Судлаач Д.Ганхуяг: Баруунд сургууль төгсөгч Монголчуудын дөрвөн шинж төрөл
Судлаач Д.Ганхуяг АНУ, Англи зэрэг барууны өндөр хөгжилтэй оронд их, дээд сургууль төгсөгчдийн талаар товч байр суурь илэрхийлжээ.
Тодруулбал тэрээр:
"Монголын Баруунд сургууль төгсөгчдийг дараах үндсэн хэв шинжид хувааж болно:
Нэг. "Худал гайхуулагсад" - Барууны сургуулийн 1-2-3-6 сар, 1-2 жилийн курс, дамжаа, дадлагыг Барууны бүрэн дээд боловсрол эзэмшсэн гэж намтартаа бичдэг, ярьдаг худал гайхуулагсад. Эд тоогоор маш олон бөгөөд ихэнхдээ хулхи баагийнууд.
Хоёр. "Бор зүрхээрээ зүтгэгч" - Өөрийн авъяас чадвар, хичээл зүтгэлээр амжилтад хүрч Барууны сургуульд элсэж сурч, төгссөн жинхэнэ мундагчууд. Эдэнд бүрэн итгэж болно. Гэхдээ тооны хувьд тун цөөн.
Гурав. "Эцэг эхийн буяныг эдлэгсэд" - Эрх мэдэл, эд хөрөнгө бүхий эцэг эхийг тусламжийн буянаар Барууны сургуульд суралцаж төгсөгчид. Эдний 10 хүнээс 1-2 нь онц сайн сурч чаддаг ба бусад нь голдуу хулхи баагийнууд.
Дөрөв. "Намын бодлогын залуучууд" -
Улс төрийн лидер дагах буюу намын залуучуудын байгууллагаар дамжин, намд үнэнчээ харуулсны ачаар Барууны сургууль сурч төгсөгчид. Эдэнд итгэж яагаад ч болохгүй.
Учир нь хүүхэд байхаасаа буруу хүмүүжсэн, Баруунд тагнуулын сургуульд сурсантай адилтгам зан авир, үйлдэлтэй. Эд тооны хувьд нэлээд олон..." гэжээ.
Эх сурвалж: sonin.mn