Тэд ард түмнээсээ уравсан

Тэд ард түмнээсээ уравсан

90 оны өөрчлөлт чинь бараг жагсаал цуглаан хийлгүйгээр аяндаа өрнөж байсан үйл явц шүү дээ. Харин яг энэ үед хэдэн нөхөр босож жагсаал цуглаан зохион байгуулчихаад хувьсгал хийчихлээ гээд байгаа юм. Энд ямарч эрсдэл байгаагүй, зүгээр урсгалаараа болсон үйл явц шүү дээ. Энэ дундаас "баатар", “партизан” тодруулах гээд хэрэггүй. 
Тэд зүгээр л чоно борооноор гэдэг шиг л тухайн үедээ алиа алдчихсан, яахаас ч буцахгүй, юуч үгүй гудамжны, тэр үедээ зүгээр л сул доройчууд л байлаа шүү дээ. 
Тэднийг өнөөдөр баатараар өргөмжилж миний ард түмнийг бүү доромжлогтун. Зүгээр цөөн хамт олонтой нэг байгууллагынхан дээш нь санаа оноогоо чулуудахад л энэ "хувьсгал" гэх аяндаа болох байлаа шүү дээ. Энэ дундаас гавъяа байгуулсан хэмээн зарим нь өнөөдөр бүр рольдоо итгэчихжээ. Энд ямарч гавъяа байхгүй.

Монголын ард түмэн өнөөдрийн тогтолцоонд зүгээр урсгалаараа орсон шүүдээ. Үүнийг шинжлэх ухааны зөв аргачлалаар судалвал үр дүн нь яг тодорхой гарна. Зарим нь бүр өөрсдийгээ партизан гэдэг болж, бас ганц нэг нь улсын баатар болчихоод инээгээд л, яг тийм гэж бодоод л давхиад байх. 
Энэ 27 жилд болсон үйл явдлуудыг харахад улс орныг харанхуй нөмөрсөн хар цаг үеийн эхлэл байсан гэхэд болно. Тэр цагаас хойш хорин долоон жилийн дараа Монгол түнэр харанхуй дунд живчихсэн сүйрч буй улс үндэстний л дүр төрхийг илэрхийлсэн орон л болжээ. Сүүлийн хорин гурван жилд Монгол оронд болсон хэмжээ хязгааргүй гай гамшиг, устгал сүйрлийг эрүүл хүний ухаанаар тайлбарлахын ч аргагүй юм.

90 оны өөрчлөлт гэгчийг ямар ч зорилгогүй, төлөвлөгөөгүй, сэтгэлийн хөдөлгөөнөөр хийсний гайгаар өнөөдөр Монгол орон буруу замаар орж, осолдохгүй л газрын зураг дээр л улс гэж харагдаж, нэрлэгдэж байна. Өөрийн гэсэн Ерөнхийлөгч, парламенттай, шүүхтэй, тусгаар тогтносон, сүлд дуулал, төрийн далбаатай. Гэвч энэ бол зөвхөн өнгөн тал, ил харагдах хэсэг нь. Үнэн хэрэг дээрээ Монгол улс нь хоосон хөндий торх л болж хувирч байна. Монгол улс бол дотоод, гадаадын хулгайч нарт юу ч үгүй тоногдож, хоосортлоо цөлмүүлж буй хөөрхийлөлтэй нэгэн орон л болж буй дүр зураг харагдаж байна. Өнөөгийн "ардчилагчид","шинэчлэгчид", гэж өөрсдийгөө нэрлэгчид, мөн өөрсдийгөө улс орны унаган нам хэмээгчид нь үнэн чанартаа төрийн ордонд бус бүгд шоронд сууж байх ёстой этгээдүүд.

Тэдний ард түмэнд амласан бүхэн өнөөдөр зүгээр л утаа адил замхарчихсан. Монголд ардчилал жинхэн утгаараа хэрэгжсэнгүй. Өнөөдөр хангалтгүй ардчилалтай 53 орны тоонд орж дарангуйлал руу дөхөж буйг олон улсын судалгааны байгууллагууд нотолчихлоо. Авлигаараа дэлхийд тэргүүлж жил ирэх бүр байр ухарч эрүүгийн гэмт хэрэгтнүүд төрд орж үүрлэсэн нь дэлхий нийтэд зарлагдчихлаа. Хэвлэлийн хагас эрх чөлөөгүй улс болсон гэдгийг нь бас л батлаад өгчихлөө. Эрх баригчид нь ард түмнээ хорин долоон жил доромжилсон нь газар нутгийн доройтол, ажилгүйдэл, ядуурал, архидалт, биеэ үнэлэлт, гуйланчлалаар нэг мөр батлагдчихлаа. Зөвхөн хорин долоон жил төрд ээлжлэн гарсан эрх баригчид л хүн төрөлхтний түүхэн дахь хамгийн адгийн муу муухай луйвар, дээрэм буюу эх орноо тонон сүйтгэж, дээрэмдэж, хулгайлсан зүйлсээ бүгдийг нь харьд гаргаж баяжсан хамгийн адгийн гэмт хэрэг хийж, харь толгойтой Монгол тонуулчид гэдгээ харууллаа.

1990 оны ямар ч тооцоо судалгаа хэт их хийрхлээс үүдэн ЗХУ-ын үзүүлж байсан бүх зээл тусламж зогсож, дэлхийн бусад улсуудаас зээл тусламж авах эхлэл нь тавигдсан юм. Гадны улсуудаас гуйж авсан зээл тусламж, дотоодын баялгийг хувьчлан зарж олсон тэр их мөнгө хаана байна? Салхинд хийссэн мэт ул мөргүй алга болсон. Арай тодорхой хэлбэл хулгайлагдаж, гадны улсуудад хадгалагдаж, эрх мэдэлтнүүдийн халаас руу гулсчихсан юм. Шуудхан хэлэхэд Монгол улс дээрэмдүүлэн баялгаа алдаж мөхөх шатандаа орчихсон явж байна. Ийм арчаагүй улс орон болгох гэж ийм ноомой ард түмэн байлгах гэж үе үеийн эх орончид, эцэг өвгөд минь халуун амиа өгч, бүлээн цусаа урсгаагүй юм шүү. Дэндүү ихээр харуусмаар байна. Монголын төрд мэдлэггүй, дүйнгэ, буруу гарын хоосон толгойтнуудын сүрэг цугласнаар энэ бүх гай гамшгийн эхлэл тавигдсан юм. Энэ бүх зүйл ердөө л өнгөн тал ил харагдах хэсэг нь. Харин цаана нь жинхэнэ хулгай, дээрэм, цөлмөлт яагдсан юм. Энд л бид Монголын "ардчилсан шинэчлэгчид" тэдгээрийн хамтрагч болох уугуул нам гэж өөрсдийгөө хөөргөгч нөхдүүдийн хамгийн том бөгөөд шившигтэй нууцыг дэлгэнэ дээ. Тэр нь юу вэ гэвэл Монгол орны Үндэсний баялагийг хэрхэн хулгайлсан түүхийг. Бага зэргийн тодруулгаар эхэлье.

"Үндэсний баялаг" гэж юу вэ? Энэ бол эрүүл Монгол хүн, хэн ч халдашгүй онгон дагшин газар шороо, дэлхийд ховордсон ан амьтад, ард түмний бүтээн бий болгосон үйлдвэр заводууд, барилга байгууламж, зам тээвэр, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө, орон сууц, патентууд төдийгүй улс орны байгалийн нөөц юм. Байгалийн нөөц янз янз байдаг. Агаар, ой, ус мэтээр сэргээгдэх нөөц, бас газрын хэвлийн эрдэнэс гэж сэргээгдэхгүй нөөц гэж байна. 1990 онд Монгол оронд хэдий хэмжээний үндэсний баялагтай байж вэ? Улс орныг сүйрэл рүү хөтөлсөн тэр мөчид хөөрч баяссан "ардчилагчид" тархиа худалдсан хуучин комуннистууд ямар олз олсон бол? Тэд Монгол орныг хэрхэн тонон дээрэмдэв. Үүнийг дэлгэе? Социализмын үед Монголчуудын бүтээн бий болгосон бүтээн байгуулалт, газар тариалангийн систем үйлдвэр заводууд, хөдөлмөрчин анги бүгд ор мөргүй устсан юм. Өмч хувьчлал нэрээр төрийн өмчийн гэсэн бүхэн үнэгүйгээр, зүгээр л хулгайчдын гарт орсон юм. 38 мянган га газрыг усжуулах хүчин чадалтай 135 услалтын системийн багаж тоног төхөөрөмжийг Хятад улс руу ачуулан хаягдал төмөрт тушаасан байна.

Мөн 255 нэгдэл, 52 сангийн аж ахуй, 20 тэжээлийн аж ахуй, 250 эмчилгээ тэжээлийн цэг, 700 гаруй төв суурин, нэгдэл дундын 50 амралт, цагаан идээний 51 үйлдвэр, сүү тосны 400 завод, Монгол эхчүүдийн амрах, амаржих 320 байр, дизель цахилгаан станц 300, зочид буудал 320, улаан булан 600, малын хашаа 68 мянга, худаг 40 мянга, хүүхдийн кино театр, номын сан, олон арван үйлдвэр аж ахуйн газрыг тараан алга болгожээ. Монгол улсын мөнгө санхүүгийн түүхэнд урьд хожид гарч байгаагүй их хохирол сүйтгэл учруулж алт диллерийн хэрэг гэгчээр 4 тонн алт, 100 гаруй сая ам.доллар алдагдаж Монгол улсын валютын сан хоосорчээ. Мөн тэд хэдэн зуун сая доллараар үнэлэгдэх түүх соёлын үнэт өв булш бунханыг малтан ухаж гадагш нь зөөн дуусгаж халаасалж, дээрэмдсэн байна. Ерөнхийлөгч асан нэг нөхрийн санаачилгаар алт хөтөлбөр гэгчийг хэрэгжүүлсний үр дүнд Монгол улсын газар нутгийн нилээдгүй хувь нь лиценз нэрээр зарагдаж, нийт олгогдсон лицензийн тоо нь албан бус тоогоор 14734 болж хэдэн зуу, мянгаараа (хэд болсон нь үл мэдэгдэх) гол горхи ширгэж, говийн баянбүрдүүд хатан алга болжээ. Энэ бүхэн бол хулгайн ердөө л эхлэл. Жинхэнэ хулгай нь одоо эхлэх гэж байна. Хийрхэгчдийн гайгаар улс орон нэг л мөчид арчаагүй гуйлгачин болон хувирсан. Энэ үгийн шууд утгаарч, мөн хөрөнгө оруулалт, улс төр эдийн засгийн ухааны утгаар ч гэсэн тэр. Улс орныг дотоодын дээрэмчид эрээ цээргүй дээрэмдсэн бөгөөд тэрхүү хэмжээ хязгааргүй эрүүгийн маш богино хугацаанд үйлдсэн юм. Хорин тавхан жилийн дотор шүү дээ. 

Одоо ч энэ дээрэм үргэлжилсээр байна. Монголын хөрсөн доорх баялаг, стратегийн томоохон ордуудыг гадаад дотоодын дээрэмчид хамтран юу ч үгүй цөлмөн дээрэмдэж дуусгахаар улайран зүтгэцгээж байна. Эдгээрээс дурьдвал 6,420 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий Таван Толгойн орд, 125,5 сая тонн нүүрсний нөөцтэй Нарийн Сухайтын орд, 29658 мянган тонн нүүрсний нөөцтэй Багануур орд, 564,1 сая тонн нүүрсний нөөцтэй Шивээ Овоо орд, 1104 тонн ураны нөөцтэй Мардайн орд 16073 тонн ураны нөөцтэй Гурванбулаг орд, 28868 мянган тонн ураны нөөцтэй Дорнод орд, 367,98 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй Төмөртэйн орд, 2,3 тэрбум тонн хүдэр, 26 сая тонн зэс, 1800 тонн алтны нөөцтэй Оюу Толгойн орд, 44400 тонн хүдэр, 1,280,850 тонн зэсны нөөц бүхий Цагаан суварга орд, 192,2 сая тонн фосфорит, 131034 тонн молибдени нөөцтэй Бүрэнхаан орд, 6,402,6 мянган тонн хүдэр, 2247,8 тонн хүдэр, 885,3 тонн метал цайрын нөөцтэй Төмөртэйн овоо орд, 1087,7 сая тонн хүдэр, 4,790 сая тонн зэсийн нөөцтэй үлдээд буй Эрдэнэт орд, 100 гаруй тонн алтны нөөцтэй Заамарын орд, 119 сая тонн газрын тосны нөөц бүхий Тамсагийн орд мөн бусад хэдэн мянган жижиг ордууд ззн дээр нэмээд хэн ч халдашүй Монголын газар шороо худалдагдаж (Солонгост зарагдсан, түрээслэгдсэн нь мэдэгдэхгүй байгаа ч ямар ч л гэсэн аль нэгээр нь шийдэгдсэн Халх голын үржил шимт 280 мянган га газар болон бусад нууцаар зарагдсан газар)-н уршгаар Монгол орны газрын зурагт хүртэл томоохон өөрчлөлт орох болж байна. Монгол улс захаасаа хумигдаж байна. Гол мөрөн ширгэж хатан бохирлогдож, говь хангай там болон хувирч, уул нурууд сэндийчигдэн, ургамал амьтан мөхөн сүйрлээ. Энэ бүхнээр тэдний дээрэм тонуул дууссангүй тэд Монголын томоохон гэж банк санхүүгийн байгууллагуудыг дампууруулж хэдэн зуун тэрбумаар нь халаасалж , дээрэмдэн цөлмөсөн юм. Үүнээс дурьдвал "ХОТШ, Сэргээн Босголтын банк, Ард банк, Сэлэнгэ банк Анод, Зоос, Хадгаламж" гэх мэтээр үргэлжилсэн юм. Тэдний шунал хэмжээ хязгааргүй болж ард иргэдийн халаас руу хүртэл гараа дүрж амжсан юм. Хадгаламж зээлийн хоршоо гэгчийг байгуулан өндөр хүүтэйгээр мөнгө өсгөх нэрээр мянга мянган иргэдийн хөрөнгийг хоосолж мөнгийг завшин үгүйрүүлсэн юм. Өнөөдөр байгалийн баялгаараа гайхуулж буй Монгол улсын гадаад өр итгэмээргүй хэмжээнд хүрчихжээ. 21 тэрбум ам.доллар хүн нэг бүртээ хуваагаад үзвэл Монгол хүн бүр 7000 ам доллар буюу 14 сая төгрөгийн өрөнд уначихаад байна. Энэ их өрний 7,5 тэрбум ам,доллар нь өнгөрсөн дөрвөн жилд засаг барьсан стандарт бус хамтарсан засгийн газрын үед тавигджээ.

Энэ их мөнгө Монголын ард түмэнд наалдалгүй хаашаа алга болчихов? Түүхэнд байгаагүй үндэсний хэмжээний энэ дээрмийг гадныхан Монголын төрийн эрхийг удирдаж байсан, байгаа Монгол дээрэмчидтэй нийлэн Монгол орныг хэдхэн төгрөгөөр баруун солгойгүй худалдаж байгаа энэ цаг үед Монголын ард түмэн Хятад орноос бүх зүйлээрээ хараат байж тэднийг ихээр санхүүжүүлэн наймаа худалдаа нэрээр амь зогоож байна. Монголын хүн амын 70 гаруй хувь нь амьдралаа дээрэмдүүлэн үгүйрч хоосрон, 19000 цэвэр ариун охид минь амьдрахын тулд биеэ үнэлэн Монгол цус булингартаж байна. Ажил хөдөлмөрөөс тусгаарлагдсан 10000 мянга гаруй иргэд гудамжинд хог хаягдал түүн амь зогоож байна. 200 гаруй мянган залуус ажил хөдөлмөргүй нийгэмд гуйлгачин болсноос харь орны хар ажлын хүч, боол болох замыг сонгож байна. Монгол эх орон минь эзэнгүйрэн сүйрч байна. Монгол ахан дүүс минь амьдралгүй мөхөж байна. Бид хохирсоор байна. Харин хэн хожиж байна вэ? "Монголын ардчилал" загварыг боловсруулагчид манай ардчилсан шинэчлэгчид нар Монгол орныг зүгээр ангал руу чулуудчихжээ. Тэд эрх мэдэлд байсаар байвал өнөөдөр ч ирээдүйд ч Монгол орны баялгийг үнэгүйдүүлж биднийг тоно хоосруулсаар л байх болно. Энэ бүгдийг зэрэгцээгээр "их хулгайд" оролцсон "харийн зөвлөхүүд Монгол орны толгойд сууж эх орноо худалдагчдыг араас нь удирдаж хулгайг дэвэргэсээр л байх болно. Эрх баригч нар олны нүдний өмнө эрх мэдэл, хөрөнгө мөнгөнд умбан бидэнд өдөр бүр хэрхэн яаж амьдрахыг минь зааж сургаж Монголын ард түмнийг минь доромжлон бах таваа ханган инээлдэж байна шүү дээ. Бид доромжлуулсаар л байх юм гэж үү. Бидэнд ирээдүй байхгүй гэж үү?

Эх сурвалж: DMNN

29
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419