Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамнаас “Боловсрол ба байгууллага ” үзэсгэлэнг өнөөдөр /2019.03.16/ Блюскай Зочид буудалд зохион байгуулж байна.
Тус арга хэмжээг Монголын нийт оюутан залууст зориулж Улаанбаатар хотын Аллианс Франсез байгууллага, Улаанбаатар хот дахь Франц хэлтэн орнуудын Элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулж байгаа билээ. Бүгд Найрамдах Чех улс нь Франц хэлтэн орнуудын Олон Улсын байгууллагад ажиглагч орноор элссэнээс хойш 20 жил өнгөрсөнтэй холбогдуулан уг арга хэмжээнд оролцож байгаа юм.