монголчуудын тархийг угааж, харанхуй мэдэмхийрдэг улстөрчид улам “моодонд” ордог болж байгаад гутдаг юм. Энэ сэдвээр хамгийн чанга хашхирч ярьсан хүн өнөөдөр парламентын гишүүн, сайд болж байгаа нь үнэн.

Бас төслийг хамгийн сайн эсэргүүцэх тусам улстөрчдийн нэр хүнд нэмэгдэж, ахуй амьдрал нь сайжирдаг болсон. өөрөөр хэлбэл, бодит үнэний төлөө биш хар масс-д таалагдах популизм хийдэг, ярьдаг хүмүүс монголчуудад асар таалагддаг болсон болохоор хоосорч, ядуурч хорссон болгонд тэдний сүржин, хоосон үг яриа үнэнийг орлож хүрдэг болчихлоо. Тэгвэл тэднийг үнэн голоосоо үзэн яддаг болохоор, бас тийм попрогчидтой хамсан, худалдагдсан үзэл суртлаараа нийгмийг хордуулан, бузарлагчдыг сайн мэддэг болохоор тэдний тарьж, түгээж, үлдээж буй лай ланчигт сэтгэл зовнидог монгол хүний нэг болохоор Оюутолгой төслийн ач холбогдол, бидэнд өгсөн, цаашид өгөх үр өгөөжид би огтхон ч эргэлздэггүй.

Ийн өгүүлэхийн учир УИХ-аас яг нэг жилийн өмнө оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэгтэй 60 гаруй гишүүнтэй нүсэр ажлын хэсэг томилсон юм. Ажлын хэсэг бүтэн жил үргэлжилсэн шалгалтаа дуусган дүгнэлтээ өнгөрсөн долоо хоногийн сүүлээр амжиж үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд хүргүүлжээ. Ингэснээр ажлын хэсгийн дүгнэлтээс Оюутолгой төслийн цаашдын хувь заяа хамаарах учиртай болж байна гэж ойлгож болох нь. Нэг талаасаа энэ бол Монгол Улсын, монголчуудын хувь заяатай холбоотой маш даажинтай үйл явдал болж мэдэхээр харагдаж байна.

УИХ, ҮАБЗ нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ардчилал, эрх чөлөөт нийгмийн төлөө шийдвэр гаргах эрхтэй институцынхаа хувьд ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал юугаар хангагдаж, яаж баталгааждаг бол гэдгийг уншигч авхай хэрхэн бодож байгааг тааж мэдэхгүй болохоор энэ талаар олж уншсан, мундаг хүмүүсийн хэлж ярьж байгаа болгоноос сонсож авсан өөрийн ойлголтоо сэтгүүлчийн байр сууриас хандаж хуваалцахыг хүслээ. Аль ч улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал бол улс төр, эдийн засгийн аюулгүй байдлаа хэр найдвартай хангасан эсэхээс шалтгаалдаг, бас баталгааждаг болохыг бид мэднэ. Тэгвэл Монгол Улс маань тусгаар тогтносон бөгөөд өөрийн газар нутагтай, хил хязгаартай, цэрэг армитай, хоёр хөрштэйгөө ямар нэгэн маргаан будилаангүй, ястан үндэстний зөрчил тэмцэлгүй, шашны ялгаварлалгүй, дотоодын хямрал, тулаангүй, магадгүй өнөөгийн дэлхий дээрх хамгийн амар амгалан цөөн улс орны нэг.

Хийснээ тэгээд энэ олон жилд хэн нь сайжруулсан юм бэ

Өөрөөр хэлбэл, бидний улс төрийн аюулгүй байдал бүрэн баталгаажсан байна гэсэн үг. Гэтэл эдийн засгийн аюулгүй байдал найдвартай байна уу, гэдгийг бодоод үзэхэд ямар эмзэг байгааг нь л мэдэрдэг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал юугаар баталгаажиж байгааг хэлэх гээд оролдоод үз дээ. Тухайн улсын эдийн засгийн аюулгүй байдлыг гадаад худалдаа нь илтгэдэг гэдэг. Тэгвэл зөвхөн нүүрс, алт, зэс, цайр, малын мах, ноос ноолуур гэсэн тодорхой хэдхэн нэр төрлийн бүтээгдэхүүний экспорт дээр монголын гадаад худалдаа оршин тогтнож байна. Эндээс олсон чөлөөт валютаа буцаагаад импортод зуун хувь зарцуулна. Нефть, бензин, эрчим хүч, хоол хүнс худалдаж аваад л дуусгачихдаг улс шүү дээ бид. даанч ядруухан байгаа биз. Шуудхандаа эдийн засгийн тусгаар тогтнолын хувьд бид хоёр хөршөөсөө хараат болсон байна гэсэн үг. Хөнгөн, хүнд үйлдвэр, газар тариалан, барилга, зам, хоол унд маань үндсэндээ хятад улсаас 70-80 хувь хамаардаг болсон.

Цаашдаа өмнөд хөрштэй хийх гадаад худалдааныхаа хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэж өсгөнө гэж байгаагаа Засгийн газар мэдэгдсэн. Оросуудын галуут нуураас нийлүүлж буй эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хятадын худалдаж авч байгаа нүүрсний квот дээр л манай улсын эдийн засгийн аюулгүй байдал оршин тогтож байна.  Тэгэхээр бидний эдийн засгийн аюулгүй байдлын хил хязгаар, тусгаар тогтнолын тухай ярих цаг болсон байгаа биз. Эдийн засгийн тусгаар тогтнолынхоо төлөө монголчууд бид ямар нэгэн алхам хийх хэрэгтэй болчихоод байгаа атлаа огт хөдлөхгүй байгааг гайхан анзаарч байгаа хүн байна уу гэж асуумаар. Нөгөө Эгийн гол, Шивээ Овоо, Багануур, Оюутолгойн цахилгаан станцын төслүүд яалаа. Арван жил ярьж байгаа V цахилгаан станц хаана байна.  Яагаад эдийн засгийн аюулгүй байдлаа баталгаажуулах ийм мега төслүүдийг хэрэгжүүлэхгүй байна вэ. Ерөнхий сайдын хичээж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн төсөл хэр амжилттай хэрэгжихийг бидний хэн ч бас хэлж мэдэхгүй байна. Эхлүүлсэн ч хэрэгжилгүй үлдсэн олон төслүүдийнхээ замаар орохгүйг хэн батлах юм.

Тэгвэл Оюутолгой төсөл бол өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа болсон цорын ганц төсөл юм. Үүнийг яагаад хэн ч үнэнээр нь хэлж зориглохгүй байна вэ. Шүүмжлээд л байна. Тэр тусмаа улс төрийн зорилгоор энэ төсөл хэрэгжихэд ямар их саад хийж ирснийг үнэндээ эх орончоор харж чадахгүй явсаар ирлээ. Муу нэртэй С.Баяр, С.Баярцогт нарын 2009 онд байгуулсан оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний ач тусаар монголчууд их наяд гэдэг тоог үнэндээ ярьж сурсан гэдгийг мартах учиргүй юм. Улсын төсвийг эрх баригчид их наядаар ярьж чаддаг болсон, тэрбум тэрбум доллараар наймаа хийдэг болсон нь оюутолгой төслийн үр дүн гэдэгтэй маргах, үгүйсгэх нэгэн олдохгүй байх аа! Сүүлийн 10 жилд манай улсад оюутолгойгоос өөр бүтээн байгуулалт гээд нэрлэчих нэг ч төсөл алга.

Оюутолгой өнөөдөр манай улсын эдийн засгийн баталгаанаас гадна дэлхийн хүчирхэг гүрнүүдийн ашиг сонирхлыг монголд бий болгосон гэдгээрээ ямар их ач холбогдолтойг төсөөлөн хэлэх боломжгүй юм. Магадгүй бид дахиад Оюутолгой шиг том төсөл хэрэгжүүлэх нь юу л бол. Монголын эдийн засагт Оюутолгой хамгийн том, хамгийн нөлөөтэй тоглогч болж нэгэнт чадсан нь зөвхөн улстөрчид, эрх мэдэлтнүүдийн төдий биш бүх монголчуудын анхаарлыг хүссэн хүсээгүй татаж, бүгдэд хамааралтай болсон нь үнэн.

Тогтворжуулсан татвар өдөр болгон төлж, ажлын 10 мянга гаруй байр бий болгон ердийн горимоороо ажиллаж байгаа үедээ ч Оюутолгой хамгийн их төсвийг бүрдүүлж байгааг бид мэддэг хэрнээ адлах ямар хэрэг байна аа!  Улстөрчид олонд танигдахын тулд Оюутолгойг оролддог нь хамгийн зөв арга мэт ч, хор уршиг нь манай улсын аюулгүй байдалд тулж ирэх болно гэдгийг тэд өөрсдөө сайн мэднэ. Гэвч нийтэд танигдаж, хувийн эрх ашиг нь хангагдаж байвал бусад асуудал даанч хамаагүй болсныг нь монголчууд ухаарч мэдэхээр цаг хугацаа өнгөрлөө. Дубайн гэрээ эх орны эрх ашгийн эсрэг болсон, Ч.Сайханбилэг урвасан гэдгийг энэ шүүмжилж шуугиж байгаа хүмүүс нотолж чадах юм уу, тэгээд!

C.Баяр, С.Баярцогт нарын оронд өнөөгийн “эх оронч”, популист улстөрчид байсан бол авлига авахгүй байж чадах байсан юм уу, тэднээс илүү гэрээ хийж бас чадах байсан уу...? мэдээж Оюутолгой шиг том төсөл хэрэгжүүлэх туршлага монголчуудад байгаагүй. Хэн ч байсан алдаа гаргах байсан гэх магадлал илүү үнэмшилтэй сонсогдоно доо. Хийснээ тэгээд энэ олон жилд хэн нь сайжруулсан юм бэ. Улам л дордуулж, цаг хугацааг харамсалтайгаар үрж ирлээ шүү дээ. Дэлхийд томд орох ийм том төслийг хэрэгжүүлэхэд алдаа гаргахгүй гэвэл түүн шиг утопи санаа үгүй байх аа. Гэрээгээ цуцлах, зогсоох тухай тэнэг юм ярьж байхын оронд алдаагаа багасган чамбайруулах нь бидэнд өлзийтэй баймаар санагдана. Монголчууд бид бөөс хуурс, бэтэг тэмбүүнээсээ салах гэж хэдэн жилийг зарцуулсан гэдгээ ядаж бодмоор...Цаг хугацаа шаардах ийм том төсөл үр дүнгээ нэгэн цагт төгс өгдөг гэдгийг бид тэрхүү туршлагаасаа харж болно шүү дээ.

Эцэст нь ажлын хэсгийг ахалсан  Д.Тэрбишдагва гишүүнд чин сэтгэлээсээ бид талархах ёстой юм. Нэгэн бодлын тэрбээр маш мундаг ухаан гаргаж Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шалгасан тайлан, дүгнэлтээ ҮАБЗ-д өргөн барьсан байна. Яагаад гэвэл, Оюутолгой бол манай улсын эдийн засгийн аюулгүй байдлын хамгийн том баталгаа гэдгийг үндэсний аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцүүлэхээр болсон байна. Өнөөдөр бид улстөржиж, утга учиргүй попорсноор Монгол Улсынхаа гадаад худалдааны хамгийн том тоглогч, гол экспортлогч “Эрдэнэт үйлдвэр”ийг “алаад” хаяж байна. Энэ том үйлдвэрийг эрх баригчид дутуу алсан могой шиг болгож орхисон. Одоо Оюутолгойг хэрхэх нь тодорхойгүй байна. Яаж “алах”ыг нь харж байя. Аврах ч юм билүү хэн мэдлээ!

Эх сурвалж: zgm.mn

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419