Энэ PUBG-чиний ааш авирыг тэвчиж амьдарч чадахгүй нь ээ...
Би одоо тэвчихгүй чамаас удахгүй салахаар шийдэж байгаа насаараа энэ PUBG-чиний ааш авир доор тэвчиж амьдарч чадахгүй. Анхнаасаа угаасаа л писийчин байсан. Аан за гайгүй болчих байх гэж бодсоор байтал 35 хүрлээ гурван хүүхэдтэй болсон ч улам тоглоомд донтох боллоо. Одоо бол бүүр хэлэхээсээ залхаж байна. Би юм хэлэхээр чи хэнийг дуурайж нөхрөө доош хийгээд байгаа юм гэх. Өөрийнхөөрөө байх, тайван байх, ядаргаагаа тайлах байдал бол PUBG-дахаа гэж бодно.
Архи дарс уухгүй авгай хүүхэн эргүүлдэггүй болохоороо боллоо гэж боддог. Хүмүүс чинь ядаж фэйс дээр гарсан хов живийн талаар ярилцаад хошуугаа нийлүүлдэг дээ. Тийм юм ярихаар битгий хэрэггүй хов жив яриад бай ажлаа тарж ядраад ирж байхад гээд PUBG-гээ тоглоод суучихна. Гэртээ байх цаг нь өдөрт орой 9-өөс 11 цагийн хооронд гуравхан цагийн арван минут эхнэр нөхөр шиг эцэг эх шиг хүүхдүүдийнхээ өөд өөдөөсөө хараад юм ярилцаад суухыг л би хүссэн. Энэ тийм их хэцүү хүсэл гэж үү?
Энэ мэссэжийг уншиж чадаад алдаагаа ухаараад донтсон тоглоомоосоо салвал сал үгүй бол эхнэр хүүхдээсээ сал. Чиний тоглоомдоо үхчих вий гэсэн хүйтэн царайг харж стрессдэж сууж байхаар гурван хүүхэдтэйгээ бодож санах зүйл байхгүй аз жаргалтайгаар амьдарвал хамаагүй их зүйлд хүрнэ гэдгээ би сайн мэдэж байна. Дахин хэлье энэ сүүлийн боломж...
Уучлаарай Батмөнх ахаа таныг загнаж байгаа юм шиг баахан юм биччихлээ. Би нэмэлт тайлбар хийх хэрэггүй биздээ. Та энийг болбол миний хаяг усыг гаргалгүйгээр нийтлээд өгөөч гэж хүсэх гэсэн юмаа. Энэ зөвхөн надад тохиолдоод байгаа зүйл биш учраас гэснийг за бас нэг хүний амьдарлаа авраад ухаарахад нь жоохон ч атугай нэмэр болчих юм болов уу гэж бодоод ямар нэг засваргүйгээр орууллаа ...
Эх сурвал: Батмөнх