Жэк Магийн эмэгтэйчүүдэд хандаж хэлсэн хатуу үг
Хэрвээ ажиллахаас дургүй хүрч, ядарлаа гэж ажлаа хаяж байгаа бол доорх 3 зүйлийг тунгаан бодоорой!
- Толинд өөрийгөө хар! Дур булаам үзэсгэлэн төгс залуухан байна уу?
- Банкныхаа хадгаламжийг шалга! Амьдралд чинь хүрэлцэхүйц мөнгө байна уу үгүй юу?
- Баян хүнтэй сууж өв хөрөнгө өвлөж авна гэж мөрөөдсөний ч хэрэггүй. Өөрийн хүчээр мөнгө ол!
Би эмэгтэйчүүдийг ингэж амьдрах нь илүү "зовлон" гэж үздэг
- Ямар нэгэн аргаар мөнгийг олж сур, тэрнээс хэмнэх хэрэггүй!
- Ямар нэгэн зүйл тохиолдоход хашгирч орилох биш, зүгээр л тайван бод!
- Өөрийнхөө хүссэн зүйлийг ариун цагаан хөдөлмөрөөрөө худалдан авч бай!
- Бага ярьж их хөдөл!
- Битгий баян хүнтэй суувал, бүх юм болчихно гэж мөрөөд!
- Хэрвээ яг одоо хийж байгаа ажил чинь таалагдахгүй бол, халагдах өргөдлөө өгөөд гар эсвэл амаа хамхиад ажлаа хий!
- Авахаа аваад, хаяхаа хаяж бай!
- Санал нийлэхгүй байж болно, гэхдээ бусдыг хундэлж сур!
- Арга тасарсан яах ч аргагүй үед, цаг хугацаа бүгдийг шийднэ. Зүгээр л орхиж сур! Алдааг дахин давтах хэрэггүй!
- Хүмүүжилтэй энэрэнгуй сайхан сэтгэлтэй бай!
- Үзэсгэлэн төгс өөртөө итгэлтэй харагд!
- Хэн нэгэн чамаас урван итгэл алдрах үед, уучлан өршөөх нинжин сэтгэлтэй бай! Хэдий чамд хэцүү байсан ч, гэсэн өгөөмөр сэтгэл таныг улам гэрэлтүүлнэ.
- Үргэлж өс хонзон санаж явах нь, чамайг ядраана.Тиймээс аль болох хурдан мартаж сэтгэлээ зовоохгуй бай.
- Мөнгө чухал ч гэсэн эцэг эх, эр хүний гарыг харалгүй өөрийн хүчээр олсон мөнгө хамгийн сайхан.
- Олны дунд өөрийнхөө хүч чадлыг хэт дөвийлгэх хэрэггүй,чамтай чамгүй нар манддагаараа мандана.
- Өнгөрсөн бүх муу зүйлыг март, өнөөдөртөө амьдар!
- Бүх зүйлээ алдсан ч гэсэн инээмсэглэлийг битгий алд!