Үнэн...
Эртээ урьдын цагт нэгэн нарлаг сайхан өдөр Үнэн, Худал хоёр хувцсаа тайчин худгийн усанд хамтдаа орж байгаад, Худал уснаас гэнэтхэн гараад Үнэний хувцсыг өмсөөд зугтангуут Үнэн араас нь ухасхийн гарч Худлаас хувцсаа буцаан авахаар хөөхийг харсан хүмүүс түүнд туслах нь бүү хэл хорсол жигшил, ичгүүртэйгээр нүүр буруулцгаахад хөөрхий Үнэн худгийн ёроолдоо буцан орж нүцгэн биеэ нуун амьдрах болсон тэр цагаас хойш Худал хорвоо ертөнцөөр Үнэнийг хувцсыг өмсөн явж, нүцгэн Үнэнийг харах дургүй хүмүүсийн дур хүсэлд нь нийцдэг болсон гэдэг.
Миний бие Баабарыг нэгэн нийтлэлдээ үнэнээр нь жаахан магтаад тавьсан чинь эрлийз хурлийзыг магтлаа гээд элдэв янзаар хэлүүлээд итгэж ядаад түүний удам судрыг нь ухаад үзтэл харин Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг Отгонтэнгэр хайрханы бэлд Хуримт гэдэг газар төрсөн дэлхийд ганц сарлагын чиглэлээр мэргэжсэн эрдэмтэн доктор профессор Бат-Эрдэнэ гуайн ууган хүү нь байдаг байна штээ.
Сонирхолтой нь, Баабарын аав багадаа Намжил гэдэг нэртэй байсан боловч хүүхэд байхдаа тугалаа харамласан сарлагт мөргүүлээд хүндээр өвдөхөд нь лам нэрийг нь сольж Бат-Эрдэнэ болгосон бөгөөд хожим нь мөргүүлсэн сарлагыхаа онцлог шинжийг судалсаар байгаад дэлхийд сарлагаар доктор хамгаалсан цорын ганц эрдэмтэн болсныг дараах гадаад линкээс харж болно. http://www.dslib.net/
Хүн бүр л сайнтай муутай байдаг, зуун хувь төгс эсвэл зуун хувь муу хүн гэж хаана ч үгүй болохоор муулуулаад байгаа хүмүүсийн ч сайн чанарыг бас санаж сайн мууг нь дэнсэлж байх нь зүйтэй хэмээн бодож явдагийн хувьд, нэг хэсэг С.Баярыг амтай болгон нь авилгалч идсэн ууснаар нь муулаад хэцүү нэрт хэрэг төвөгт орохоор нь ядаж ганц үнэнийг нь гаргаж тавья хэмээн шийдээд Санжийн Баярын сайн тал нь гээд бичээд тавьсан чинь балдага пялдага мэтээр баахан хэлүүлэв. Уг нь бол улаан дипломтой МГУ төгсч ирээд Авхиа Цэдэнбал нарын ард түмний өмнө хэлэх үгийг нь бэлдэж шигшэж шивэж шивнэж ард нь зогсдог адьюдант нь байсан шаггүй толгой хэмээн сайрхаж бичээд л буруудсан хэрэг.
Элбэгээ ерөнхийлөгчийг бас л элдвээр муулаад байгаа энэ үед ч Эрэмгий хүлэг морьд шигээ эрх чөлөөнд нугасгүй монголчуудын эрх чөлөө ардчилал нь хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага гэгчээр хоёр хөршийн нөлөөгөөр өчүүхэн ч гэсэн хумигдаад эхэлбэл, дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс ардчилалын арслан гэгддэг Цахиагийн Элбэгдоржийг Нобелийн Энх тайвны шагналд бодлогоор нэр дэвшүүлэхийг ч үгүйсгэхгүй. Хэдэн жилийн өмнө төр засаг командлалаас өгсөн үүрэг даалгаврын дагуу албан үүргээ гүйцэтгэсний улмаас харийн шоронд жил гаран хоригдож байсан иргэнээ эзэрхэг цагт аав нь хүүгээ хар гэрээс сугa татан аврахын адил харийн шоронгоос Монгол Улсын иргэнээ суга татан онгоцоор эх орондоо авчирч байснаас нь харахад Элбэгээ гадаадад түүний дотор Баруунд ямар их нөлөөтэй нэр хүндтэй эрхэм нэгэн гэдгийг ажиглаж болно.
Мөн арваад жил адлагдаж ард түмний сонгуульд үзэлцэх эрхээ хасуулсан ч алсын зайн гүйлт дугуй сагс усанд сэлэлт гээд улсын чанартай тэмцээнүүдэд удаа дараа үзэлцэж үзүүр түрүүнд ордог Намбарын хүүг нам төрийн лидер Мянганы замыг тавьж Их өрийг тэглэсэн Шинэ Үндсэн хуулийг сэдэж сэтгэн бодож яваа хэзээ нэгэн цагт түүнийгээ хэрэгжүүлэх чадалтай бийртэй бол бийртэй шийртэй бол шийртэй аавын хүү гээд сайн талыг үнэнээр нь сараачаад хаясан чинь мөн л юуг билээ долоогч долдой болж хувирсан.
Өнөөдөр бидний хоёр монгол нь ч хоорондоо, хошуу нутгаараа ч хоорондоо, хоёр нам нь ч хоорондоо, хуучин шинэ нь ч хоорондоо үзэлцээд байдаг нь цаанаа их нарийн учиртай. Монгол хүн тэнгэрээс заяасан хүчирхэг үндэстэн учраас найман зууны тэртээ монголчуудын хүч чадал оюун билэг Гурван голын эх, Хан Хэнтийн уулсын амандаа багтахаа байгаад гадагшаа тэр нь зад тавигдан тэлсээр дэлхийг эзэлсэн түүх маргаадар дахин давтагдах шинжтэй. Оросын агуу эрдэмтэн Лев Гумилев хэлэхдээ Монголчууд бол дэлхийн агаар мандлыг нэвтлэн орж ирсэн сансрын туяаны нөлөөлөлд орж удамшлын хувирал болсон гайхамшигт хүмүүс гэж хэлсэн нь зүгээр нэг дэмий сул үг биш.
Өнөөдөр барууны судлаачид биеийн болон оюуны асар өндөр удамшлын потенциалтай монголчуудын түүхийн эрин үе дахин давтагдаж ирээдүйд дахин хүчрэгдэхээ байж мэдэх, дэлхийг эзлэх магадлалтай байгааг тогтоосноор их гүрнүүд биднийг одооноос дотоод хооронд нь алалцуулах, барын зулзагыг бага дээр нь дарах гэсэн бодлогыг баримтлаж эхэлснийг удирдагч нар маань ухаараасай билээ. Үүний наад захын жишээ гэхэд хоёрхон сая монголчууд дэлхийн бөх сумо мэргэжлийн бокс зэрэг хүчний ертөнцөд эр эмгүй цахиур хагалж, оюуны ертөнцөд Оксфорд Харвардын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тэргүүлж, олон улсын олиппиад тэмцээн медалийн 90 хувийг хамж, монгол хүн хүч түрүүчээсээ гадагшаа гараад эхэлснээс харж болно. Тиймээс бид өөр хоорондоо тэрсэлдэх нь бүх хэл өстөн дайснаа ч өрөвдөж хайрлаж өрлөг жанждаа болгодог Эзэн хаанаасаа суралцаж эр эмгүй эвтэй найртай байж эрч хүчээ хямгадаж тив дэлхийг тахир сэлмэээрээ эзэлсэн шигээ тархи оюунаараа дэлхийг дахин эзэмдэх тэр юманд нь тэр багтаж ядаад байгаа суу билэгээ зориулаач гэдгийг энэ уралцаад байгаа удирдагч нараас авхуулаад бүхий л монголчууддаа уриалах гэсэн юм.
Би яахав, уйлсан нэгнээ өмөөрдөг багын зангаараа, унасан бөхөө хайрладаг ардын ухаанаараа аавын хөвгүүдийг алагчилгүй Элбэгээ Энхбаяр гэлтгүй өнөөгийн өндөрлөгүүд ч бай өндөр дээрээс унаж үг үйлдлээр балбуулж мэдэх хэнбугайн ч сайн тал, өчүүхэн ч гэсэн үнэнийг нь уншигч олондоо хүргэсээр л байх болно. Мөн арваад ФБ группын админы хувьд ахмад үеийнхээ шударга хөдөлмөрч баатарлаг дайчин уламжлал намтар түүхийг өдөр алгасалгүй үнэн мөнөөр нь бахархалтайгаар цацаж цэл залуу үеээ цэрэг эх оронч үзлээр цэнэглэн их бага жижиг дунд гарын идээч уугчдыг өчүүхэн ч гэсэн ичээх л болно. Үнэнийг мэдэх нь түмний эрх, түүнийг хүргэх нь миний үүрэг болохоор гүтгүүлж чичлүүлж янзан бүрээр хэлүүлэхээс миний бие огтхон ч эмээхгүй. Учир нь хүн дуугай гүтгүүлэх тусам дов шиг ногоорч, дуртай нүдүүлэх тусам болд шиг хатаагддаг, уураар утуулах тусам зүрх чангардаг, үгээр чичлүүлэх тусам ухаан тэлдэг, өргөөд дөхүүлэх тусам борви тэгширдэг, сайн талыг нь сайрхах тусам хүн урамшдаг, саарыг нь өршөөх тусам ухаардаг, өрөөлийг хайрлах тусам ерөөгддөг, өөрийгөө золих тусам ивээгддэг, бурууг үүрэх тусам тайтгардаг, буяныг цацах тусам асгардаг Үнэний хуулинд үнэмшд
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт