Г.Энэрэл хүндийн өргөлтийн ДАШТ-нээс хүрэл медаль хүртэж түүхэн амжилтын эзэн боллоо
АНУ-ын Лас-Вегас хотод болж байгаа 2019 оны хүндийн өргөлтийн өсвөр үеийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 71 кг-ийн жинд өрсөлдсөн Г.Энэрэл түлхэлттэй өргөлтөөр хүрэл медаль хүртлээ. Түүний энэхүү амжилт нь Хүндийн өргөлтийн түүхэнд өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан анхны медаль болж байгаагаараа онцлог юм. Мөн энэхүү тэмцээнд эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд өрсөлдсөн “Алдар" спорт хорооны тамирчин, БЗД-ийн "Шавь" цогцолбор сургуулийн сурагч Б.Хонгорзул нийлбэр өргөлтөөр 174 кг өргөж, тавдугаар байранд орлоо.