Монгол цэргийн баярын өдөрт…

Монгол цэргийн баярын өдөрт…

Зэвсэгт хүчний аугаа их баярынх нь өмнө  монгол цэргийн гайхамшигт түүх уламжлал шинэчлэл тэдгээрийн суут хүмүүс баатаруудаа  шагшран магтахгүй байхын аргагүй. Юуны өмнө, 1990-ээд оноос хойш Монголын арми өөрийн хүчээр өөрийн цэргийн урлаг стратеги тактикаар эх орноо хамгаалах үндэс суурийг шинжлэх ухааны үүднээс боловсруулж амьдрал практик дээр хэрэгжүүлж ирсэн Шагдар буюу Шакий генералыг шагшран магтахгүй байхын аргагүй.

Шагдар генерал бол далаад оны салаа ротын захирагч, наяад оны хороо нэгтгэлийн штабын дарга, ерээд оны Зүүнбаянгийн дивизийн захирагч зэрэг хорь гаран жил хээрийн армид шат дараалан алба хааж орос монголгүй бүх шатны сургуулийг нь төгссөн орчин цагийн жинхэнэ монгол цэргийн дарга төдийгүй  улс төрийн ороо бусгаа он жилүүдэд ч Зэвсэгт хүчин болон Жанжин штабыг гадны хэн нэгний гар хөл болголгүйгээр цэвэр цэргийн мэргэжлийн байгууллагаар нь авч үлдэж тэдгээрийг арав гаран жил мэргэжлийн хувьд удирдсан цэргийн агуу стратегич,  Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депатут, Цэргийн ухааны доктор профессор цэргийн онол практикийг хослуулсан орчин цагийн монголын армийн байлдах цэргийн урлагыг үндэслэгч яах аргагүй мөн.

Ажил амьдралын нэвтэрхий толь болсон Шакий генерал аав нь хүүдээ арга билэгээ өвлүүлдэг монгол ухаанаар  алс хол Зүүнбаянгаас Аюушийн Ганбат хэмээх өсөх ирээдүйтэй хурандааг /одоо ЗХЖШ-ын даргад нэр дэвшиж байгаа генерал/ тухайн үедээ бодлогоор хажуудаа дуудан авчирч армийг цаашид авч явах арга ухаан төрийн цэргийн бодлого нарийн нандин зүйлдээ зааж сургаж байсан нь дамжиггүй.

Генерал Аюушийн Ганбатын хувьд мөн л хээрийн армид салаа салбарын захирагч, хорооны штабын дарга, Зүүнбаянгийн дивизийн орлогч, БХЯ, ЗХЖШ-ын ахлах офицер, ЗХЖШ-ын Стратегийн газрын орлогч дарга, ЗХЖШ-ын орлогч дарга, ЗХЖШ-ын 1 дүгээр орлогч дарга, Стратегийн газрын дарга, ЗХЖШ-ын Тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагчаар ажилласан Одесст Цэргийн дээд, Москвад Фрунзын академи, Москвад Жанжин штабын академи, Америкт Батлан хамгаалахын академи төгссөн орчин цагийн монголын армийн бэлтгэгдсэн хамгийн чадалтай генерал гэгддэг.

2003 оны Иракийн дайны гал ид дүрэлзэж байхад цэргүүддээ дайн байлдааны туршлага олгох, улс орныхоо аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангах зорилгоор Шагдар генерал, Ганбат генерал нарын /нүүр зураг дээр/ шууд удирдлага дор Зэвсэгт хүчин цэргийн багаа бүрдүүлж илгээсэн анхны цэргийн багийн командлагч бол одоогийн генерал Баярмагнай бөгөөд тэрээр Монголын армийн хамгийн анхны Иракийн цэргийн багийн командлагч, Монголын армийн хамгийн анхны Африкийн цэргийн багийн командлагч, дотоод гадаадад бүх шатны сургууль албыг шат дараалан дүүргэсэн Монголд төдийгүй дэлхийд цэргийн мэргэжлийн хувьд бэлтгэгдсэн  боловсон хүчин билээ.

2004 онд Иракт олон үндэстэний цэргийн бааз руу тонн шахам тэсрэх бодистой дайран орж ирсэн алан хядагчдын духанд монгол цэргийн пулемётын сум зоож газар дээр нь тэсрэх бодистой нь дэлбэлэн устгаж  бааз дээр байсан хэдэн мянган цэрэг эрсийн амийг аварсан Аззаяа, Самбуу-Ёндон нарын баатаруудад Америкийн ерөнхийлөгч Жорж Буш Монголд ирэхдээ биечлэн баяр хүргэн монгол цэргийн эрэмгий зоригийг шагшран магтаад Ийм эрэлхэг монгол цэргүүдээр хамгаалуулсан  америк цэргүүд хаа ч байсан тайван унтаж чадна гэдгээ итгэлтэйгээр илэрхийлээд буцсан байдаг.

Миний онжав хурандаа Данзандоржийн Нарантулга маань 2003-2004 онд Конго улсад НҮБ-ын энхийг сахиулах цэргийн ажиглагчаар, 2005-2006 онд Иракийг чөлөөлөх олон улсын цэргийн ажиллагаанд монголын цэргийн багийн командлагчаар ажиллаж ирсэн дэлхийн жинхэнэ мэргэжлийн цэрэг байсан бөгөөд харамсалтай нь тэрээр мөн 2007-2008 онд Сьерра-Леон улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд монголын цэргийн багийн командлагчаар томилогдон төр засаг армийн командлалаас өгөгдсөн үүргийг тангараг өргөсөн цэргийн хүний ёсоор амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл амжилттай сайн нэр төртэй гүйцэтгэж яваад Монгол цэргийн баярын өмнөх энэхүү өдөр дэлхийн энх тайвны төлөө алтан амиа өргөснийг дурсан санахгүй байхын аргагүй.

Нараа бид хоёр хамтдаа Улиастайн цэргийн карантинаас эхлээд Тамбовын цэргийн дээдэд зургаан жил тохой залган суралцаж, хот хөдөөгийн цэргийн ангиудаар салааны захирагчаас эхлэн салж нийлэн хорь гаран жил армид хамтдаа алба хаасаар хамгийн сүүлд хоёулаа 2005 оноос олон улсын мандаттай албан үүрэг гүйцэтгэхээр Араб Африкийн зүгт салж одоцгоосон юм.

Д.Нарантулга бидний наяад оны хүйтэн дайны үеийн салаа салбарын офицерүүд бид тавдугаар армийн нэгдсэн сургалт хэлбэрээр Орхон Хангалын бэлчир дээр өвөл хоёр сар, зун гурван сар хээрийн сургуульд гарахдаа цэргүүдээрээ дайсны толгойг намнуулж сургахын тулд  окопондоо өөрсдөө банзан байгаа бариад гараараа цухуйлган толгой дээгүүрээ автоматаар шүршүүлэхдээ окопны чулуу шороо бутарч байсанчиг нүдээ цавчилгүй гол нь байнд туссан сумны нүхийг л сайтар олж харан тооцоолоод буудагч цэрэг руугаа хээрийн утсан холбоогоор заавар зөвлөгөө өгөн загнан хашгичаж дахин дахин өөрсөд рүүгээ буудуулсаар байгаад цэргүүдээ бүгдийг нь онц буудуулж сургадаг байв.

Хээрийн сургуулиас дөнгөж бууж ирээд байтал Хөтөлийн цемент-шохойн үйлдвэрт гарсан цацрагийн ослыг салааны захирагч Нарантулга, Батжаргал нар маань мэргэжлийн өндөр ур чадвар гарган таслан зогсоож чадсанаар болзошгүй цацрагийн хордолтоос Хөтөл хот тосгоны олон мянган хүний амь нас эрүүл мэндийг авран хамгаалсан юм.

Бидний монгол цэргийн яс чанар  бол өвөг дээдэс ахмад үеийнхээ хөдөлмөрч дайчин уламжлал шударга ёс цэрэг эх оронч үзэл дээр тулгуурлаж өнгөрсөн түүхээсээ байнга суралцан ирээдүйгээ босгож байх учиртай. Тухайлбал, армид домог болон яригддаг хурандаа Аюуш монголын армийн анхны танкист тэрээр зүүн хязгаарт Японтой байлдаж явахдаа хамгийн түрүүнд байлдаанд Хуйнаа хэмээн танктайгаа зориглон дайрч орсоор байгаад Хуйнаа Аюуш нэрээр армид алдаршсан, 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын буудлагыг Хянганы нурууны орой дээрээс танкаараа хийж байсан, дайны дараа хорин жил хороо цэргийн дарга, арван жил армийн ургацын комиссын даргаар ажилласан, 1957 онд манай арми дайны үеийн бүх танкаа ЗХУ руу буцаан ачуулахад Аюуш хурандаа ганц Т-34 танк яаж ийж байн аргалж авч үлдэж жолоодож байгаад, одоо тэр танк Зайсан толгойн бэлд сүндэрлэж байгаа зэргийг дурдаж болно.

Хуйнаа гэдэг нь орсоор хараалын үг гэлээ ч яг тухайн үеийн утгаар нь монголчилбол Үхсэн хойноо энэ муусайн нохойн баас самурай нарыг монгол цэргийн танкаар тэгшлээд өгнөө хэмээн эрэмгий зоригоор үхэхээс ч айхгүй дайсны гал руу дайран орохтой адил утга санааг илэрхийлж байгаа юм. Тэгээд хэлснээ ёсоор болгоод ялалтын буудлагаа Хянганы нурууны орой дээрээс хийж байсан тухай оросын хэвлэлд ч тэмдэглэгдэн үлджээ. http://asiarussia.ru/news/14129/

Баруун хязгаарт Байтаг богдын хил дээр өөрсдөөсөө 15 дахин илүү хүчтэй Оспаны дээрэмчидтэй алалцаад мөнхөрсөн арван баатар эрсийн баатарлаг гайхамшигийг тэдгээр дээрэмчид ч шагшраад  зогсохгүй бас дуурайж баатар болчих санаатай  бүлээн цуснаас нь балгаж байсан гэдэг.

Цахар монголын зоригт хөвүүн Түрэмгий баатар Баяр гүн баруун зүгт Ховдыг чөлөөлж өмнөд зүгт цагаан хэрмийг дайлаар мордож зүүн хязгаарыг байлдан тохинуулж хойд зүгт гамин цэргийг бутниргэн дөрвөн зүг найман зовхист монгол үндэстнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэн байлдаж явсан Богд хааны хамгийн баавартай супер  монгол цэргийн дарга 

тэрээр Эзэн хааныхаа зарлигийг даган цагийн эрхээр Цагаан намын цэрэгтэй хүч хавсран улаантантай байлдаж яваад адаг сүүлдээ Ардын журамт цэргүүддээ алуулаад дууссан гашуун түүхээс суралцан өнөөдөр бид улаан цагаан хөх ногооноороо талцалгүй  улс төрийн шийдвэр гаргагчид маань дор бүрдээ нэг нэг шат доош буулт хийхэд л Нэгдсэн Монгол босоход энүүхэнд байна.

Баатар цагаан хааны генерал Барон Унгерны Азийн морин дивиз Монгол цэргийн жанжин Найдан гүний цэрэгтэй хүч хавсран 1920 оны 11-р сард Өргөөг эзлэх гэж дайраад хятадын гарнизон гамин цэрэгтэй тулалдан олон хүнээ алдаад ухраад байсан 1920 оны 11-р сарын 28-ны тэр шөнө дайны хажуугаар дажин гэгчээр аян дайнд аяншиж шантарсан цагаантны цэргүүдээс нь дэд есаул Царегородцев тэргүүтэй 15 офицер, 22 морин цэрэг оргон алга болоход Бароны нүд нь улам цаашаа цонхийн аргаа ядахдаа найдвартайгаар нь Найдан гүнийг дуудан учир байдлыг таниулаад үүрэг даалгавар өгөхөд Найдан гүн За гэхийн завдалгүй хоёрзуут цэргүүдээ түгшүүрдэн харанхуй шөнийн дундуур хаашаа ч юм бүү мэд пижигнүүлэн алга болжээ. Хоёр хоног өнгөрсөн ч Найдан гүнээс сураг ажиг үгүй болохоор Барон дотроо муу санаалан Найдан муу хулгайч намайг бас л гол гаргалаа ухааны юм бодон суутал гуравдахь хоног дээр Найдан гүн цэргүүдтэйгээ яаж пижигнэлдэн явсан яг тэрэн шигээ давхилдан ирэхдээ гурван үхрийн ширэн шуудайнд оргодол цэргүүдийнх нь толгойг тоо ёсоор нь огтлон ганзаглаад бас дээрээс нь сайн дураараа бууж өгсөн гэх гурван офицерийг хүлээстэй нь авчирсныг хараад Барон Унгерны нүдэнд баярын оч гийж, За гэвэл ёогүй зан чанартай ийм монгол цэргүүдтэй байхад би  Лиссабон ч хүрэх чадна хэмээн ам алдсан түүхтэй.

ДЭЛХИЙН МОНГОЛ ЦЭРЭГ:

Арабын цөлд хуягаа тайлаагүй

Афганы ууланд буугаа тавиагүй

Африкийн ширэнгэд дуулгаа хумиагүй

Дайны хөлд дасан зохицохдоо харх мэт

Дайсны өөдөөс байлдан ноцохдоо барс мэт

Монгол цэргээр мануулсан дэлхий амгалан байг

Монгол морьдоор самнуулсан хөрс нь онгон болог.

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

38
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419