Т.Аюурсайхан: Швейцарын "Credit Suisse AG" банкин дахь С.Баярцогтын долларын 3, еврогийн 2, нийт 5 данс илэрлээ
Швейцарын Холбооны Улсаас "Credit Suisse AG" банкин дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг авч иржээ. ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэх юм байна. Оюу Толгойн гэрээтэй холбоотой авилгын шинжтэй гүйлгээ тогтоогдвол гэрээг дахин авч үзэх эрх зүйн үндэслэл болох чухал ач холбогдолтой ажээ.
#МАШ ЧУХАЛ‼️#МАШ ЧУХАЛ‼️ Швейцарын Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг өнөөдөр өглөө авч ирлээ. ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэж байна. Оюу Толгойн гэрээтэй холбоотой харилцаа тогтоогдвол гэрээг дахин авч үзэх эрх зүйн үндэслэл болох чухал ач холбогдолтой.
Posted by DMNN on Friday, March 15, 2019
Эх сурвалж: Mongol HD, DMNN