Б.Баярмаа: Бичил бизнесийн зээл барьцаа хөрөнгө шаардахгүй

Б.Баярмаа: Бичил бизнесийн зээл барьцаа хөрөнгө шаардахгүй

-Банкны үйлчилгээг зайнаас иргэдэд хүргэхэд анхаарч байна-

Банкны системийн нөлөө бүхий банкны нэг нь Худалдаа хөгжлийн банк. Тус банк энэ оноос иргэдэд, түүний дотор бичил бизнес эрхлэгчдэд зориулсан сарын 1.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлээд буй. Хөдлөх хөрөнгөө барьцаалаад нийт 30 хүртэлх сая төгрөгийн зээлийг барьцаа хөрөнгөгүй авах боломжийг олгож эхэлсэн нь эрэлт ихтэй байна. Ингээд Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаатай ярилцлаа.

-Мөнгөний бодлого хэрэгжүүлж буй төв банкны зүгээс энэ онд хэрэглээний зээлийг цаг хугацааны хувьд хязгаарлаж, бизнесийн зээлийг түлхүү дэмжихээ илэрхийлсэн. Энэ хүрээнд оны өмнө зарим зохицуулалт хийгдэж дууссан. Худалдаа хөгжлийн банкны хувьд бизнесийн зээлийг дэмжих, урьд өмнөхөөсөө илүү хэмжээгээр олгох тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Таны хэлсэнчлэн Монгол банк болон Засгийн газрын түвшинд 2019 оныг бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр олноор бий болгох, улмаар эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор тодорхой санаачилга гаргасан. Үүнийг бодит ажил болгоход банкны салбар түүчээлэн оролцож байна. Бизнесийн үйл ажиллагаа идэвхжих хэрээр аливаа улс орны нийгэм, эдийн засагт төдийгүй тухайн иргэний ажил, амьдралд хүртэл бодитой өөрчлөлт гардаг. Ийм амжилтыг бүтээхэд баялаг бүтээгчдийн үүрэг, оролцоо, тэдний хувь нэмэр хамгийн их байдаг. Нөгөө талдаа хувийн хэвшилд тулгардаг гол бэрхшээл, саад бол санхүүжилт. Үүнийг шийдэхэд нь банкны салбар өөрсдийн бий болгосон олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ  хамтран ажилласаар ирсэн.

Худалдаа, хөгжлийн банкны хувьд бизнес эрхлэгчдэд зориулсан хэд хэдэн төрлийн зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэж байна. Тухайлбал, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл, үл хөдлөх хөрөнгийн зээл байна. Бизнесийн зээлийн сонголт өнгөрсөн хугацааны ололт, туршлагын үр дүнд төрөлжсөн төдийгүй харилцагчдад илүү уян хатан нөхцөлтэй хүрч байгааг энд онцлон тэмдэглэе. Худалдаа хөгжлийн банкны хувьд байгууллагын түвшний зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон жилийн турш тогтвортой үзүүлж ирсэн. Энэ нь манай банкны нэг тодотгол. Үүнээс гадна сүүлийн 15 жилийн хугацаанд иргэдэд чиглэсэн бизнесийн бичил зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг идэвхтэйгээр дэмжиж, банкны үйлчилгээг харилцагчдад аль болох хурдан шуурхай хүргэхэд анхаарч ирлээ.

-Иргэд бичил бизнесийн зээл авахын тулд барьцаа хөрөнгө, эргэлтийн хөрөнгөтэй холбоотой бичиг цаас юуны өмнө бүрдүүлэх, түүнийгээ нотлох гээд багагүй цаг алддаг. Танай банкны хувьд энэхүү уламжлалт хандлагыг өөрчлөх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Бидний хувьд одоогийн нийтлэг гэж хэлж болох бизнесийн зээл өгөх явцад гардаг барьцаа хөрөнгө, баталгаатай холбоотой цаг хугацаа, бусад зардлыг бууруулах үүднээс тухайн бизнес эрхлэгчдэд гарааны ижил нөхцөл олгохыг зорьсон. Ингэснээр тухайн зээл хүссэн харилцагчаас барьцаа хөрөнгө, баталгаатай холбоотой зүйл шаардахгүй байгаагаараа ихээхэн онцлог. Манай банкнаас зээл хүссэн харилцагчид бичил, том, жижиг, дунд бизнестэй байхыг бид чухалчилж үзэлгүйгээр бүгдэд нь бизнесийн бичил хэмжээний зээлийг санал болгож байгаа.

-Бизнес эрхлэгч нартай уулзахад барьцаа хөрөнгөтэй холбоотой бэрхшээлээ ярьдаг. Тэгвэл энэ асуудал илүү нааштай, уян хатан болсон юм байна гэж ойлголоо. Иргэдэд зориулсан бизнесийн бичил зээлийн бүтээгдэхүүний эрэлт хэр байна вэ? Энэ бүтээгдэхүүний онцлог, ялгарал нь юу вэ?

-Бизнесийн бичил зээлийн шинэ бүтээгдэхүүн зах зээлд гарснаас хойших хоёр сарын хугацаанд маш олон хүнд хүрч чадсан байна. Манай банкны TDB pay-ээр болон бүх банкны ПОС машин ашиглан төлбөр хүлээн авдаг бизнес эрхлэгчид 30 хүртэлх сая төгрөгийн зээлийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн нь бизнесийн орчинд ийм шинэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ их байсныг харуулж байна. Салбарууд маань ачаалал ихтэй байна. Уг зээлийг авахад үл хөдлөх хөрөнгийн барьцаа хэрэггүй. Хөдлөх хөрөнгөө барьцаалаад зээл авах боломжтой. Бизнес эрхлэгчид манай бүтээгдэхүүнийг талархалтай хүлээж авч, урмын үгээ эхнээсээ хэлж байна. Үнэхээр цагаа олсон бүтээгдэхүүнийг бизнесийн үйл ажиллагаа эрчимждэг энэ үед гаргаж ирсэн нь нүдээ олжээ гэсэн талархал их ирж байна.

-Танай банкны харилцагч биш бизнес эрхлэгч энэ зээлийг авах боломжтой юу?

-Тухайн иргэн аль нэг банкны дансаар эсвэл өөр нэг банкны ПОС машинаар гүйлгээгээ хийдэг бол түүнийгээ бидэнд нотлоод, 15 хүртэлх сая төгрөгийн бүтээгдэхүүний бичил бизнесийн зээл авах боломжтой. Харин үүний дараа зээлийн эргэн төлөлт, санхүүгийн сахилга бат, хариуцлагатай байдлаараа өөрийгөө харуулаад, таниулаад явсны дараа бичил зээл маань 30 хүртэлх сая төгрөгөөр нэмэгдэх боломжтой.

-Бичил бизнесийн зээлийг аль салбарынхан түлхүү авч байна вэ. Энэ бүтээгдэхүүний хугацаа хэдэн сараар хэмжигдэж байгаа вэ?

- Хэдэн жилийн өмнө бол бизнес эрхлэгчид 12 сар хүртэлх хугацаатай зээл түлхүү авдаг байсан бол дараа нь 24 сар болсон. Одоо эргэлтийн хөрөнгийн зээлийг 36 хүртэлх сарын хугацаатай авч байгаа. Хөрөнгө оруулалтын зээл болоод ирвэл бүр 60 хүртэлх сараар авч болж байна. Бид хоёрын энэ ярилцаж байгаа бичил зээлийн хувьд дээд тал нь 36 хүртэлх сараар авч болно. Гурван жилийн хугацаатай зээл гэдэг жижиг бизнес эрхэлж байгаа хүнд таатай боломж юм.

Ер нь жижиглэн болон бөөний худалдааныхан манай бүтээгдэхүүнийг түлхүү сонирхож байна. Манайх уламжлалт бизнесийн зээл, хөрөнгийн зээл, үл хөдлөх  болон эргэлтийн хөрөнгийн зээл, төслийн зээлүүдээ маш олон бизнес эрхлэгч, Монгол Улсын баялаг бүтээгчид, бүх салбарт нь зээл олгож ирсэн. Тухайлбал, хүнд, хөнгөн үйлдвэр, уул уурхай, барилга, тоног төхөөрөмж гээд бүгдэд нь зээл олгож байсан. Тийм учраас энэ зээл маань бидний хүрч чаддаггүй байсан бичил бизнес эрхлэгчдэд илүү их тохиромжтой болоод ирж байгаа.

-Зээлийн хүү бусад банкны санал болгож байгаа бүтээгдэхүүнтэй харьцуулахад хэр өрсөлдөх чадвартай вэ. Бичил бизнес эрхлэгчдэд хэр нийцтэй хүү вэ?

-Бизнес эрхлэгчид зээл авахад хүү, хугацаа гэсэн хоёр хүчин зүйл хамгийн чухал байдаг. Тухайн хүний сонирхсон зээлийн хугацаа урт, тавиу, богино хугацаанд шахагдаад байхгүй, хүү нь бага байх тусмаа сайн. Арилжааны банкууд сүүлийн хэдэн жилийн турш зээлийн хүүг бууруулах тал дээр дор бүрнээ ажиллаж ирлээ. Мөн зээлийн хүүд нөлөөлж байгаа нийгэм, улс төрийн эрсдэл, хууль эрх зүйн зардлыг бууруулах чиглэлд анхаарч байна. Бичил бизнесийн зээлийн хүүгийн хувьд өрсөлдөхүйц гэж бид үзэж байгаа. Сарын 1.7 хувийн хүүтэй.  Энэ нь зах зээл дээр нэлээн боломжийн, өрсөлдөхүйц хүү.

Ер нь арилжааны банкууд дотроо Худалдаа, хөгжлийн банк аливаа зээлийн, харилцах хадгаламжийн, карт, төлбөр тооцооны, гадаад гуйвуулга, худалдааны санхүүжилт, төслийн гээд бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд хамгийн уян хатан, хамгийн урт хугацаатай, хамгийн бага хүүтэй, хамгийн бага шимтгэлтэй, хамгийн бага шат дараалалтайгаар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж ирсэн. Үүний нэг тод жишээ гэвэл, сүүлийн үед банкин дээр харилцагч ирэхгүйгээр банкны үйлчилгээг зайнаас авах нөхцөл бүрдүүлэхээр сүүлийн таван жилийн хугацаанд техник технологид багагүй хөрөнгө оруулалт хийж байна. Зээлийн тухайд гэвэл хадгаламж барьцаалсан зээлийг манай харилцагч банкин дээр заавал өөрийн биеэр ирэхгүй, TDB онлайн сувгийг ашиглаж бүх төрлийн хадгаламж барьцаалсан зээл авах боломжтой. Нөгөөтэйгүүр, бид финтек гэж ярьдаг, цахим худалдааны платформыг бизнес эрхлэгчдэдээ зориулаад буй shoppy.mn цахим дэлгүүрээс иргэд өөрийн хүссэн бараа, бүтээгдэхүүн сонгох авах явцад хэрвээ мөнгө дутвал шууд зээл авах боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ зээлийг онцолж буй учир нь зээлийн хүсэлт илгээх, шийдвэрлүүлэх процесс нь 100% онлайн бөгөөд шийдвэрийг хиймэл оюун ухаан гаргаж байгаа юм. Бид банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг аль болох зайнаас хүргэхээр ажиллаж, тэр чиглэлд илүү тэмүүлж, хөрөнгө оруулалт хийж байна.

-Банкууд болон банк бус санхүүгийн байгууллагууд хэрэглээний болон бизнесийн зээл олгох сонирхол их болсон байна. Банк, санхүүгийн бүтээгдэхүүн цахим хэлбэрт шилжиж, финтек болсноор дунд болон урт хугацаанд зээлийн хүү буурах, харилцагчдад ирэх ачаалал тэр хэрээр буурах давуу тал гарч ирэхээр байна. Ингэснээр танай банкны хувьд ямар боломжууд шинээр бий болж байна вэ?

-Манай банк цахим бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч төдийгүй түүчээлэгч. Анхны цахим платформыг бий болгосон гэдгээрээ энэ банкинд ажиллаж байгаа ажилтны хувьд бахархдаг. Яагаад ингэж хэлж байна гэвэл манай Худалдаа хөгжлийн банкны цахим суваг маань өөрөө бүх финтек, бүх хөгжүүлэгчдэд, бүх арилжааны банкууд болон бүх харилцагчдад нээлттэй платформ. Санхүүгийн гурван тулгуур салбар болох банк, даатгал, хөрөнгийн зах зээлийг цахимжуулж чадсан цорын ганц банк бол Худалдаа, хөгжлийн банк. Манайх даатгалын компани биш, харин даатгалын зуучлагчийн бүтээгдэхүүнийг харилцагчиддаа санал болгож оролцдогийн хувьд энэ даатгалыг авч байгаа манай харилцагчид зайнаас даатгалын хугацаагаа сунгуулах, даатгалд хамрагдах боломжтой болсон. Хөрөнгийн зах зээл дээр арилжаанд оролцох гэж байгаа аливаа санхүүгийн тоглогчдод хамгийн өргөн сүлжээтэй, цаг тухайд нь шаардлагатай мэдээллийг цаг хугацааны мэдрэмжтэйгээр хүргэж ирснээрээ бидний давуу тал. Хөрөнгийн зах зээлийн энэ автоматжуулалтыг манай Худалдаа, хөгжлийн банкны хөрөнгө зохицуулалтын газрын ажилтнууд болон манай мэдээллийн технологийн газрын инженерүүд хамтдаа хийсэн гэдгээр илүү их бахархаж байгаа.

Хөрөнгийн зах зээлийн тоглогчид манай платформыг ашиглаад хөрөнгийн арилжаанд оролцохдоо их баяртай, сэтгэл хангалуун байгаа гэсэн мэдээлэл өгч байгаа. Цаг хугацаатай уралдан амьдардаг болсон энэ үед замын түгжрэл гацсаар банкинд ирж, үйлчилгээ авах гэж дугаарлан зогсохоос зайлсхийж, зайнаас бүтээгдэхүүн, үйлчилгээг нь цахим сувгаар авах боломж нь илүү нээлттэй болсон. Цахимаар харилцах дансаа нээж болж байна, гадаад гуйвуулгаа хийж байна. Хадгаламж барьцаалсан зээлээ авч байна. Энэ бол манай Худалдаа, хөгжлийн банкны цорын ганц давуу тал. Зайнаас үйлчилгээ үзүүлэхийн тулд финтек нэг талдаа банкны зардлыг өсгөж байгаа. Технологийн шинэчлэлд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Зээлийн хүүг өсгөх шалтгааны нэг нь технологийн шинэчлэлд зориулсан хөрөнгө оруулалтын зардал болж нөлөөлөх жишээтэй. Гэхдээ том шалтгаан гэвэл үгүй. Банк технологид хөрөнгө оруулалт хийж байгаа нь харилцагчийн төлөө, харилцагчийнхаа аюулгүй байдлыг хангахад чиглэсэн гэдгийг энд цохон тэмдэглэе. Банк руу ирэх иргэний цаг хугацаа, хөрөнгө мөнгөний зардлыг хэмнэх үүднээс финтекийн технологид хөрөнгө оруулалт хийж байгаа.

-Бичил бизнесийн зээлийг төгрөгөөр бус бусад валютаар авах боломжтой юу?

-Харилцагч өөрөө хүссэн нөхцөлд бидний хувьд 14 төрлийн валютаар зээл олгох боломжтой. Гэхдээ ханшийн эрсдэл хурцаар тавигдаж байгаа учраас харилцагчийн өөрийнх нь сонголт.

-Азийн хөгжлийн банк болон Батлан даалтын сантай хамтран төслийн зээл олгодог гэж сонслоо. Энэ нь ямар төрлийн онцлогтой зээлийн бүтээгдэхүүн бэ. Бичил бизнесийн зээлээс бол өөр гэж ойлголоо. Зөв үү?

-Тийм ээ. Монгол Улсад Азийн хөгжлийн банк, Батлан даалтын сантай хамтран олгодог зээлийг харилцагчдадаа санал болгож, үүнд түүчээлэн оролцсон Худалдаа, хөгжлийн банкны үе үеийн ажилтнууд, одоогийн удирдлагуудад талархах нь зүйтэй байх гэж боддог. Энэ зээл маань 10 жилийн урт хугацаатай бөгөөд жилийн 12 хувь буюу сарын нэг хувийн хүүтэй. Хэмжээ нь нэг тэрбум төгрөг хүртэл авч болно. Хэрэв тухайн зээл хүсэгчийн барьцаа хөрөнгө хүрэхгүй бол 60 хүртэлх хувиараа зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргуулаад авах боломжтой. Бид уг зээлийн бүтээгдэхүүнийг харилцагчдадаа санал болгоод гурван жилийн нүүр үзсэн байна. Энэ хугацаанд манайхаас зээл авсан харилцагчид сэтгэл хангалуун байгаа. Манай зээлийг Азийн хөгжлийн банкнаас хамгийн чанартай, сайн төлөлттэй зээл гэж үзэж байгаа.

-Сүүлийн үед нийгэмд үүссэн улс төрийн нөхцөл байдлаас үүдэн Худалдаа, хөгжлийн банкны нэр хүндтэй холбоотой цаашилбал банк, санхүүгийн салбарт болгоомжилсон уур амьсгал үүссэн гэж хэлж болно. Тэгэхээр таны энэ ярианаас танай банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж ойлголоо. Харилцагч, хамтран ажиллаж ирсэн байгууллагууддаа энэ ярилцлагаар дамжуулан юу гэж хэлэх вэ?

-Цаг үеэ олоод бизнесийн ид улирал эхэлж байгаа үед ярилцлага авч буй танай сонинд баярлалаа. Сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан нэлээн олон мэдээлэл нийтэд хүрч байна. Өнгөрсөн хугацаанд үүссэн нөхцөл байдлаас бидэнд нэг алдаа байгаагаа өөрсдөө ухаарлаа. Худалдаа, хөгжлийн банк системийн нөлөө бүхий банк учраас бид банкныхаа өдөр тутмын үйл ажиллагааг хангаж, харилцагчдадаа хурдан шуурхай санхүүгийн үйлчилгээг банкны ажилтан бүр шат болгонд хамгийн сайнаар чанартай хийж, хэрэгжүүлээд явахад л энэ бүхэн болно гэж бодсон чинь үгүй юм байна. Бид нар хийдэг энэ ажлаа ард иргэддээ зөвөөр ойлгуулах хэрэгтэйг бас энэ үйл явдлаас анзаарлаа. Хийсэн, хүрсэн амжилт, олон улсаас татаад аваад ирсэн боломжууд, гадаадад Худалдаа, хөгжлийн банк гэдэг Монгол Улсын банкны нүүр царай гэдэг энэ зүйлээ бид гадагшаа яриад байдгаас үүнийгээ дотооддоо ярьдаггүй юм байна. Энэ зүйлийг сая ойлгосон. Би 22 жил энэ системд ажиллаж байгаа мэргэжлийн банкир хүний хувьд, жирийн нэг банкны ажилтны хувьд нэг зүйлд маш итгэлтэй байна. Монгол Улсын анхдагч, тэргүүлэгч ууган банкны үйл ажиллагаа найдвартай, хэвийн явж байгаа гэдгийг цохон тэмдэглэе. Энэ үйл ажиллагаанд биднийг өнөөдөр 29 жил оршин тогтнож, салбартаа тэргүүлэн ажиллахад хамт байсан үе үеийн удирдлагууд, үе үеийн ахмадууд, дунд болон залуу үеийн ажилтнууддаа, биднийг үргэлж, түшиж, банкны бизнесээ хийхэд өөрсдийн хэрэгцээтэй төлбөр тооцоогоо хийлгэж байсан харилцагчид, гадна, дотнын түншүүддээ зориуд талархал илэрхийлье. Худалдаа, хөгжлийн банк яг өнөөдрийн байдлаар 7.8 их наяд төгрөгийн нийт актив хөрөнгөтэй, 3.5 их наядын зээлийн багцтай, 3.3 их наяд төгрөгийн харилцах хадгаламжийн данстай, Монголын банкны системийн 25 хувийг дангаараа бүрдүүлж байна.

Ярилцлага өгсөн танд баярлаа. Таны ажилд амжилт хүсье.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419