Эх орноосоо урвагч

Эх орноосоо урвагч

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан эдийн засагч, социологич И.Цэрэнхүүгийн нийтлэлийг дахин хүргэж байна.

Оффшорын бенефициарууд бол дансандаа 0 мөнгөтэй байсан ч ялгаагүй, үндсэндээ ЭХ ОРНООСОО УРВАГЧИД мөн. Ийм дүгнэлтийг Лондоны дээд хэмжээний уулзалтаас хийлээ.

Энэхүү саммитыг хийх санаачилгыг анх Д.Кэмерон гаргаж хэдэн сар бэлтгэсэн. Энэ нь мэдээж “Панамаын цаас” хэмээн нэрлэгдээд буй оффшор юрисдикцийн нууц баримт ил болсонтой, түүний улс төрийн үр дагавартай холбоотой байхыг үгүйсгэх аргагүй. Өвөг эцэг, эцгийнхээ оффшор компанитай нэр нь холбогдсон Кэмерон дутагдлаа хүлээж, нүглээ наминчлан нэг ч гэсэн сайн үйл хийж нэр хүндээ авaръя гэсэн санаачилга гэх. Нөгөө талаас гүтгэлэг гэдгийг нотлох акцион гэж хэлэх улс төрийн тоймчид ч байгаа.

Аль нь ч байлаа гэсэн оффшор гэх аймшигт үзэгдэлд дэлхийн анхаарлыг хандуулж чадлаа. Оффшор бүсэд компанитай, хувь оролцоотой төрийн албан хаагчдыг татвараас зайлхийсэн төдийхөн хэмжээнд харж, ярих нь туйлын хариуцлагагүй бөгөөд алдаатай үзэл баримтлал юм байна. Ихэнх улс орнууд тэднийг гэмт хэрэгтэн хэмээн шууд баривчилж, зарим улсад бүр эрүү үүсгэн цаазлан хороох ял тулгаж байна. ЭХ ОРНООСОО УРВАГЧИД гэж үзэх нь хэтрүүлэг биш, радикал үзэл бодол ч биш, далд эдийн засгийн ноцтой аюул, заналхийллээс үүдсэн эцсийн гаргалга, буурьтай дүгнэлт ажээ.

Ийм дүгнэлт мэдээж аргумент шаардана, үүний тулд ерөөсөө оффшор гэж юу вэ гэдгийг мэргэжлийн үүднээс тайлбарлах хэрэгтэй юм уу гэж бодогдов. Хэлбэрийн хувьд аль болохоор улс төржүүлэхгүй, агуулгыг тодорхой хүн, хэсэг бүлэгт чиглүүлэн хандуулахгүй, гагцхүү нүцгэн үнэнийг хэлэхийг хичээлээ.

Гэхдээ, ЭХ ОРНООСОО УРВАГЧИД гэдэг “цол” бизнес эрхлэгчид рүү биш, төрийн албан хаагчид, тангараг өргөсөн улстөрчид рүү чиглэж байгаа болохоор ямар нэг утгаар улс төртэй гарцаагүй холбогдох л учиртай юм байна. Эхлээд, дээд хэмжээний уулзалт (саммит) дээр тэргүүлэх гүрнүүдийн төрийн чухал албаны хүмүүсийн хэлсэн үгнээс товч сийрүүлэн мэдээлэх нь дээр байх гэж бодлоо. Бас сэдэвтэй холбогдолтой мэргэжлийн ганц нэг индекстерм (түлхүүр үг) -нд чадах ядахаараа тайлбар өхийг зорив.

ЛОНДОНЫ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ

Дэлхийн 40 гаруй орны төрийн тэргүүн, тэргүүнүүдийн бие төлөөлөгч нарын дээд хэмжээний уулзалт Лондон хотноо болж, авлигынн асуудлыг буурьтай авч хэлэлцжээ. Урьд өмнө авлигын асуудлаар хийж байсан форумаас ялгаатай нь саммитын декларацийг хэрэгжүүлэх ажилд шууд ханцуй шамлан орж, олон орны төлөөлөгч оффшор данснуудын бенефициаруудыг нээлттэй зарлаж, оффшор компаниудын санхүүгийн үйл ажиллагааг шилэн болгоно гэж амлан мэдэгдэл хийсэнд оршино.

Мөнгө угаалга (money laundering), хээл хахууль, бенефициарын довтолгоо, төрийн наймаа, тунгалаг санхүү гэсэн сэдвүүдийг саммит дээр хэлэлцэж, салбар хуралдаанууд, хэсэгчилсэн зөвөлгөөнүүдийн орчинд оффшорын асуудлыг гүнзгийрүүлэн дахин ярилцжээ.

Оффшорын асуудалд басамжлах, утга агуулгыг нь үнэгүйдүүлэх маягаар хандаж ирснээр дэлхийг бүхэлд нь, ялангуяа жижиг улсуудын эдийн засгийг сүйрүүлэх аюулд хүргэж байгааг хуралдаанууд онцолж, тоо, баримтаар нотоллоо. Жил бүр 1.5-2.0 триллион доллартай тэнцэх мөнгөн хөрөнгө оффшор компаниудын данс руу урсаж, дэлхийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний статистикт орохгүй, эргийн гадуур гүйж байгаа нь сэрдхийм тоо юм. Ялангуяа газрын баялаг ихтэй Нигери, Монгол шиг хөгжлөөр буурай орнуудаас мөнгөн хөрөнгө гадагш урсаж байгаа нь улс оронд девальваци үүсгэх, мөнгөний бодлого алдагдах үндсэн эх сурвалж, шалтгаан болж, эдийн засгийг макро орчинд нь зүгээр л нураачихаж байна. Үүнээс үүдэн тоотой хэд нь баяжиж, дундаж давхарга сүйрч, нийгмийн үндсэн масс ядуурлын ангал руу шидэгдэж байна.

Эх орон, тусгаар тогтнол… гэж тангараг өргөчихөөд ийм юм хийгээд байгаа увайгүй хүмүүсийг ЭХ ОРНООСОО УРВАГЧИД гэх категорид хамруулахаас өөр зам олдохгүй байгаа нь зүй ёсны мэт санагдаж байна. Гадаадын хөрөнгө оруулалт зогссоноос эдийн засаг унасан гэдэг нь худлаа төөрөгдөл байж, ард олны ядуурлын үндсэн шалтгаан нь эх орныхоо баялгийг гадагш зөөж, дундаас нь хөрөнгө зувчуулан оффшор руу урсгаснаас үүдэлтэй байсныг саммит нотоллоо.

Д.Кэмерон “Авлига бол дэлхийн өмнө тулгамдсан олон асуудлын ундарга, эх сурвалж. Эдийн засгийн өсөлтийг сааруулж, сул ажлын байрыг сорж байна. Авлига хамгийн ядуу хэсгийг дайрч, хаашаа ч гарах гарцгүй болгож байна. Авлигачид аюулгүй байдлыг хулгайлж, цагаандаа гарсан экстремист бүлэглэлүүдтэй нийлэн тэврэлдэн янаглаж байна. Тэгэхээр, авлигачидтай хийх тэмцэл нь нэг удаагийн байж таарахгүй, байнгын, цаг хугацаа тэвчээр шаардсан ажил, тодорхой зорилгот реформууд болох ёстой юм.

Улс орнууд авлигатай тэгш тэмцэл явуулж чадахгүй байна. Ийм нөхцөлд даяаршлын хүнд асуудлуудад зориулагдсан хөрөнгө хэний гарт очих нь мэдэгдэхгүй, найдваргүй болж хувирах гээд байна. Хөгжил буурай орнуудад зориулан олгосон хөрөнгө хэний гараар орж байгааг хөгжилтэй орнуудын лидерүүд хянах цаг болсоон.

Авлигаас болсон алдагдал дэлхийн хэмжээнд жил бүр хоёр триллион фунтэд хүрч, авлига дэлхийгээр нэг тарлаа. Авлига бол нийгмийн хорт хавдар. Татваргүйн диваажинг цэглэх цаг нь болсоон. Авлигатай тэмцэл хийхэд амиа хичээсэн банкирууд, санхүүчид, гар хөл нь болсон  хуульчид их саад болж байна. Улаан туг барьсан худлаа эх орончдод “Алив хойшоо бай” гэж хэлцгээе! Их Британи улсын хувьд бенефициаруудаа хайр найргүй илчлэх болно...гэхчлэн шударга, сайхан илтгэлээ.

Д.Кэмероныг дагаад Франц, Шинэ Зеланд, Йордан, Индонез, Ирланд, Гүрж зэрэг улсын төлөөлөгчид иргэдийхээ оффшор данс, бенефициаруудаа ил болгохоор амлан мэдэгдэл хийв. Оросын ГЯ-ы орлогч сайд, Путиний бие төлөөлөгч О.Сыромолотов “Сталины ЗХУ, Черчиллийн Их Британитай эвсэн Гитлертэй тэмцэж явсан түүх бий. Орос, Английн харилцаа одоохондоо нэн төвөгтэй байгаа ч авлигын эсрэг тэмцэлд дахин нэгдэх болно” гэв.

Ж.Керри “Дэлхий олон дайсантай, дайсагналтай учирч байна. Авлига гэдэг дайсан маш аюултай, олон улсын терроризмаас дээрдэх юм алга. Авлагачдад өрөвдөх сэтгэл гэж алга. Оффшор данс, хөгжиж буй орнуудаас тэрбум тэрбумаар нь хулгай хийсэн мөнгөний авдар боллоо. Хөгжиж байгаа орнуудад боловсрол хөгжүүлэх, гүүр барих мөнгө эргийн цаана хуримтлагдаж байна. Африкийн генералууд, авлигын эзэн олигархиуд, авлигад хүлүүлсэн диктаторуудын тухай ярьдаг цаг өнгөрч. Хөгжил буурай орнуудыг тонон дээрэмдэж, луйвардаж, хулгайлж байгаа хөгжилтэй орнуудын санхүүгийн луйварчид, дантистууд, тэдний хамсаатнуудын тухай илүү ярих цаг ирсэн байна. Буурай оронд авлигатай тэмцэл хийх мөнгө байхгүй, агентлаг байгуулах замаар тэдэнд туслах ёстой” гэж хэллээ. Оффшор дансны эсрэг санхүүгийн шийдвэртэй арга хэмжээ авахыг их 20-ын орнуудад хандан уриалав.

ОФФШОР БОЛ МӨНГӨ ЭРГИЙН ГАДУУР УРСДАГ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ

Эрэгт хашигдан, голдирлоо даган урсаж байх ёстой хөрөнгө эргээс халин гарч, стандарт зохицуулалтгүйгээр хөврөх мөнгөний гүйлтийг ОФФШОР гэж, тэрийг хянаж байгаа албан бус орлоготой компаниудыг ОФФШОР БүС гэж ойлговол зохино. Дэлхийн оффшорт байгаа хөрөнгийн хэмжээ 2015 оны хуучирсан статистикаар 34 триллион долларт хүрчээ. Үүнээс 11,5 триллион орчим нь дэлхийн зартай саятан, тэрбумтнуудын хөрөнгө эргэлдэж байна. Тэдний нэр нууц ( бенефициарууд), трастууд нь ил гардаг байна. Энэ бол их мөнгө, манай гариг дээрх мөнгөний 1/3 нь гэсэн үг.

Хамгийн аюултай нь эрэг дотроос мөнгөн хөрөнгө гадагш урсан оффшорт маш хурдтай цутгаж, дэлхийн эдийн засгийн тэлэлтэд бодитой саад болж, баялаг ихтэй жижиг орнуудыг сүйрүүлж байгаад оршино. Оффшорт цутгах мөнгөн урсгалын эх авдаг газраар Нигери, Монгол (байгалийн баялаг), Афганистан, Колумб (хар тамхи), далайн арлын жижиг улсууд (аялал жуулчлал) аль хэдийн тодорчихоод байна.

Оффшортой тэмцэх боломжийн гэмээр зарим арга, үзэл баримтлалыг ойлгохын тулд холбогдох түлхүүр үгнүүд ( indexterm)-ийг мэдэж байх нь зүй гэж үзээд энд товч тайлбар хавчууллаа.

-оffshore shelf companies, off the shelf offshore companies, ready made offshore companies... гоё гоё нэрнүүд, эднийг ХУЛГАйЧ НАРЫН БүЛЭГЛЭЛ, эсвэл зүгээр л БҮЛЭГ ХУЛГАЙЧ НАР гээд товчоор ойлгочиход хол зөрөхгүй. Дэлхий дээр нийтдээ 500 гаруй мянган оффшор компани байдаг гэсэн баримжаа тоо бий, үүнээс 214000 компанийн баримт Невада, Хонконг, Виржиний арлуудын 21 юрисдикцын нууц алдагдсанаар 2.5 сая файлаар үндсэндээ ил болжээ. Дэлхийн 46 орны 86 эрэн сурвалжлах сэтгүүлчдээс бүрдсэн баг бүгдийг “ПАНАМыН ЦААС” шиг л ил болгоно гэдгийг амлачихсан байгаа. Оффшор компанийн ханш яг өнөөдрийн байдлаар Их Британид 1700$, Хонконгод 3150$, Белизэд 800$, Канадад 219$, Панамд 1550$, Сейшелийн арлуудад 550$ байна. Манайхан оффшор компаниудаа аюулд орчихоос нь өмнө амжиж худалдчихсан нь дээр дээ!

Бүх хөрөнгөө эх орон руугаа татах нөхцөл бүрдүүлэх ёстой

-beneficiary: Оффшор хөрөнгийн хууль ёсны эзэн, НУУЦ НОЁН гэж ойлгоход болно. Ихэнхдээ жинхэнэ хулгайч нар нь бол тэд. Хөрөнгө захиран зарцуулах бүрэн эрхээ итгэмжлэгдсэн төлөөлөгч нартаа шилжүүлсэн байдаг тул тэднийг илрүүлэх нь ярвигтай хэцүү, заримдаа бараг боломжгүй.

-trust: Итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хөрөнгийг захиран зарцуулагч. Трастууд өөртөө тодорхой хэмжээний хувь хөрөнгө эзэмшдэг.

-trust law: Итгэмжлэгдсэн хөрөнгө, хөрөнгийн хэмжээг бенефициар тусгай декларациар тогтооно.

- declaration of Trust: Хөрөнгө захиран зарцуулах эрхийн бичиг. Трастад ямар хэмжээний эрх мэдэл өхийг бенефициар энэхүү баримт бичгээр ганцаарчлан шийдвэрлэнэ.

-letter of wishes: Бенефициарын захиас, маш нууц баримт бичиг. Зарим нөхцөлд юрисдикциэс гадуур явчих ч тохиолдол бий. Трастыг солих, хөрөнгө шилжүүлэх тохиолдолд голдуу ашиглана.

-jurisdictio: Юрисдикци нь оффшорын эрх зүйн орчин гэж ойлгогдоно. Амьдрал дээр оффшор бүс, компани нээх, хаах, худалдах, худалдан авах, нэр шилжүүлэх ажил эрхэлдэг, төв хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хууль эрх зүйн компаниуд мэт харагддагч бүхэлдээ оффшор бүс, компаниудын бохир ажилбарын зангилаа юм. Нэг юрисдикцийн төв тус бүртээ олон тооны оффшор бүсийг хариуцан ажилладаг. Хятад, Хонконг, Тайванийн гурван юрисдикци гэхэд л 20 мянга гаруй оффшор компанийн 79000 бенефициар, трастуудыг хамрах жишээтэй. АНУ-ын юрисдикциудад 7325 бенефициар харъяалагддаг бол Оросынх 6285, Их Британийнх 5676, Швейцар 4595… гээд жагсаалт цааш үргэлжилнэ.

Юрисдикциудыг үндсэнд нь гурав ангилдаг.

1.ОУ-ын санхүүгийн стандартыг мөрдөж байгаа.

2. ОУ-ын стандартыг хүлээн зөвшөөрсөн боловч хараахан мөрдөөгүй байгаа.

3. ОУ-ын санхүүгийн стандартыг мөрдөхөөс татгалзсан гэж.

-Fle chlen: (албан бус хэллэг) Мөнгө үсэргэх буюу бенефициаруудын аман захиасаар мөнгө шилжүүлэхийг хэлнэ. Гүйлгээний нууцгай ажилбар.

-questionable transactions Сэжигтэй гүйлгээ

-aggresive minimization of the taxation Татвараас чөлөөлөх нөхцөл

-MoneyVault Бенефициаруудын нуувчинд байгаа мөнгө, албан бус хэллэг.

ОФФШОРЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛ ХИЙГЭЭД ДЕОФФШОРИЗАЦИ

Оффшорыг хэлбэр талаас нь өнгөцхөн харахуйд дээд түвшинд боловсрогдсон юрисдикцитэй, татварын олон талын хөнгөлөлт үзүүлдэг санхүүгийн чамбай хөшүүрэгтэй мэт байдаг ч үнэн хэрэгтээ хулгайн мөнгөний НУУВЧ юм. Ялангуяа төрийн албан хаагчид оффшортой нэр холбогдох ёсгүй. Энэ бол нотолгоо шаардахааргүй ойлгомжтой зүйл. Албан баримтаар бенефициарын нэр харагддагүй байдлыг далимдуулаад өөрсдийгөө цэвэрхэн болгож батлах гэж оролдоод нэмэргүй, оффшортой холбогдсон л бол асуудал үүсчихсэн гэсэн үг. Улс орнуудын үндэсний эдийн засаг хямралд өртөөд байхад далд эдийн засаг хүчирхэгжээд, цэцэглээд байгаа нь дэлхий дахины анхаарлын төвд орж, хүчирхэг гүрнүүдийн нэгдмэл бодлогын тэмцлийг өөр дээрээ дуудав бололтой.

Их 20-ийн тэргүүнүүдийн төлөөлөгчид цуглаж, олон улсын стандарт мөрдөхгүй, мөрдөхөөс татгалзаж байгаа бүх юрисдикцийг нураах стратеги дээр тохиролцсон сурагтай байна. Их Британи, Афганистан, Кени, Франц, Нидерланд, Нигери гэсэн зургаан орон бенефициаруудаа зарлахад бэлэн болжээ, маш шуурхай ажиллаж байна даа.

Деоффшоризация (de-offshorization) гэдэг нэр томъёог анх 2013 онд оросын санхүүгийн мэргэжилтэн А.Захаров гэгч гаргаж тавьсан, Путин түүнийг маш их дэмжиж байгаа. Амьдрал дээр сайн хэрэгжиж яваа үйл явц. Оффшорыг аажмаар оншор (onshor) болгох зорилготой механизм юм. Деоффшоризацыг орост голдуу хөрөнгө оруулалтаа даган орж ирсэн, байнгын оршин суугчдын (resident) статустай гадаадын иргэд, бизнес эрхлэгчдэд зориулан хийж байна. Агуулга нь татварын болон зарим талаар оффшороос ч илүү ашигтай байх нөхцөл олгох, гагцхүү мөнгөн хөрөнгийн урсгалыг эргийн дотор эргүүлэх, үндэсний орлого, татварын орчинд татан оруулж ирэх утгатай юм. Сахалинд ийм юрисдикцын төв нээчихээд байгаа, оффшор биш оншор бүс гэсэн үг. Манайх гадаадын иргэдэд зориулж Халх голын чөлөөт бүсэд ийм юрисдици нээж болох талтай.

ДҮГНЭЛТ

Манай цөөн биш тооны хүмүүс оффшортой нэр холбогдлоо. дэлхийн аль ч улс оронд оффшортой тэмцэх ажлыг төр, улсын тэргүүнүүд нь хариуцаж байна. Манай ерөнхийлөгч энэ тал дээр дэндүү мөлгөр байна, шийдвэртэй, хурдтай, амаар биш ажил хэрэгчээр хөдлөх байдал харагдахгүй байна. Оффшортой холбогдоод байгаа бүх хүмүүсээс албан тайлбар бичгээр авч, зувчуулсан хөрөнгийн эх үүсвэрийг судлах шаардлага байгаа.

Оффшорын эсрэг давалгаа дэлхий даяар үүсчихээд байхад олигтой хийж гавьсан юмгүй байдаг. Хандлагаа ч гэсэн өөрчилмөөр. Оффшортой нэр холбогдсон л бол гэмт хэрэгтэн, дансанд мөнгө байгаа эсэх, хэний нэр дээр байгаа энээ тэр ердөө хамаагүй гэсэн дүгнэлт бол  бодитой, асуудалтай хүмүүс гэсэн үг. Сургууль цэцэрлэг, ясли эсвэл үйлдвэрийн төслийн санхүүжилт болох ёстой байсан ард түмний хөрөнгийг гадагш тэрбумаар нь, эргийн чанад руу зөөсний нь бодвол тэднийг цовдлох, эсвэл амьдаар нь сор залсан ч багадахаар нүгэл хийсэн хүмүүс шүү.

Гэхдээ тэд нар Монгол улсын иргэн. Дэлхий даяар оффшортой хатуу тэмцэхээр болчихлоо, оффшорын жинхэнэ бенефициарууд нь голдуу гадаад улсын иргэн болохоор хөөрхий монгол трастууд, хувь хүртэгчдийн мөнгө эрсдэлтэй тулгарлаа. Хулгайч ч гэсэн иргэн гэдгээр нь Монголын төр тэдэнд хандах ёстой байх, ямар алж хядалтай биш. Энэ тал дээр хоёр гарц байна.

1. Монголын бенефициар, трастуудад, оффшорт байгаа бүх хөрөнгөө эх орондоо оруулж татах нөхцөл олгох. Тэртэй тэргүй хураагдах мөнгийг хүний нохойд идүүлэх хэрэггүй. Монголын төр үүнийх нь төлөө ганцхан удаа эрүүгийн хэргээс уучилж болох талтай, тийм туршлага хойд хөршид байгаа. Путин ийм арга хэмжээ авч чадсанаар Киприйн нэг оффшор банк дампуурахдаа хүрч, орост хоёр тэрбум доллар төвлөрсөн туршлага бэлхнээ байгаа.

2. Оффшорын хууль гаргах, Монголд олон улсын стандартад нийцсэн оффшор юрисдикци нээх. Оросын Алтайн хязгаар ч юмуу, Сахалин, эсвэл Чехийн туршлагыг сонирхож болно. Халх голын чөлөөт бүсэд нээвэл тохиромжтой. Хятадын тэрбумтнуудын сонирхлыг давхар татаж болно. Гэхдээ энэ бол цаг хугацаа, судалгаа шаардах ажил байх.

Нөгөө талаар, оффшорт нэр хавчуулагдсан хүмүүс бичгээр тайлбар гаргаж өгөөд ард түмнээс уучлал гуйчихсан нь дээр дээ. УИХ-д нэрээ дэвшүүлнэ гэж тэнэгтэх, хамгаалал эрэх, цэвэр болж харагдах гэж олон юм чалчихын аль нь ч явцгүй, асуудлаа улам л даамжруулна гэсэн үг. ХУЛГАЙЧ хүнд ч дотор талдаа ХҮНИЙ МӨС, гадна талдаа ИЧИХ НҮҮР гэж байх л ёстой баймаар, монгол хүн л юм бол!

Эх сурвалж: zgm.mn

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419