Сайн байцгаана уу,
Та бүхэнд би нэгэн урт хугацаанд судалсан судалгааны талаарх үнэтэй зөвлөгөөг өгөх гэсэн юм. Харин хэрхэн хүлээж авахыг мэлмий, ухаан тань мэдэх хэрэг билээ.
Хүн бүрийн дотоод ертөнц дахь гүний гүнд оршиж буй нэгэн хаан болон хатан гэж байдаг юм. Хэрэв та эр хүн болж төрсөн бол таны далд ертөнцөд нэгэн хаан бий. Харин та бүсгүй хүн болж төрсөн бол таны зүрх сэтгэлийн гүнд нэгэн хатан буй юм. Тэдгээрийг зарим судлаачид тухайн хүнтэй цуг төрсөн бүхнээс хамгаалагч сахиус гэж нэрлэдэг бол би түүнийг миний тэнгэр юм байна гэж ойлгож явдаг юм.
Та бүхэнд маш чухал зөвлөгөө өгөхөд тэр дотоод ертөнц дахь гүний гүнд оршиж буй мэргэн хүнээ хүндэтгэж бай. Түүнийгээ сайтар чагнаж бай. Мөн түүнтэйгээ сайтар холбогдож бай. Учир нь тэр хүн бол таньтай хамт төрж мөн цаг тань дуусахад таньтай цуг явах хүн юм. Тэр бол таны гэрч. Бүхий л бодол болон үйлдэл, бүх амьдралын тань гэрч юм. Бүр хэн ч хараагүй юмаа гэж бодон үйлдсэн зүйлсийг тань мэдэж байдаг л хүн юм. Тэр энэ хорвоогийн үнэн болон таны явах ёстой замыг тань сайтар мэддэг тул түүнийгээ маш сайн чагнаж, мэдэрч, хүндэлж бай. Тэр бол таны гайхалтай зөвлөгч юм шүү.
Энэ далд нууцлалын судалгааг мэддэгүй маш олон хүмүүс байдаг. Түүнээсээ болж аж амьдрал нь доголдож, ар гэр бүл нь өвчин эмгэгээс салдаггүй юм. Учир нь ихэвчлэн тэдний тэнгэр нь өөрсдөөс нь нүүр буруулчихсан байдаг юм.
Хэрэв зээ таны дотоод ертөнц дахь нөгөө хүн тань хар бараан өнгөтэй болсон мэт мэдрэгдэж байгаа бол жилдээ ганц ч болтугай хөвсгөлийн далайд өөрийгөө ариутгаж бай. Ядахнаа л халуун давслаг вантай усанд орсноор та өөрийгөө ямар их сайхан цэвэршиж байгаагаа шууд л мэдрэх болно. Гэвч хамгийн гол дүрэм бол тэр дотоод ертөнц дахь мэргэн хүнээ хүндэлж, мэдэрч, холбогдож яв. Үгүй бол тэр чинь нүүр буруулчихдаг юм шүү.
Энэ далдын нууцын талаар мэддэггүй эрхэм найзууддаа сайныг бодож түгээгээрэй. Таны болон тэд нарын тань ажил үйлс, ахуй амьдрал нь гялалзаад л ирнэ.
Миний дотоод эрхэм хүнээс таны дотоод хүнтэй сая холбогдож түүнд тань үнэтэй зөвлөгөө өглөө.
Нийтэлсэн