Монгол Улсын Засгийн Газар хуралдаж, "Эрдэнэт үйлдвэр" Хязгаарлагдмал Хариуцлагатай Компанийг "Эрдэнэт" Төрийн Өмчит үйлдвэрийн Газар гэсэн статустай болгожээ.
Ингэснээр Төлөөлөн Удирдах зөвлөл гэсэн ойлголт байхгүй болох бөгөөд үйлдвэрийн захирлаар хэнийг томилох вэ? гэх мэт асуудлыг Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх шийдэх ажээ.
Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь улсын үйлдвэрийн газар болгохоор шийдвэрлэжээ. Эрдэнэт үйлдвэрийн захирлыг Засгийн газраас, "Монголросцветмент" нэгдлийн даргыг ТӨХ-ноос томилох юм байна. Удахгүй удирдлагуудыг нь томилох юм байна. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.