Г.Мөнгөн: Амар хялбар аргаар амьдрахыг хүсэгчид элсэн дээр байшин барихдаа адил!
Лектор Г.Мөнгөний "CAAK PODCAST"-ын 4 дэхь дугаарын зочноор орохдоо хэлсэн онцлох үгнүүдийг түүвэрлэн хүргэж байна. Хэрвээ энэ подкастыг сонсоогүй бол ямар ямар сэдвийн талаар юу ярьсаныг эндээс товч мэдэх боломжтой.
ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД:
- Хичээл биднийг амьдралд бэлтгэж чадахгүй
- Хүнийг өөрчлөнө гэдэг утгагүй зүйлс юм
- Муу зуршилд татан оруулдаг зүйлс дандаа сайнаар орж ирдэг
- Орой хүнд хоол идэхгүй байвал тархи амарч хонодог
- Амраагүй тархи хүнийг эрч хүчгүй болгож стресст автуулдаг
- Тархиа сайн амраая гэвэл хоолны дэглэмдээ анхаар
- Муу зуршлыг үгүй хийхийн тулд өөр зүйлээр орлуулах ёстой
- Стресс арилдаггүй өөрчлөгддөг
- Ухаантай хүмүүс тарган байдаггүй
- Чингис хааны зураг эргэлзээтэй
- Өөрийгөө хөгжүүлэхийн тулд таатай орчноосоо гар
- Ярих нь хүний авъяас биш технологи
- Үнэт зүйлийнхээ төлөө зоригтой алхам хий
- Санхүүгийн сахилга бат бол чиний хэн бэ гэдгийг илэрхийлдэг
- Мөнгөө хадгалаж сурсан хүмүүс ухаалаг байдаг
- Эхлээд эрүүл амьдралдаа анхаарчихаад мөнгөө хадгалаж сур
- Амар хялбар аргаар амьдрахыг хүсэгчид элсэн дээр байшин барихдаа адил
- Зээл, хадгаламж хоёр парллель байх ёстой
- Хадгаламж өлсөхөөс эхлэнэ
- Мөнгө хадгалаж сурна гэдэг 1, 2 жилийн асуудал биш... зуршил болго
Та энэ подкастыг бүрэн эхээр сонсохыг хүсвэл доорх линкээр ороорой:
~ #04 Лектор Мөнгөн - Санхүүгийн сахилга бат таныг хэн бэ гэдгийг илэрхийлдэг!